Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00455

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъяан Гүний гудамж, Чандмань төв байр, 3 давхар, 304 тоотод байрлах, Инвескор хэтэвч ББСБ ХХК,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баацагаан сумын 1 дугаар багт оршин суух, *******ын *******эд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,109,766.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Н.******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр L15101274 тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.

Зээлдэгч Н.******* нь. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 304,000 төгрөгийг сарын З.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,

-2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 305,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,

-2023оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,

-2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөгийг сарын З.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,

-2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 70,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр,

-2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 482,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ -ний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 2,091,766.62 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Н.*******ээс үндсэн зээлийн төлбөрт нийт 1,416,779.86 төгрөг. үндсэн хүүний төлбөрт нийт 555,680.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 100,526.08 төгрөг. шимтгэл нийт 18,780 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, нийт 2,109,766.62 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Н.******* нь нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,109,766.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч Н.*******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,109,766.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******эд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,353.5 төгрөгийг хариуцагч Н.*******ээс 24,353.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК -д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,109,766.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,353.5 төгрөгийг хариуцагч Н.*******ээс 24,353.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.МӨНХБАТ