Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0562

 

ариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчил хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Г.М*******ын дүгнэлттэй, Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О холбогдох зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* шүүхэд гаргасан тайлбартаа “Нийслэлийн прокурорын агзрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хэлтсийн прокурор Г.М*******ын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эсхүл татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчил хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор Г.М*******ын тус шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 35 дугаартай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь  хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд хариуцагч Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтанд гарын үсэг зурсан болно.

Харин энэхүү шүүгчийн захирамж нь Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* иргэн О.Э*******ыг 50,000 төгрөгөөр торгохтой холбоотойгоор үүнийг эс зөвшөөрөн “О.Э*******ыг гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын агзрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хэлтсийн прокурор Г.М*******аас Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******д холбогдуулан гаргасан “Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.Оюун-Эрдэнийн 2018 оны 09 дүгээар сарын 28-ны өдрийн 0130899 тоот шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН