Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2024/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, * дугаар баг, ** айл гудамж,* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 сар хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1969 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2730 дугаар архивын лавлагаа

- Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн протокол

-Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай 1987 оны 10-р анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал

-2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн акт

- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03-10/2238 дугаар лавлагаа

-Мэргэжлийн үнэмлэх/Б.*******/

-Бүрэн дунд боловсролын үнэмлэх

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн хуудас

-Баярын бичиг

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Гэрч /Б.Алтанхуяг/

-Гэрч /Н.*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч Б.******* нь 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 сар хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар" ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

2.1. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2730 дугаар архивын лавлагаанд:

- ******* ******* нь ******* сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадын малчнаар 1987-1990 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1987,1989 онуудад нотлох баримт гарлаа. Мөн 1988,1990 онуудад мэдээлэл гараагүй,

- Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 28 дугаар 1987 оны 10 дугаар анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалд 1987 оны 10 дугаар анги төгсөж ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан Даваажаргалын Лхагвасүрэн, ******* ******* нарыг туслах үйлдвэрийн бригадын мэдэлд шилжүүлэн ажиллуулсугай гэжээ.

-Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн протоколын зөвлөгөөнд оролцсон оторчид , саальчид гэсний II хэсэгт ******* гэж тэмдэглэгджээ.

2.2. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн акт

-2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн актад Гал түймрийн улмаас иргэн Б.*******д Энх-Нахиа ХХК-ийн №65/2019 дугаар хохирол үнэлсэн үнэлгээний тайланд нийт 26,317,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоов гэжээ.

2.3. Хүн амын тооллогын лавлагаа:

- Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03-10/2238 дугаар лавлагаанд1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн ******* суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч Бэгзийн Бэх 51 настай, охин ******* ******* 19 настай, эхнэр Лхамаагийн Баасан 49 настай, хүү ******* Даранбазар 11 настай, хүү ******* Түвшинбаяр 12 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.4 Мэргэжлийн үнэмлэх

-2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* центр мэргэжлийн сургалтын төвөөс Овог: Бэх, нэр: *******, мэргэжил: Оёдолчин гэжээ.

2.5 Бүрэн дунд боловсролын үнэмлэх

-Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 552147 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд Х ангийг 1987 онд төгсөв гэжээ.

2.6 Баярын бичиг

-1989 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн нэгдлийн зөвлөлөөс БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ой угтсан ажилд идэвхи зүтгэл үр бүтээл гарган ажилласан явдлыг сайшаан тэмдэглэж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэжээ.

2.7 Гэрчийн мэдүүлэг

2.7.1. Гэрч ******* овгийн *******гийн *******гийн мэдүүлэгт: Б.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Б.*******гийн ажиллаж байсан онуудыг сайн санахгүй байна. Б.******* нь 10 дугаар ангиа төгсөөд малчин болж байсан. Намайг тухайн нэгдэлд малчнаар ажиллаж байхад малчнаар илгээлтийн эзнээр ирж байсан гэжээ.

Гэрч Н.*******гийн Хөдөлмөрийн дэвтэр-т Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллуулав бичилт тусгагджээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

2.7.2 Гэрч Ханхүү овгийн ******* Ёийн мэдүүлэгт: би 1986 оноос 1990 он хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар бригадад няраваар ажиллаж байсан. Тэр үед Б.******* Баянхонгор аймгийн ******* сумынУлаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэжээ.

Гэрч Б.Алтанхуягийн Хөдөлмөрийн дэвтэр-т Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2 дугаар бригадад малчнаар ажиллуулав бичилт тусгагджээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа болон шүүхээс бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Б.******* нь 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 сар хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, шагнуулсан, үйл баримт тус тус тогтоогдсон болно.

1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1990 оны 01 сар хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллах хугацаанд хүсэлт гаргагч Б.*******гийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Б.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч ******* овгийн ******* *******г 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Улаантуг нэгдэлд малчнаар", 1989 онд Баянхонгор аймгийн ******* сумын Улаантуг нэгдэлд малчнаар" тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Улаантуг нэгдэлд малчнаар", 1988 онд Баянхонгор аймгийн ******* сумын Улаантуг нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАТ