Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2024/00462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сум, 1 дүгээр багт оршин суух, ******* овгийн *******ы *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд туслах үйлдвэрт ажилтнаар, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 1980 оны 05 сард төгссөн. 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус суманд илгээлтээр гарсан. 1982 оны 06 сард цэргийн албанд татагдаж, 1985 оны 06 дуагар сард цэргийн албанаас халагдсан.

1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар,

1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд туслах үйлдвэрт ажилтнаар,

1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- 193069 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр/М.*******/

-Хөдөлмөрийн дэвтэр /М.*******/

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн хуудас

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 49 дугаар архивын лавлагаа

- Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 20 дугаар Ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал

- Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын 44 дүгээр Ажилд томилох тухай тушаал

- Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр Нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчдыг батлах тухай тогтоол

-Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын 33 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03-06/2489 дугаар лавлагаа

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08/1480 дугаартай лавлагаа,

-Баянхонгор аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай лавлагаа

-Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2133 дугаартай албан бичиг

-БА-17-6926 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч М.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч М.******* нь 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд туслах үйлдвэрт ажилтнаар, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар " ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлээс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон *******ы *******т олгосон 193069 дугаар хөдөлмөрийн дэвтэрт:

- Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалаар 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллуулсан.

- Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тушаалаар ардын цэргийн албанд явах болсон учир 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн.

-Баянхонгор аймгийн цэрэг татлагын комиссын 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар цэргийн албанд татав.

-НАХ яамны сайдын 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 364 тоот тушаалаар цэргийн алба хаах хугацаа дууссан тул бэлтгэлээр халж Баянхонгор аймагт явуулав.

-Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дүгээр тушаалаар 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар авч ажиллуулсан.

-Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар тушаалаар 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн туслах үйлдвэрийн ажилчнаас чөлөөлж малчнаар томилуулж ажиллуулсан бичилт тус тус хийгджээ.

2.2. Хөдөлмөрийн дэвтэр:

Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон *******ы *******т олгосон хөдөлмөрийн дэвтэрт:

1991-1992 оны цалингийн бичилт хийгджээ.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндсэн баримт байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 49 дүгээр архивын лавлагаанд:

- *******ы ******* нь ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт 1980-1991 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1980-1982, 1985-1990 онуудад дараах цалин, 1980 онд ажилд орсон тушаал, 1985,1988,1991 онуудад нотлох баримт гарлаа. Мөн 1983-1984 онуудад мэдээлэл гараагүй,

- 1980 оны 10-12, 1981 оны 1-3,5-6,8-12 1982 оны 3,5, 1985 оны 9-12, 1986 оны 1-6, 9-10,12, 1987 оны 6-7,10, 1988 оны 2,4,6-9, 1989 оны 3,5-6,8, 1990 оны 9-11 саруудад цалин хөлс авч байсан. Энэ цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№38-01-625-25-26, Х№38-01-719-50, Х№38-01-759-21-22 нэгжид хадгалагдаж байгаа

- Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын 20 дугаар Ерөнхий боловсролын 8 дугаар анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалд Сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангиа төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н нэгдлийн үйлдвэрлэл дээр гарч ажиллахаар байгаа охид хөвгүүдийг доорхи ажилд хуваарилан томилон ажиллуулсугай гээд 9 дүгээрт ******* овогтой ******* -тэжээл тээвэр ногоо, хадлангийн бригадад ажилчнаар тус бүр ажиллуулах гэжээ.

-Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын 44 дүгээр Ажилд томилох тухай тушаах нь: Туслах үйлдвэрийн бригадад М.******* нормчноор гэжээ.

Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын 14 дүгээр Нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчдыг батлах тухай тогтоолын 1-т Туслах үйлдвэрийн бригадын ажилчдыг хавсралтаар баталсугай уг тогтоолын хавсралтын 17 дахь заалтад *******ы ******* гэжээ.

Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын 33 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дүгээрт Туслах үйлдвэрийн бригадын ажилчин М.*******ыг ажлаас чөлөөлж II хэсэгт малчнаар томилсугай

2.3. Цэргийн алба хаасан лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08/1480 дугаар лавлагаанд *******ы ******* нь НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0184 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагджээ-ыг тодорхойлжээ.

2.4. Хүн амын тооллогын лавлагаа:

- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03-06/2489 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн ******* суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******ы ******* 23 настай, эхнэр Мягмарын Баасан 21 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.5 Сургуулийн тодорхойлолт

Баянхонгор аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай лавлагаанд ******* сумын Баянбулаг багийн иргэн *******ы ******* нь 60 настай, эрэгтэй. Тус сумын 8 жилийн дунд сургуульд суралцан 1980 онд Б.Жавзан багштай 8 дугаар ангийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн гэж тодорхойлжээ.

2.6 Тодорхойлолт

--Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2133 дугаартай албан бичигт *******ы ******* нь ам бүл 3, Эхнэр Ж.*******, охин А.******* нарын хамт амьдардаг гэжээ.

2.7 Цэргийн үүрэгтний үнэмлэх

-2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн ЦИХШ-аас олгосон үнэмлэхэд 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр халав гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч М.******* нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд 0184 дүгээр ангид алба хаасан, 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд туслах үйлдвэрт ажилтнаар, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж, зохих цалин хөлс авсан үйл баримт тус тус тогтоогдсон болно.

1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд туслах үйлдвэрт ажилтнаар, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллах хугацаанд хүсэлт гаргагч М.*******ийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч М.*******ийн 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд туслах үйлдвэрт ажилтнаар, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар " ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч М.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу М.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ы *******ийг 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 1982 оны 06 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч М.*******ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАТ