Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00456

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьяан гүний гудамж, Чандмань төвийн байр, 304 тоот, Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянлиг сум, 4-р багт оршин суух, ******* овогтой *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 606,693.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ээлдэгч А.******* нь Инвескор хэтэвч ББСБ ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр L15400242 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээг байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 357,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 599,693.81 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч А.*******аас үндсэн зээлийн төлбөрт 357,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 186,911.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,382.31 төгрөг, шимтгэл 18,400 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 606,693.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: А.******* нь нэхэмжилсэн төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч А.******* нь зээлийн гэрээний үүрэгт 606,693.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч А.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 606,693.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,623 төгрөгийг хариуцагч А.*******аас 13,263 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК -д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.******* нь зээлийн гэрээний үүрэгт 606,693.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,623 төгрөгийг хариуцагч А.*******аас 13,263 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.МӨНХБАТ