| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2017/0493/З |
| Дугаар | 128/ШШ2017/0714 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2017/0714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* овогтой Ц*******ийн Б*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, эрүүл м*******, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Ц.Б******* миний бие 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер-геофизикч мэргэжилтэй, 1988 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 29 жил ажиллаж байгаа, төрийн захиргааны тэргүүн түшмэлийн гутгаар зэргийн албан тушаалын зэрэг дэвтэй, тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч. Ял шийтгэл, төрийн албаны сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.
Миний бие Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/424 тоот тушаалаар Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар /орон тооны/ томилогдон ажиллаж байсан.
2015 оны 02 сараас ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэрнээ цалин хөлс, холбогдох зардлыг авч чадахгүй байсан тул Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх
захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу Нийслэл дэх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 182/ШШ2017/00551 шийдвэрээр 2016 он дуусталх цалингийн асуудлаа шийдвэрлүүлсэн.
Шүүхийн шийдвэрийг биелүүлж, цаашид Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлын байрны асуудлыг шийдвэрлэж, төрийн албан хаагчийн баталгааг хангаж өгөхийг хүссэн хүсэлт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2017 оны 04 дүгээр сарын 25-нд гаргасны дараа Захиргааны ерөнхий хуульд заасан процессыг илт зөрчин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн Б/38 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн байна.
Засгийн газраас 2017 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 27 тоот тогтоолоор Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг орон тооны байхаар дахин үргэлжлүүлэн тогтоосон, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр ажиллаж байгаа нь тогтоогдсон. Түүнчлэн намайг ажлаас чөлөөлснөөс хойш буюу 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/116 тоот тушаалаар Усны үндэсний хорооны орон тооны нарийн бичгийн даргын албан үүргийг тус яамны газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчид хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн атлаа, намайг ажлаас чөлөөлөх тушаалд цаг хугацааны хувьд сүүлд гарсан уг тушаалыг үндэслэсэн мэтээр /миний ажлыг бусдад хавсран гүйцэтгүүлэхээр/ хууль зөрчсөн, улмаар төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг шууд зөрчсөн шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар намайг чөлөөлөөгүй, чиг үүргийг орон тоотой нь яаманд шилжүүлсэн. Үүний дагуу н.Б******* сайдын албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, цалинг тогтоох тухай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр тушаал гарсан.
2015 оны Усны үндэсний хорооны ажлын тайланг бичгээр сайдад өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дүгээр албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах сайдын тушаал гарсан тул 2016 онд үр дүнгийн гэрээг сайдтай байгуулсан боловч 2017 оны эх******* 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй, энэ нь надаас шалтгаалаагүй, шүүхэд маргаж байгаа гээд 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй. Ажил хүлээлцэхэд файл байхгүй гэж хэлснийг тусдаа файл байхгүй гэж ойлгоод байх шиг байна. Компьютер дээр ажлын файлууд байсан, бусад ширээ сандал зэрэг зүйлсийг нь хүлээлгэж өгсөн.
Ажил хийгдэж байсан, усны асуудлаар Оросын Холбооны Улсын Буриад
Улсын орон нутгаар арван хэдэн хоногоор хэлэлцүүлэг хийж явсан. Өөр олон ажлын хэсгүүдэд бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан нотлох баримтууд хангалттай гэж үзсэн учраас хэрэгт аваагүй. Би яамдын, Засгийн газрын байгуулсан олон ажлын хэсгийг ахалдаг байсан. Ажлын хэсэгт ажиллахад цалин урамшуулал өгөхгүй зөвхөн томилолтоор явсан тохиолдолд томилолтын мөнгө өгдөг.
Засгийн газар орон тоог батлаад, орон тоо, төсөвтөө багтаа гээд шилжүүлж байхад төрийн жинхэнэ албан хаагчийг хохироох ёсгүй. Үнэхээр орон тоо байхгүй гэсэн атлаа гэрээгээр 3 хүн аваад ажиллуулаад л байгаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын чиг үүрэг, Усны үндэсний хорооны чиг үүрэг тусдаа. Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Усны үндэсний хорооны чиг үүргийг усны салбар дундын зохицуулалтыг хангах, усны нэгдсэн бодлогыг тодорхойлох, улсын хэмжээний усны үндэсний хөтөлбөрийг хянах үүрэг бүхий гээд чиг үүргийг заагаад өгчихсөн байдаг. Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнд бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ордог.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн Б/38 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, эрүүл м*******, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...Ц.Б*******ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрхийн хүрэ******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар Усны үндэсний хороог байгуулж, нарийн бичгийн даргыг орон тооны байхаар заасан ба Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Ц.Б*******ыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаар Зарим чиг үүргийг шилжүүлэх тухай тогтоолоор Ерөнхий сайдын эрхийн асуудлын хүрээний Усны Үндэсний хороо-ны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжүүлэн холбогдох зардлыг тус яамны 2015 оны төсөвт тусгах арга хэмжээ
авахыг Сангийн сайдад үүрэг болгосон.
Энэхүү тогтоолын дагуу 2015 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тогтоолын 6 дахь хэсэгт зааснаар Усны үндэсний хорооны ажлын алба татан буугдсантай холбогдуулан чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрэ******* холбогдох байгууллагад хариуцуулж, орон тооны нэг ажилтныг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах зохицуулалт хийхийг Сайдад үүрэг болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалаар дээрх 2 тогтоолыг үндэслэн Ц.Б*******ад нэг сарын тэтгэмж олгон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжүүлсэн. Гэвч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015, 2016, 2017 оны төсөвт нэмэлт тодотгол хийгдээгүй, харин ч 2015 оноос жил бүр, 15% хэмнэлт хийгдэж ирсэн. Мөн орон тоо байхгүйгээс Ц.Б*******ыг томилоогүй 10 сар болсон. Энэ үед Ц.Б******* шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай" тогтоолоор яамны орон тоог тогтоож, үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтцийн нэгжийн орон тоо, ажлын байрны нэрийг баталсан, үүнд Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоо, албан тушаалыг тусгаагүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" тогтоолын 10 дугаар хавсралтаар Усны үндэсний хорооны бүрэлдэхүүн Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргыг орон тооны байхаар баталж, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 409 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Б*******ыг томилох орон тоо, төсөв байхгүйгээс цалинжуулаагүй, 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, биелэлтийг дүгнээгүй, 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулсан ч гэрээг дүгнээгүй, тайлагнаагүй.
Хэдийгээр Засгийн газрын тогтоолоор Усны үндэсний хорооны чиг үүргийг орон тоотойгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжүүлсэн ч яамны бүтцэд орон тоо нэмэх боломжгүй байгаа юм. Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Усны үндэсний хорооны ажлыг хариуцсан орон тоо, төсөв батлагдаагүй тул Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Б*******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны
05 дугаар сарын 08-ний өдрийн Б/З8 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын
31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/116 дугаар тушаалаар тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргад Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт салбар дундын усны харилцааны асуудал, хилийн усны асуудал гээд бодлого дотроо энэ чиг үүргүүд нь ороод хийгддэг. Орон тооны байх боломжгүй учраас газрын даргад нь чиг үүргийг нь шилжүүлээд, хариуцсан мэргэжилтнүүд чиг үүргийг нь хариуцаад хийгээд явж байгаа. Харин Усны үндэсний хорооны гишүүд хуралддаг, хуралдаан зохион байгуулах зохион байгуулалтын асуудлыг газар нь хариуцаад явж байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/00551 дугаартай шийдвэрт 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цалинд 36.236.985 төгрөгийг гаргах талаар шийдвэр гарахад яамны зүгээс түүнийг дэмжиж шийдвэрлүүлсэн. 2018 оны төсөвт энэ мөнгийг тусгаж олгохоор шийдвэрлэж байна. Уг асуудлаар Ц.Б******* 2 жилийн дараа шүүхэд хандсан ч бид нэхэмжлэлийн шаардлагыг бодлогын хувьд дэмжиж шийдвэрлүүлсэн.
Ц.Б******* 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулж, ажлаа тайлагнан үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж ажиллаагүй. Түүний өдөр тутмын ажлаа тасралтгүй гүйцэтгэж байсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхэд ч нэг ч тайлан гаргаж өгөөгүй. Харин Ц.Б******* нь хилийн усны асуудлаар усны салбарт туршлагатай боловсон хүчин тул яам хилийн усны ажлын хэсэгт оролцуулан одоо хамтран ажиллаж байна. 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны эрүүл, м*******ийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх талаар дээрх шүүхийн шийдвэрт гарсан тул нөхөн бичилт хийж төлөх боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар Ажлаас чөлөөлөх тухай, тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, эрүүл м*******, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр Байгаль орчин, аялал жуулчлалын
сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, эрүүл м*******, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон энэ шаардлагын хүрэ******* хэргийг шийдвэрлэлээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий үндэсний хороо ажиллуулах бүрэн эрхийнхээ хүрэ******* Монгол Улсын Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар Усны үндэсний хороог байгуулж, нарийн бичгийн даргыг орон тооны байхаар баталсан ба Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Ц.Б*******ыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Усны үндэсний хороо-ны ажлын албыг татан буулгаж , чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжүүлэн, холбогдох зардлыг тус яамны 2015 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар тушаалаар Усны үндэсний хорооны ажлын алба татан буугдсантай холбогдуулан ажлын албаны даргаар ажиллаж байсан Ц.Б*******ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд чиг үүрэг, орон тооны хамт шилжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаар захирамжаар Усны үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталж, тус хорооны нарийн бичгийн даргыг томилон ажиллуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад үүрэг болгожээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрэ******* шилжин ирсэн Ц.Б*******ыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар /орон тооны/ үргэлжлүүлэн ажиллуулах-аар шийдвэрлэж, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/162 дугаар тушаалаар Усны үндэсний хорооны үйл ажиллагааны 2016 оны зардлыг сайдын
төсвийн багцад баталсан байдаг.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Усны үндэсний хорооны ажлын алба татан буугдсан ч тус хорооны /Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнд салбар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох байгууллагын удирдлага албан тушаалаараа хамаардаг/ орон тооны нарийн бичгийн даргыг чиг үүрэг, орон тооны хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн, төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг үүрэг болгосон, Усны үндэсний хорооны Усны тухай хуулиар олгогдсон усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах чиг үүрэг хэвээр байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтэц, орон тоо, ажлын байрны нэрийг батлахдаа Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоог батлаагүй, орон тоо, чиг үүргийн дагуу шилжин ирсэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойгүй орхигдуулсан нь буруу байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахдаа тус хорооны нарийн бичгийн даргыг мөн л орон тооны байхаар тогтоосон, дээрх шийдвэрүүдээр уг орон тоо, хуулиар тогтоосон чиг үүргийг яаманд шилжүүлж, төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг үүрэг болгосон байхад ийнхүү эрх зүйн байдал нь тодорхойгүй 2 жил гаруй цалин, олговоргүй ажиллуулж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, урамшил авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцлөөр хангуулах эрх, баталгааг зөрчиж, улмаар ажил үүргийг нь ... газрын даргаар хавсран гүйцэтгүүлэх болсон гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтууд нь өөрийн эрхлэх асуудлын хүрэ******* хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө, яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана. гэсэн томилох, чөлөөлөх бүрэн эрх олгосон зохицуулалт болохоос уг бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэлийг буюу төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас, төрийн
албанаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулаагүй болно.
Ц.Б******* нь 1995, 2006 онд тус тус төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 207, 2009 оны 71 дүгээр тогтоолоор Усны хэрэг эрхлэх газар, Усны газрын даргаар томилогдон ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 149 дүгээр зарлигаар төрийн захиргааны тэргүүн түшмэл-ийн гутгаар зэрэг дэв олгогдсон бөгөөд түүний эрхэлж байсан албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал, өөрөөр хэлбэл тэрээр төрийн жинхэнэ албан хаагч байх тул түүнийг төрийн албанаас чөлөөлөхдөө төрийн жинхэнэ албан хаагчийн эрх байдлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь буруу байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ба энэ нь мөн хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр л төрийн албанаас чөлөөлөгдөх, бусад үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх баталгааг мөн агуулна.
Дээр дурьдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 323 дугаар тогтоолоор Усны үндэсний хорооны ажлын алба татан буугдсан ч орон тооны нарийн бичгийн даргыг чиг үүрэг, орон тооны хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж, төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг үүрэг болгосон, мөн Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолоор Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтооход тус хорооны нарийн бичгийн дарга орон тооны байхаар батлагдсан, Усны тухай хуулиар олгогдсон усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах хорооны чиг үүрэг хэвээр байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар яаманд уг орон тоог батлаагүйг орон тоо хасагдсан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан зохицуулалт юм.
Хариуцагч Ц.Б******* нь ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнүүлээгүй, ажил хийгдээгүй хэмээн тушаалын үндэслэлээ тайлбарлаж байгаа ч үүнийгээ хуульд үндэслээгүй, өөрөөр хэлбэл тушаалдаа энэ талаарх хуулийн заалт
баримтлаагүйн дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тус яаманд шилжин ажилласнаас хойш 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төсвийн ерөнхийлөн захирагч, сайдтай төсвийн шууд захирагчийн 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулсан нь эрх бүхий этгээдийн тамга, гарын үсгээр баталгаажсан, Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн сайд баталсан байх бөгөөд 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй, 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулаагүй, энэ талаар иргэний хэргийн шүүхэд цалингийн асуудлаар маргаж байсан гээд гэрээ дүгнээгүй, гэрээ байгуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхгүй юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл-ийг бодлого, үйл ажиллагааны удирдамжаар хангах, төслийн хэрэгжилтийг хянах, салбарын болон салбар хоорондын уялдааг хангах, ерөнхий хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг Сангийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тушаалаар баталсны дотор Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргыг Төслийн удирдах хорооны гишүүнээр баталсан бөгөөд Сангийн яамны дэргэд байгуулагдсан энэхүү Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн 2017 оны 2017297 дугаартай Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Б******* нь төслийн удирдах хорооны гишүүнээр томилогдон, хуралдаанд оролцон зохих шийдвэр гаргахад санал дүгнэлтээ тусгуулан ажилласан. Төслийн хүрэ******* Шүрэнгийн УСЦ ийн болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслүүдийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврыг ОХУ-д хэлэлцүүлэх хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын хэсэгт ажилласан. Энэ хүрэ******* Дэлхийн банкны багтай 2 өдрийн семинар, 2 удаагийн цахим хуралд оролцсон. Түүнчлэн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ОХУ-д зохион байгуулсан 14 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон, үүнээс 13 хуралд Монголын талын даргалагчаар оролцсон гэх тодорхойлолт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар ... Орхон, Шүрэнгийн усны барилга байгууламжийн төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийг ОХУ-ын Буриад улсын иргэдийн дунд хэлэлцүүлэх ажлын хэсэгт Ц.Б******* нь Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалын дагуу орж ажилласан зэргээс түүнийг үүрэгт ажлаа гүйцэтгээгүй гэж дүгнэх боломжгүй юм.
Үүний сацуу түүнийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин,
аялал жуулчлалын сайдын тушаалаар ажлаас чөлөөлсөн атлаа тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/191 дүгээр тушаалаар ... Орхон, Шүрэнгийн усны барилга байгууламжийн төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын даалгаврын төслийг ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн дунд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлын хэсэгт Ц.Б*******ыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаар нь томилж ажиллуулсан байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ц.Б*******ыг өмнө нь эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 182/ШШ2017/00551 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар тушаалаар Усны үндэсний хорооны орон тооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Б*******ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд чиг үүрэг, орон тооны хамт шилжүүлснээс хойш 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан хугацааны цалинг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулан Ц.Б*******ад олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл м******* нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт зохих бичилт хийлгэх шаардлагыг мөн хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байх тул ийнхүү ажлаас чөлөөлснөөс хойш буюу 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 9 сар 2 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр тушаалаар тогтоосон ТЗ-13-3 шатлалын 961 461 төгрөг, тэргүүн түшмэлийн гутгаар зэргийн 32 хувийн, төрийн албан хаасан хугацааны 25 х увийн нэмэгдлийг тооцон
тус тус тооцон 13 729 197 төгрөг /энэ дүнгээс зохих шимтгэл, татварыг суутган/-ийг хариуцагчаас гаргуулан олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар энэ хугацааны эрүүл м*******, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн
төлж дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц.Б*******ыг өмнө нь эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 9 сар 2 хоногийн хугацааны цалин 13 729 197 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, ажилгүй байсан энэ хугацааны эрүүл м*******, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА