Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Х.Анхцэцэг/томилолтоор/,

            шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э-н С, Б овогт А-н У нарт холбогдох 201726010695 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ... цаасны үйлдвэрт ажилтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Э-н С /РД:.../,

Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-н У /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.С, А.У нар нь  2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд иргэн О.Б-н эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан Галакси нөөт-4 маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, автобусны карт зэрэг бусдын 193.010 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд: 

   1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/,

  2. О.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18х/,

  3. Э.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19х/,

  4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “Самсунг нөөт-4 загварын мэдрэгчтэй, цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг Э.Саас хураан авч О.Б-т хүлээлгэн өгөв.” гэжээ.  /хх-ийн 21-23х/,

 

  5. Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...Таниулах ажиллагааг эхлэхээс өмнө танигдагч этгээд болох А.У, Э.С нарын зурагнаас гадна 7 хүний цээж зургийг 1,2,3,4,5,6,7,8,9 гэж дугаарлан А4 хэмжээтэй цаасан дээр наасан ба А.Уын зургийг 2, Э.Сын зургийг 6 гэж дугаарласан болно. Ажиллагааг эхлүүлэн 9 хүний фото зургийг бүхий А4 хэмжээтэй зургийн таблицыг ширээн дээр тавьсан ба уг зурагнуудыг хохирогч О.Б-т үзүүлж “та дээрх зурагнууд дунд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр таныг дээрэмдсэн хүмүүс байгаа эсэхийг хэлнэ үү” гэхэд О.Б нь зэргийг харж байгаад "би уг зурагнуудыг харлаа, уг хүмүүс дотор 6 гэсэн дугаар дээр байгаа хүн намайг дээрэмдсэн хүн яг мөн байна” гэсэн ба хохирогчоос “та уг хүнийг ямар содон шинж тэмдэгээр нь таньж байгаа юм гэхэд “би тэр хүний царай төрхийг харсан болохоор одоо царай төрөхөөр нь таньж байна, ийм төрхтэй хүн байсан, энэ хүн нь анх над дээр ганцаараа ирээд заамдаж аваад цохисон хүн мөн” гэж Э.Сыг заасан. Хохирогчоос зурагнууд дунд таныг дээрэмдсэн өөр хүн байна уу гэхэд О.Б “би анх намайг заамдаж авсан хүнийг л сайн харсан, хамт явсан хүнийг нь бол сайн харж чадаагүй...” гэжээ. /хх-ийн 24-29х/,  

 

 6.  Хохирогч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүжгийн сургалтнаасаа тараад орой 22 цаг өнгөрч байхад гэртээ харихаар ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн өргөн гудамжаар алхаж байтал миний өөдөөс 20 орчим насны 3 залуу ирж яваа харагдсан. Тухайн үед би тэдний хажуугаар гарах үед дээгүүрээ хар өнгийн богино савхитай, 3 талыг нь хусуулаад босгосон богино үстэй, шулуун хөмсөгтэй бордуу царайтай, дух нь бага зэрэг үрчийж харагдсан залуу нь ирээд шууд заамдаж аваад чамайг тэр гэдэг үү гээд нэг нэрээр асуусан, би түүнд “үгүй, Б гэдэг” гэхэд тэр “чи айлын хэд дэх хүүхэд вэ, найз охинтой юу” гэхээр нь би “найз охингүй” гэж хэлсэн. Хар савхитай залуу өөр юм ярилгүй шууд намайг заамдаж аваад миний шүд рүү мөргөөд, миний үүдэн 1 шүдийг хугалчихсан ба үргэлжлүүлээд миний энгэрээс зуураад тэндэхийн 1 гудамж руу чирч оруулаад намайг хавсарч унагаагаад миний нүүр рүү өвдөглөж “утас чинь байна уу, утсаар чинь ганц ярьчихъя” гэхээр нь би түүнд “байхгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу “яахаараа утас байдаггүй юм, утасгүй хүн гэж байхгүй” гэхээр нь би “байж бай” гэж хэлээд өндийгөөд шууд зугтахад савхитай залуу араас “наадахаа бариад аваарай” гээд орилсон. Миний өөдөөс дээрх залуутай хамт явсан бэлтгэлийн хувцастай юм шиг залуу тосохоор нь би тэр залууг өвдөглөх гээд үсэрсэн чинь тэр залуу миний хөлнөөс барьж аваад, би духаараа газар унаад духаа гэмтээсэн. Би духаараа газар унаад нэг хэсэг манараад юу болсныг санахаа больсон, нэг мэдэхэд нэг нь миний нүүр рүү цохиод байсан. Хэн нь цохисныг мэдэхгүй, 3-4 удаа цохисон. Гэхдээ би нүүрээ дараад хэвтсэн болохоор миний гар руу цохиод байсан. Энэ хооронд анх намайг мөргөсөн савхитай залуу миний халаасыг тэмтрээд утсыг “энэ чинь юу юм” гэхээр нь утсаа гаргаад савхитай залууд өгсөн... Тэгтэл дахин “түрийвч байна уу, мөнгө байна уу” гэхээр нь өмднийхөө арын халааснаас хар өнгийн түрийвчээ савхитай залууд өгсөн. ...Тэгээд гудамжны нөгөө талаас 3-4 залуучууд “хөөе яагаад байна аа” гэж орилоход миний хажууд байсан 2 залуу гудамж уруудаад зугтаасан. 3 дахь хүн нь яг яасныг би анзаараагүй. Тэр хүн бол намайг цохисон, зодсон зүйл байгаагүй. Дэлгүүрийн тэндээс ирсэн 3-4 залуучууд ирээд намайг “зүгээр үү” гэсэн ба намайг дээрэмдсэн хүмүүсийн хойноос гүйсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би савхитай хүнийг бол хараад танина. Миний утас цагаан өнгөтэй, дэлгэцийнх нь зүүн дээд буланд цууралттай байгаа. Түрийвч хар өнгийн матрын арьс шиг арзгар, хиймэл арьсан түрийвч, түрийвчин дотор миний иргэний үнэмлэх, автобусны 3.000 төгрөгтэй карт, бэлэн 1.010 төгрөг, 4 хувь цээж зураг байсан. Утсаа 315.000 төгрөгөөр үнэлнэ. Иргэний үнэмлэх 26.000 төгрөг, автобусны карт 6.500 төгрөг, бэлэн 1.010 төгрөг, одоо нийт 33.510 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс гадна эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33х/  

 

7. Эд зүйлийн үнэлгээнд: Самсунг Нөөт4 загварын гар утас – 160.000 төгрөг, иргэний үнэмлэх – 26.000 төгрөг, Автобусны карт – 6.500 төгрөг, бэлэн 1010 төгрөг- 1.010 төгрөг, нийт 193.510 төгрөг /хх-ийн хх-ийн 81, 82х/,

 

8. Гэрч Э.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С нь миний төрсөн дүү юм. Би одоо өдрийг санахгүй байна. С цагаан өнгийн Самсунг Нөөт-4 маркийн гар утас бариад байхаар нь би сонирхоод “энэ юун утас вэ” гэхэд “манай найзын утас байгаа юм” гэхээр нь би “ганц өдөр барьж байгаад өгье” гэж аваад 2-3 өдөр барьж байсан. Гэтэл цагдаагаас яриад ирж уулз гээд тэр утсыг надаас хурааж авсан. Би гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж огт мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/

 

9. Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4574 дугаартай дүгнэлтэд: “1/О.Б-н биед тархи доргилт, духанд зулгарал, шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1-р шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5/Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ. /хх-ийн 44х/

 

10. Шүүгдэгч А.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 21:00 цагийн орчим 10 жилийн нэг ангийн найз С утсаар яриад “уулзъя” гэхээр нь би гараад Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр Стай уулзсан. Бид 2 уулзаад 0.5 литрийн 2 шил Ерөөл нэртэй архи авчихаад уулан дээр гарч ууя гэж яриад Баянхошууны Хөтөлийн өргөн гудамжаар өгсөж байхад зүс мэдэх Г гэх бандитай таарсан. Г хүүхэд хүргэж өгчихөөд явж байна гэхээр нь би түүнд “хамт явъя, ганц юм ууя” гэхэд Г би уухгүй зүгээр л хажууд чинь хамт байя гээд бидэнтэй хамт явсан. Уулан дээр гарч С бид 2 архиа ууж дуусгасан. Ингээд уулнаас буухдаа Г бид 2 юм яриад түрүүлээд алхаж байтал С тэр уртавтар үстэй залуутай зууралдаад зогсож харагдсан ба С тэр залуугийн нүүр лүү 1-2 удаа цохисон. Би тэдэн рүү дөхөж очиход тэр банди миний өөдөөс намайг түлхээд миний дээрээс дарж унахаар нь би түрүүлж босоод нүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Сыг утсаа өг гэхэд цагаан өнгийн утас гаргаж ирээд Ст өгч харагдсан. Тэгээд С бид 2 гудамж уруудаад явахад хүмүүс хөөе гээд орилоод хөөхөөр нь зугтаад Сын гэрт очиж хоносон. Харин Г цаашаа гудамж уруудаад тэр чигтээ явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58, 68х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/          

 

11. Шүүгдэгч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 10 жилийн найз Утай утсаар ярьж, орой 20:00-21:00 цагийн орчим Баянхошууны Хөтөлийн өргөн гудамжинд уулзсан. Бид 2 уулзчихаад 0,5 литрийн 2 шил архи авч хамтдаа уул руу өгсөж явахад зүс мэдэх Г гэх хүүхэдтэй таарсан. Уулан дээр гарч архиа ууж дуусгасан, Г архинаас ерөөсөө уугаагүй. Буцаад тэр өргөн гудамжаараа уруудаад явсан У, Г 2 надаас 30-40 метр зайтай алхаж байсан. Харин би нилээд согтсон араас нь алхаж явснаа санаж байна. Өөдөөс нэг залуу ирж байгаа харагдсан ба шөргөлдсөнөөс болж маргалдсан. Би түүнийг ямар ч байсан эхлээд гараараа цохисон хаашаа нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. У бид нарыг харсан бололтой ирж байгаа харагдсан ба надтай муудалцсан залуу урдаас нь гүйж очоод давхарлалдаад унаж байгаа харагдсан. Би өөрөө нилээд согтсон болохоор тэдэн рүү дөхөж байснаа санаж байна. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй өглөө тамхи татах гээд куртикээ өмсөхөд миний халаасанд цагаан өнгийн Самсунг нөөт-4 маркийн гар утас байсан. У надад “чи өчигдөр нэг бандитай муудалцаад байсан, тэрний утас юм биш үү” гэсэн. Манай эгч Э надад байсан утсыг харчихаад “юун утас вэ” гэхээр нь би түүнд “манай найзын утас” гээд хэлчихсэн чинь эгч тэр утсыг түр барьж байгаад өгье гээд авсан. У, Г нар надаас түрүүлээд алхаж байсан. Тэгээд намайг тэр үүргэвчтэй залуутай муудалцаад цохиход У л ирж байгаа харагдсан. Гыг хаачсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60-62, 65х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/          

 

12. Шүүгдэгч А.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрч Э.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У маш дуугүй, ноомой зантай, муу зуршилгүй, дөлгөөн, зөөлөн хүүхэд...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37х/

Гэрч С.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У ааш зангийн хувьд их зөөлөн, даруухан, дуулгавартай, сахилга бат сайтай хүүхэд...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74х/

 

13. Шүүгдэгч Э.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрч Р.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү төлөв даруу, яагаад хэрэгт холбогдсоныг мэдэхгүй. Миний нүдэнд тамхи татаж, архи ууж харагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73х/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч О.Баярбаясгалангаас гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт 1 хуудас зэрэг болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд,

            Шүүгдэгч Э.С, А.У нар нь дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж дүгнэхээр дараах нотлох баримтууд цугларсан байна. Тодруулбал;

            Шүүгдэгч Э.С, А.У нар нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд иргэн О.Б-н эд зүйлийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулан түүний Галакси нөөт-4 маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, автобусны карт зэрэг 193.010 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн болох нь:

 

   Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/,

  О.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18х/,

  Э.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19х/,

 

  Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “Самсунг нөөт-4 загварын мэдрэгчтэй, цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг Э.Саас хураан авч О.Б-т хүлээлгэн өгөв.” гэжээ.  /хх-ийн 21-23х/,

 

  Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...Таниулах ажиллагааг эхлэхээс өмнө танигдагч этгээд болох А.У, Э.С нарын зурагнаас гадна 7 хүний цээж зургийг 1,2,3,4,5,6,7,8,9 гэж дугаарлан А4 хэмжээтэй цаасан дээр наасан ба А.Уын зургийг 2, Э.Сын зургийг 6 гэж дугаарласан болно. уг зурагнуудыг хохирогч О.Б-т үзүүлж “та дээрх зурагнууд дунд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр таныг дээрэмдсэн хүмүүс байгаа эсэхийг хэлнэ үү” гэхэд О.Б нь зэргийг харж байгаад "би уг зурагнуудыг харлаа, уг хүмүүс дотор 6 гэсэн дугаар дээр байгаа хүн намайг дээрэмдсэн хүн яг мөн байна” гэсэн ба хохирогчоос “та уг хүнийг ямар содон шинж тэмдэгээр нь таньж байгаа юм гэхэд “би тэр хүний царай төрхийг харсан болохоор одоо царай төрөхөөр нь таньж байна, ийм төрхтэй хүн байсан, энэ хүн нь анх над дээр ганцаараа ирээд заамдаж аваад цохисон хүн мөн” гэж гэв...” гэжээ. /хх-ийн 24-29х/, 

 

 Хохирогч О.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүжгийн сургалтнаасаа тараад орой 22 цаг өнгөрч байхад гэртээ харихаар ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн өргөн гудамжаар алхаж байтал миний өөдөөс 20 орчим насны 3 залуу ирж яваа харагдсан. Тухайн үед би тэдний хажуугаар гарах үед дээгүүрээ хар өнгийн богино савхитай, 3 талыг нь хусуулаад босгосон богино үстэй, шулуун хөмсөгтэй бордуу царайтай, дух нь бага зэрэг үрчийж харагдсан залуу нь ирээд шууд заамдаж аваад чамайг тэр гэдэг үү гээд нэг нэрээр асуусан, би түүнд “үгүй, Б гэдэг гэхэд тэр “чи айлын хэд дэх хүүхэд вэ, найз охинтой юу” гэхээр нь би “найз охингүй” гэж хэлсэн. Хар савхитай залуу өөр юм ярилгүй шууд намайг заамдаж аваад миний шүд рүү мөргөөд, миний үүдэн 1 шүдийг хугалчихсан ба үргэлжлүүлээд миний энгэрээс зуураад тэндэхийн 1 гудамж руу чирч оруулаад намайг хавсарч унагаагаад миний нүүр рүү өвдөглөж “утас чинь байна уу, утсаар чинь ганц ярьчихъя” гэхээр нь би түүнд “байхгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу “яахаараа утас байдаггүй юм, утасгүй хүн гэж байхгүй” гэхээр нь би “байж бай” гэж хэлээд өндийгөөд шууд зугтахад савхитай залуу араас “наадахаа бариад аваарай” гээд орилсон. Миний өөдөөс дээрх залуутай хамт явсан бэлтгэлийн хувцастай юм шиг залуу тосохоор нь би тэр залууг өвдөглөх гээд үсэрсэн чинь тэр залуу миний хөлнөөс барьж аваад, би духаараа газар унаад духаа гэмтээсэн. Би духаараа газар унаад нэг хэсэг манараад юу болсныг санахаа больсон, нэг мэдэхэд нэг нь миний нүүр рүү цохиод байсан. Хэн нь цохисныг мэдэхгүй, 3-4 удаа цохисон. Гэхдээ би нүүрээ дараад хэвтсэн болохоор миний гар руу цохиод байсан. Энэ хооронд анх намайг мөргөсөн савхитай залуу миний халаасыг тэмтрээд утсыг “энэ чинь юу юм” гэхээр нь утсаа гаргаад савхитай залууд өгсөн... Тэгтэл дахин “түрийвч байна уу, мөнгө байна уу” гэхээр нь өмднийхөө арын халааснаас хар өнгийн түрийвчээ савхитай залууд өгсөн. ...Тэгээд гудамжны нөгөө талаас 3-4 залуучууд “хөөе яагаад байна аа” гэж орилоход миний хажууд байсан 2 залуу гудамж уруудаад зугтаасан. 3 дахь хүн нь яг яасныг би анзаараагүй. Тэр хүн бол намайг цохисон, зодсон зүйл байгаагүй. Миний утас цагаан өнгөтэй, дэлгэцийнх нь зүүн дээд буланд цууралттай байгаа. Түрийвч хар өнгийн матрын арьс шиг арзгар, хиймэл арьсан түрийвч, түрийвчин дотор миний иргэний үнэмлэх, автобусны 3.000 төгрөгтэй карт, бэлэн 1.010 төгрөг, 4 хувь цээж зураг байсан. Утсаа 315.000 төгрөгөөр үнэлнэ. Иргэний үнэмлэх 26.000 төгрөг, автобусны карт 6.500 төгрөг, бэлэн 1.010 төгрөг, одоо нийт 33.510 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс гадна эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33х/ 

 

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4574 дугаартай дүгнэлтэд: “1/О.Б-н биед тархи доргилт, духанд зулгарал, шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1-р шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5/Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ. /хх-ийн 44х/

 

Эд зүйлийн үнэлгээнд: Самсунг Нөөт4 загварын гар утас – 160.000 төгрөг, иргэний үнэмлэх – 26.000 төгрөг, Автобусны карт – 6.500 төгрөг, бэлэн 1010 төгрөг- 1.010 төгрөг, нийт 193.510 төгрөг /хх-ийн хх-ийн 81, 82х/,

 

Гэрч Э.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С цагаан өнгийн Самсунг Нөөт-4 маркийн гар утас бариад байхаар нь би сонирхоод “энэ юун утас вэ” гэхэд “манай найзын утас байгаа юм” гэхээр нь би “ганц өдөр барьж байгаад өгье” гэж аваад 2-3 өдөр барьж байсан. Гэтэл цагдаагаас яриад ирж уулз гээд тэр утсыг надаас хурааж авсан. Би гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж огт мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/

 

Шүүгдэгч А.Уын мөрдөн байцаалтанд шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 21:00 цагийн орчим 10 жилийн нэг ангийн найз С утсаар яриад “уулзъя” гэхээр нь би гараад Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр Стай уулзсан. Бид 2 уулзаад 0.5 литрийн 2 шил Ерөөл нэртэй архи авчихаад зүс мэдэх Г гэх бандитай хамт уулан дээр гарч С бид 2 архиа ууж дуусгасан. Ингээд уулнаас буухдаа Г бид 2 юм яриад түрүүлээд алхаж байтал С тэр уртавтар үстэй залуутай зууралдаад,  тэр залуугийн нүүр лүү 1-2 удаа цохисон. Би тэдэн рүү дөхөж очиход тэр банди миний өөдөөс намайг түлхээд миний дээрээс дарж унахаар нь би түрүүлж босоод нүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Сыг утсаа өг гэхэд цагаан өнгийн утас гаргаж ирээд Ст өгч харагдсан. Тэгээд С бид 2 гудамж уруудаад явахад хүмүүс хөөе гээд орилоод хөөхөөр нь зугтаад Сын гэрт очиж хоносон. Харин Г цаашаа гудамж уруудаад тэр чигтээ явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58, 68х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 10 жилийн найз Утай утсаар ярьж, орой 20:00-21:00 цагийн орчим Баянхошууны Хөтөлийн өргөн гудамжинд уулзсан. Бид 2 уулзчихаад 0,5 литрийн 2 шил архи авч Г гэх хүүхэдтэй таараад уулан дээр гарч архиа ууж дуусгасан. Буцаад тэр өргөн гудамжаараа уруудаад явсан У, Г 2 надаас 30-40 метр зайтай алхаж байсан. Харин би нилээд согтсон араас нь алхаж явснаа санаж байна. Өөдөөс нэг залуу ирж байгаа харагдсан ба шөргөлдсөнөөс болж маргалдсан. Би түүнийг ямар ч байсан эхлээд гараараа цохисон хаашаа нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. У бид нарыг харсан бололтой ирж байгаа харагдсан ба надтай муудалцсан залуу урдаас нь гүйж очоод давхарлалдаад унаж байгаа харагдсан. Би өөрөө нилээд согтсон болохоор тэдэн рүү дөхөж байснаа санаж байна. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй өглөө тамхи татах гээд куртикээ өмсөхөд миний халаасанд цагаан өнгийн Самсунг нөөт-4 маркийн гар утас байсан. У надад “чи өчигдөр нэг бандитай муудалцаад байсан, тэрний утас юм биш үү” гэсэн. Манай эгч Э надад байсан утсыг харчихаад “юун утас вэ” гэхээр нь би түүнд “манай найзын утас” гээд хэлчихсэн чинь эгч тэр утсыг түр барьж байгаад өгье гээд авсан. Гыг хаачсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62, 65х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Э.С, А.У нар нь хохирогчийг ээлжлэн нүүр лүү нь өшиглөх, цохих, мөргөх зэргээр хүч хэрэглэн гэмтэл учруулж, эд юмсыг нь өөрсдийн мэдэлд шилжүүлсэн нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

             

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.С, А.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Э.С, А.У нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруу дээр маргаагүй тул шүүх гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг нэг мөр явуулсан болохыг дурдав.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын өмгөөлөгч нараас гаргасан Э.С, А.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхээс хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлсөн” байдлыг харгалзан тухайн зүйлээр оногдуулах хорих ялын дээд болон доод хязгаараас доогуур хорих ял оногдуулахаар зохицуулагдсан  байх бөгөөд хохирогч О.Б нь тухайн шүүгдэгч нарын үйлдлээс болж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй байна.

 

            Э.С, А.У нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 73-74х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүгдэгч Э.С, А.У нар нь хохирогч О.Б-т Самсунг Нөөт-4 маркийн гар утсыг буцаан өгсөн, харин 33.010 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23х/, хохирол төлсөн тухай баримт /шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/ зэргээр тогтоогдлоо.

          Харин хохирогч О.Б нь цаашид шүд хийлгэх, эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэх тул түүний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Э.С, А.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт Э-н С, Б овогт А-н У нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, А.У нарыг тус бүрийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.С, А.У нарын эдлэх 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.С, А.У  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С, А.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ