Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2024/00460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сум, 6 дугаар багт оршин суух, ******* овгийн *******гийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага:

1.1. Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Пирваагийн *******д олгосон 253124 дугаартай, бор өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

1.2. 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд уурын зуухны машинистаар, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын эрчим хүчний салбарт уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Б.******* нь 1964 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр Пирваа гэсэн овогтой бичигдсэн зөрүүтэй тул шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн.

Б.*******н төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх нь Пирваа овогтой байсан бөгөөд 2012 онд иргэний үнэмлэх шинэчлэлээр овгийн эхний үсэг өөрчлөгдөж олгогдсон байсан.

Ингээд хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа учир 1986 оны 05 сарын 08-ны өдрийн 253124 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой *******нх мөн болохыг тогтоож, өгнө үү.

Мөн 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд уурын зуухны машинистаар, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, өгнө үү .

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар зөвлөмж

- Хөдөлмөрийн дэвтэр/П.*******/, баярын бичиг/Б.*******/

- Нийгмийн даатгалын дэвтэр/Б.*******/,

- Төрсний гэрчилгээ/П.*******/, иргэний үнэмлэх/Б.*******/

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 264 дүгээр архивын лавлагаа

- Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар Зарим хүмүүсийг ажлаас өөрчилөх ба өөр ажилд томилох тухай тушаал

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 08/882 дугаар лавлагаа

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03-08/2536 дугаар лавлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон Пирваагийн *******д олгосон 253124 дүгээр хөдөлмөрийн дэвтэрт:

- Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн манаачаар ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн манаачийн ажлаас чөлөөлж, ******* сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд шилжүүлсэн,

- Баянхонгор аймгийн ******* сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар тушаалаар 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн уурын зуухны машинистаар ажиллуулсан,

- Баянхонгор аймгийн ******* сумын Эрчим хүчний салбарын эрхлэгчийн 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн ******* сумын Эрчим хүчний салбарын уурын зуухны машинистаас чөлөөлсөн бичилт тус тус хийгджээ.

2.2. Ажил олгогчийн шийдвэр, шагнал:

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 264 дүгээр архивын лавлагаанд *******гийн ******* нь ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986-1988 онуудад, ******* сумын нийтийн аж ахуй үйлчилгээнд 1988 онд, ******* сумын Эрчим хүчинд машинистаар 1988-1995 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс ******* сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1987 нотлох баримт гарлаа. Мөн 1986, 1988, 1988-1995 онуудад мэдээлэл гараагүй. Энэ нь Төрийн архивын сан хөмрөгийн Х№169-01-142-11 нэгжид хадгалагдаж байгаа гэжээ.

- Уг лавлагааны хавсралт Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх ба өөр ажилд томилох тухай тушаалын 3 дах хэсэгт Пирваа овогтой ******* нь өөр ажилд томилох болсон учир чанарын бригадын ажилчны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

- Баянхонгор аймгийн ******* сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвөөс 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.*******д олгосон баярын бичигт Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилчны өдөрлөг угтах хариуцсан ажилдаа амжилт гаргасан учир баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав.

2.3. Цэргийн алба хаасан лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 08/882 дугаар лавлагаанд *******гийн ******* нь Баянхонгор аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0229 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан-ыг тодорхойлжээ.

2.5. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03-08/2536 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн ******* суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******гийн ******* 24 настай, дүү *******гийн Баярсайхан 22 настай, эхнэр Нацагдоржийн ******* 21 настай, тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.6. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх:

- Баянхонгор аймгийн ******* сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1964 оны 06 дугаар сарын 16-ны өдөр П.*******д олгосон төрсний гэрчилгээнд хүүхдийн нэр: Пирваагийн *******, төрсөн он, сар, өдөр: 1964 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, эцгийн нэр: Содномпилийн Пирваа, эхийн нэр: Суръяагийн Суурь гэж тэмдэглэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.*******д олгосон иргэний үнэмлэхт Овог: *******, эцэг/эх/-ийн нэр: *******, нэр: *******, төрсөн он, сар, өдөр: 1964/06/16 гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ, хүн амын тооллогын лавлагаа, иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Б.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Пирваагийн *******д олгосон 253124 дугаартай, бор өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.

Учир нь уг хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан эзэмшигчийн мэдээлэл нь хүсэлт гаргагч Б.*******гийн иргэний үнэмлэхт тусгагдсан мэдээлэлтэй тохирч, агуулгын хувьд харилцан зөрүүгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.4 дэх заалтад эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Б.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Б.Бармагнайгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Хөдөлмөрийн дэвтрийг ажил олгогчийн шийдвэр, архивын лавлагаа, баярын бичиг, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа зэрэг нотлох баримттай харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгааг үнэлэлт хийсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд уурын зуухны машинистаар, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын эрчим хүчний салбарт уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоогдсон болно.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Хүсэлт гаргагч Б.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.

Хэдийгээр Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалаар П.*******г өөр ажилд томилох болсон учир чанарын бригадын ажилтнаас чөлөөлсөн боловч уг байдал нь хүсэлт гаргагч Б.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй байна.

Дээрх хугацаанд хүсэлт гаргагч Б.*******н хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Б.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Б.*******н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтойг дурдав.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Пирваагийн *******д олгосон 253124 дүгээр хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн эцэг/эх/-ийн нэрийг Пирваа гэж тусгажээ.

Ажил олгогч хуулийн этгээд нь татан буугдсан тул уг алдааг хожим залруулах боломжгүй учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргах шаардлага нэхэмжлэгч Б.*******д үүссэн байна.

Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03-08/2536 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн ******* суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******гийн ******* 1989 онд төрсөн, 24 настай тоологдсон болохыг тус тус тодорхойлжээ.

Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхт түүний хувийн мэдээллийг 1964 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, ВЗ64061616 регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн ******* гэж тусгажээ.

Харин хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн нэрийг *******, төрсөн огноог 1964 он гэж тусгасан хүсэлт гаргагч Б.*******н хувийн мэдээлэлтэй тохирч байх тул түүний эцгийн нэрийн эхний үсгийг буруу тусгасан үзэхээр байна.

Энэхүү техник шинжтэй алдаа нь уг хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийг хүсэлт гаргагч Б.*******г биш гэж үзэх, түүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоохгүй байх үндэслэл болохгүй.

8. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 264 дүгээр архивын лавлагаанд *******гийн ******* нь ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986-1988 онуудад, ******* сумын нийтийн аж ахуй үйлчилгээнд 1988 онд, ******* сумын Эрчим хүчинд машинистаар 1988-1995 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1986,1988,1988-1995 онуудад мэдээлэл гараагүй гэжээ.

Үүнээс үзэхэд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Б.*******д үүссэн байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Б.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******г Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангиас 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Пирваагийн *******д олгосон 253124 дугаартай, бор өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******г 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1988 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд уурын зуухны машинистаар, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын эрчим хүчний салбарт уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХБАТ