Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:          Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц-н Г-д холбогдох 1703000010021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй С овогт Ц-н Г /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Г нь Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашааны хойд талын замд 2017 оны 7 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.97 хувийн согтолттой/ Тоёота Приус маркийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашааг мөргөж зорчигч 6 настай Г.Э-н эрүүл мэндэд баруун шуу ясны далд хугарал, баруун шагайн үений шарх, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар, шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 7 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашааны хойд талын замд согтуурсан үедээ Тоёота Приус маркийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашааг мөргөж, зорчигч 6 настай Г.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-9, 11х/

 

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас: “...Ц.Г-г драйгер багаж ашиглан шалгахад 2.97% гэсэн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон...” гэжээ. /хх-ийн 12х/

 

               Насанд хүрээгүй хохирогч Г.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би өвөөгийнхөө гэрт байж байгаад дүү А-н хамт Г-даа тоглож байсан чинь Г ах дүү бид 2-ыг машинд суучих гэрт нь хүргээд өгье гэхээр нь би А-н хамт машины ард суусан. Тэгээд явж байхдаа би Г ахаас бууя гэж зөндөө гуйсан бас Г ах машинаа барьж яваад унтчихсан. Тэгээд сэрээх гээд чангаасан. Тэгсэн нэг юм очоод мөргөчихсөн. Тэгээд би уйлсан. Тэгсэн аав, ээж хүрч ирээд машинтай эмнэлэг явсан. Миний баруун гар хугарсан, баруун хөл гэмтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 х/

 

                  Насанд хүрээгүй хохирогч Г.Э-н хууль ёсны төлөөлөгч Д.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр баяр наадам гээд гэр бүлээрээ аавынхаа гэрт цугларсан байсан. Тэгсэн өдөр 14 цагийн үед Г-днаас аавын танил болох Г гэх ах согтуу Тоёота Приус 20 маркийн автомашиныг жолоодон ганцаараа манайд ирсэн. Тэгээд манай аавыг авч явах гэхээр нь бид нар өгч явуулаагүй. Тэгсэн удаагүй Г нь яваад өгсөн. Тэгээд оройн 19 цагийн үед дахин Г согтуу машинтайгаа 1 шил архи бариад хүрээд ирсэн. Тэр үед манай гэр бүлийнхэн цуглараад хорхог ч гарахад бэлэн болчихсон, бид нар аавдаа 1 шил аваад өгчихсөн, тэрийг аав задлаад уугаад байж байсан. Тэгээд бид нар хорхогоо идэн гэрийнхээ Г-даа машины гэрэлд бөөнөөрөө бүжиглэж жаахан суусан. Тэгсэн удаагүй Г нь согтуурхаад би явлаа гээд агсраад байсан. Тэгээд нилээн юм болж байгаад Г өөрийнхөө машиныг жолоодон манай аавын хашааны цаахан талд очоод зогсчихоор нь бид нар за явахаа болчихсон юм байлгүй гээд холоос ажигласан. Тэгээд эгч А нь манай хүү Э, дүүгийн охин А нарыг дагуулаад 00 орох зуурт нь хоёр хүүхдүүд нь хонины саравчны ойролцоо тоглоод үлдчихсэн байсан. Тэгсэн төд удалгүй эгч А нь 2 хүүхдүүдийг машиндаа суулгаад хөдлөөд явчихлаа ш дээ гээд орилохоор нь бид нар 2 машин асаагаад хойноос нь хөөгөөд ... тоот хашааны орчимд ирэхэд Г нь айлын хашааг мөргөөд цаана нь байсан тоосгон гражийг цөм мөргөөд зогсчихсон байсан. Тэгээд бид нар 102, 103 дугаар луу залгаж дуулага өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд гэмтсэн 2 хүүхдийг аваад бид нар эмнэлгийн машинтай эмнэлэг дээр ирцгээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

                  Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 12-ны оройн 19:00 цагийн үед аавын танил болох Г гэдэг ах нь нилээн согтуу машинтайгаа аавын гэрт ирсэн. Тэгсэн удаагүй Г согтуурхаад би явлаа гээд агсраад байсан. Тэгээд нилээн юм болж байгаад Г өөрийнхөө машиныг соггуу жолоодон манай аавын хонины хашааны цаахан талд очоод зогсчихсон байгаа харагдсан. Дараа нь нэг мэдсэн А эгч 2 хүүхэд Г ахын машинд суучихлаа гээд орилоод байсан. Тэгээд манай эгч, хүргэн ах тэд нар машинтайгаа араас нь хөдлөөд явсан, харин би араас нь жаахан хүүхдээ тэврээд алхаад хойноос нь явсаар байгаад осол болсон газар дээр явж очсон. Тэгээд бид нар 102, 103 дугаар луу залгаж дуулага өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд гэмтсэн 2 хүүхдийг аваад бид нар эмнэлгийн машинтай эмнэлэг дээр ирцгээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/

 

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 12-ны орой буюу наадмын өдрүүдэд манай гэр бүлийнхэн хөдөө Архангай аймаг руу амрахаар явчихсан хойгуур оройн 22 цагийн орчимд над руу Замын цагдаагаас утсаар залгаад танай гэрийн хашааг мөргөчихсөн байна гэж хэлсэн. Түүний дагуу 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгаас хот руу гэр лүугээ ирэхэд манай гэр болох ... тоот хашааны баруун талыг мөргөж хашаан доторх тоосгон гражны зүүн хойд буланг мөргөчихсөн байсан. Мөн тоосгон гражийг мөргөснөөс дотор нь байсан манай хүргэн хүү Б-н Тоёота Приус-30 маркийн автомашины баруун хойд гэрлийг хагалчихсан байсан. Би үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй учир нь манай хашааг мөргөсөн гэх жолооч Г нь хашаа болон тоосгон гражийг маань засаад хэвэнд нь оруулсан болохоор миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х/

 

                  Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манай гэр бүлийнхэн Архангай аймаг руу явахаар болж би өөрийнхөө эзэмшилийн Тоёота Приус-30 маркийн ... УНВ улсын дугаартай автомашиныг хадам аав Н-н гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаан дотор байрлах тоосгон гражид машиныг байрлуулж тавиад хөдөө явцгаасан. Тэгсэн 2017 оны 07-р сарын 12-ны орой Замын цагдаагийн газраас хадам аав руу утсаар залгаад танай гэрийн хашаа, тоосгон гражийг согтуу жолооч мөргөсөн осол гарсан байна. Тиймээс яаралтай ирж машинаа тоосгон гражнаас нь гаргах хэрэгтэй байна гэж хэлсэн. Түүний дагуу маргааш нь бид нар Архангай аймгаас Улаанбаатар хот руу ирцгээсэн. Тэгээд ирэхэд тоосгон граж дотор байсан миний Тоёота Приус-30 маркийн автомашины хойд талын их гэрлүүд хагарсан, хойд буфер нь бага зэрэг будаг нь халцарсан зэрэг эвдрэлүүд үүссэн байсан. Үүнийг согтуу жолооч болох Г нь миний машиныг засаж янзалсан мөн тоосгон граж болон хашааг зассан байгаа. Манай машиныг засаад өгчихсөн болохоор машиндаа үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9147 тоот дүгнэлтэд: “...Г.Э-н биед баруун шуу ясны далд хугарал, баруун шагайн үений шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 59х/

 

               Замын цагдаагийн албаны шинжээчийн 314 тоот дүгнэлтэд: “...Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад Тоёота приус 20 маркийн ... УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ц.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно, Үүнд: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 69 х/

 

            Шүүгдэгч Ц.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр баяр наадам гээд би гэртээ жаахан юм уучихсан унтаж байсан. Тэгээд би оройн 16-17 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УНП улсын дугаартай автомашиныг жолоодон малаа эргүүлэх санаатай дээшээгээ явсан. Тэгээд замаараа Намнан ахтай бэлчээрийнх нь газарт таараад бид 2 нэг хүний нэг нэг шил сэнгүүр пиво уугаад удаагүй би салаад ганцаараа машинтайгаа явахдаа манай хажуу зэргэлдээх айлын гэрийн Г-даа очиход тэдний гэрт хүүхдүүд нь бөөгнөрчихсөн хорхог нь гарч таарсан. Тэгээд би гэрийн эзэн болох Доржбалынд орохдоо надад байсан 1 шил цагаан архийг авч ороод хамт ууцгаасан. Тэгээд би тэр айлынд нилээн удаж бүгдээрээ миний машины дууг чанГд Г-даа бүжиглэж байснаа санаж байна. Нэг мэдсэн би тасарчихсан яаж яваад машинаа жолоодсон яагаад миний машинд хүүхдүүд суусныг ч мэдэхгүй байна, нэг мэдсэн осол болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зэв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 9147, 314 тоот дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдох тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүгдэгч Ц.Г-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

   Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан  нөхцөл хангагдсан байх тул шүүгдэгчид тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 91х/

 

Шүүгдэгч Ц.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул түүний ВС ангиллын 362879 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Э-н хууль ёсны төлөөлөгч Д.Ж нь насанд хүрээгүй хохирогч Г.Э-н эрүүл мэндийн хохиролд 500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Гаас хүлээж авсан, гомдол, саналгүй гэх тул шүүгдэгчийг одоогоор төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 92х/

Харин хохирогч Г.Э-н хууль ёсны төлөөлөгч Д.Ж нь шүүгдэгчийн үйлдлээс болж насанд хүрээгүй хохирогч Г.Э-н эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Гын  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, 47 настай зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт Ц-н Гыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Гын иргэний бичиг баримт ирээгүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Гын ВС ангиллын 362879 дугаартай жолоочийн үнэмлэхийг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Э-н эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЦЭЦЭГ