Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/02280

 

2024 04 26 101/ШШ2024/02280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: , И" ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: б.э-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,608,608.77 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

Хариуцагч Б.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч "И" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Б.Э нь манай компанитай 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 00000 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан "Цахим зээл гэж Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн заасан "Цахим п гэж харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" хэмээн заасны дагуу Б.Эын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /п/ аппликейшний 7 дугаартай зээлийн дансанд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 95,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 100,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 100,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 50,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 50,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 50,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 35,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 50,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 89,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 104,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн.

Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг.

Зээлдэгч Б.Эын хүсэлтээр 2022.03.19-ний өдрийн 200,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 60 хоног, бусад зээлийн гэрээний хугацааг 30 хоног байхаар сонгосны дагуу тэрээр олгосон мөнгийг өөрийн Цахим пын дансанд хүлээн авсан.

Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2021.04.15-ны өдрийн 95,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 94,993.48 төгрөг, шимтгэл 6,600 төгрөг, үндсэн хүү 50,062.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,012.58 төгрөгийт: 161,668.91 төгрөг,

2. 2021.10.10-ны өдрийн 500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл: 499,996.09 төгрөг, шимтгэл 34,600 төгрөгндсэн хүү 264,655.45 төгрөгэмэгдүүлсэн хүү 52,931.1 төгрөг, нийт 852,182.64 төгрөг,

3. 2021.11.4-ний өдрийн 100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 99,994.35 төгрөг, шимтгэл 7,000 төгрөг, үндсэн хүү 52,928.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,585.71 төгрөг, нийт 170,508.57 төгрөг,

4. 2021.11.11-ний өдрийн 100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99,991.87 төгрөг, шимтгэл 7,000 төгрөг, үндсэн хүү 52,927.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,585.45 төгрөг, нийт 170,504.52 төгрөг,

5. 2021.11.16-ны өдрийн 50,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,995.09 төгрөг, шимтгэл 3,500 төгрөг, үндсэн хүү 24,104.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,820.9 төгрөг, нийт: 82,420.47 төгрөг,

6. 2021.11. 24-ний өдрийн 50,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,995.9 төгрөг, шимтгэл 3,500 төгрөг, үндсэн хүү 26,636.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,327.24 төгрөг, нийт 85,459.3 төгрөг,

7. 2021.12.3-ны өдрийн 100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99,718.35 төгрөг, шимтгэл 6,900 төгрөг, үндсэн хүү 52,782.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,556.49 төгрөг, нийт 169,957.26 төгрөг,

8. 2022.1.5-ны өдрийн 50,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,996.17 төгрөг, шимтгэл 3,500 төгрөг, үндсэн хүү 26,348.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 5,269.74 төгрөг, нийт 85,114.57 төгрөг,

9. 2022.1.9-ний өдрийн 35,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,998.22 төгрөг, шимтгэл 2,500 төгрөг, үндсэн хүү 18,645.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,729.18 төгрөг, нийт 59,873.3 төгрөг,

10. 2022.2.1-ний өдрийн 50,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,214.43 төгрөг, шимтгэл 3,400 төгрөг, үндсэн хүү 25,936.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,187.34 төгрөг, нийт: 83,738.44 төгрөг,

11. 2022.2.19-ний өдрийн 89,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 88,998.42 төгрөгимтгэл 6,200 төгрөг, үндсэн хүү 47,415.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,483.09 төгрөг, нийт 152,096.93 төгрөг,

12. 2022.3.19-ний өдрийн 200,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 199,998.62 төгрөг, шимтгэл: 13,900 төгрөгндсэн хүү 105,862.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,172.46 төгрөг, нийт 340,933.35 төгрөг,

13. 2022.3.20-ны өдрийн 104,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 103,997.1 төгрөг, шимтгэл 7,200 төгрөг, үндсэн хүү 55,406.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,081.25 төгрөг, нийт 177,684.57 төгрөг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан наториатын зардал 16,500 төгрөгийг нэмж нэхэмжилнэ.

Иймд хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардал 2,608,642.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, И" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс 2024.02.22-ны өдөр Д.Н, Э.Х нарт олгосон итгэмжлэл, татвар төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2021.7.21-ний өдрийн 0000 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт /хх 1-41/,

2.2. Хариуцагчаас ирүүлсэн: Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 45/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,608,608.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

4. И ХХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 2,608,608.77 төгрөг гаргуулах тухай, Б.Эд холбогдох нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 444444 дугаар захирамжаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Б.Эд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /хх 45-48/

 

3.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна тэрээр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх 52-53/

3.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Б.Э нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

4. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2021.07.21-ний өдөр байгуулагдсан цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу зээлдэгчийн илгээсэн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан 13 удаагийн зээл олгосон, тэрээр зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэг болон бусад зардалд 2,608,642.77 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

 

5. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 21-ний зээлдүүлэгч нь цахим зээлийн эрх нээх, зээлдэгчийн хүсэлтийн дагуу цахимаар зээл олгох, зээлдэгч нь зээлдэгч нь зээл, түүний хүү, шимтгэлийг эргүүлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх зориулалттай 0000 тоот цаим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан. /хх 9-17/

 

5.а. Гэрээний оролцогч нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд И ХХК болон Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

5.б. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т Зээлийн нийт төлбөрийг эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн үргэжлэх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх,

5 дугаар зүйлийн 5.1.1-т Нэмэгдүүлсэн хүү тооцох, 2 дугаар зүйлийн 2.4.4-т 5.1, 5.1.1-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувь хүртэл байна гэж тус тус заажээ.

 

6. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан зээлийн гэрээ тус бүрийн зээлийн дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон 30 болон 60 хоногийн хугацаанд авч ашигласан зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

7. Иймд хариуцагч Б.Эаас зээлийн гэрээний үүрэгт 2,592,142.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх баримтаар тогтоогдохгүй байгаа нотариатын зардал 16,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 56,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,688.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эаас 2,592,142.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 56,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 56,688.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ