Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/01600

 

 

 

 

 

 

 

2024 03 22 101/ШШ2024/01600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Г.Эыг бүртгэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Цын хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие анх 888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888 тоот, үйлчилгээний зориулалттай, 1 өрөө, 24 мкв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай орон сууцыг С.Т, Б.О гэх хүмүүсээс 2020.12.09-ний өдөр "Эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 14,888888888800,000 төгрөгөөр худалдаж авсан.

Иргэн С.Т, Б.О нар анх уг орон сууцыг хариуцагч Т.Дтай 2020.11.04-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулан, 14,888888888800,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан байсан ба урьдчилгаа 6,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг орон сууцны гэрчилгээ гарах үед төлөхөөр харилцан тохиролцсон.

Ингээд иргэн С.Т, Б.О, Т.Д нартай урьдчилан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр "Эрх худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан ба урьдчилгаанд төлсөн байсан 6,000,000 төгрөгийг иргэн С.Т, Б.О нарт, харин үлдэгдэл 8888888888,888888888800,000 төгрөгийг хариуцагч Т.Дд тус тус төлж, уг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно.

Яг энэ нөхцлүүдийг С.Т, Б.О нартай 2020.12.09-ний өдөр байгуулсан "Эрх худалдах, худалдан авах гэрээ"-ний 2 болон 3 дахь заалтуудад тодорхой тусгасан бөгөөд энэхүү гэрээнд заасан үүргээ миний бие бүрэн биелүүлсэн ба харин Т.Дгийн хувьд орон сууцны гэрчилгээ гарах үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр заасан байсан боловч надаас урьдчилж авна гэж шахаж байгаад урьдчилан төлүүлсэн.

Үүний дагуу Т.Дгаас надад 2021.06.11-ний өдөр төлбөр тооцоо дууссан тул уг байрыг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай бичиг хийж, нотариатаар гэрчүүлж өгсөн бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь намайг мөн гэдэгтэй иргэн Т.Дгийн хувьд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн бичиг баримтыг үйлдэж өгсөн тул түүнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

Харин иргэн Т.Дгийн нөхөр гэх Г.Э нь гэрээг чинь цуцална, байрыг зарахаа больсон гэх мэтчилэн элдэв хэл ам хийж явж байсан мөртлөө нэг мэдэхэд өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан болохыг олж мэдсэн.

Хариуцагч Г.Э нь миний дээрх байдлаар төлбөр тооцоог нь бүрэн төлөгдөж дуусгасан, "Орон сууцны захиалгын гэрээ" болон "Эрх худалдах, худалдан авах гэрээ-тэй орон сууцны маань өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар эд хөрөнгийн үнийг төлсөн тул өмчлөлдөө авахаар шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна.

Хариуцагч нь Т.Дг өөрийн эхнэр мөн гэдгийг үгүйсгээгүй боловч түүнийг бусдад худалдах эрхгүй гэж тайлбарласан боловч түүний тайлбар нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасантай бол нийцэхгүй юм.

Мөн хэрэгт авагдсан баримтаар 666666666666ны, 999999999999999 хүртэл дугаар бүхий үйлчилгээний зориулалттай, бүгд 24 мкв байрны талаар бүгдтэй нь Т.Д захиалгын гэрээ байгуулсан, үүний үндсэн дээр өмчлөгч нарын өмчлөлд шилжсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Тийм байтал 8888888888 тоотыг гэнэт дундаас нь сугалж аваад Энэ бол миний байр, Т.Дд өгөхгүй гэж тайлбарлаж байгаа нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, нийцэхгүй байна.

Дээрх баримтаас үзэхэд Т.Д нь эдгээр байрыг зарах бүрэн эрхтэй байх ба тэрээр 8888888888 тооттой холбоотой хүсэлтийг бүртгэлийн байгууллагад гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлөөд Г.Этай хамтран хүсэлтээ гаргасан байдаг. Тэгэхээр Т.Д нь уг орон сууцыг бусдад худалдах эрхтэй этгээд бөгөөд орон сууцны төлбөрийг төлчихсөн учир уг байрыг өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс үзэхээр өмчлөгч нь өөр хүн байхад, хариуцагч Г.Эгийн нэр дээр олгосон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хуульд нийцэхгүй болох нь тогтоогдож байгаа учраас уг гэрчилгээг хүчингүй болгох бүрэн боломжтой байна гэж үзэж байна.

Урьд нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Д, Г.Э нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч тэдний оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цагдаагийн байгууллага хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар хариуцагч Г.Эы оршин суух хаягийг тогтоолгосон.

Т.Дгийн хувьд миний өмчлөх эрхийн талаар маргадаггүй, миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах албан бичгийг надад хийж өгсөн тул түүнтэй холбогдуулан өмчлөлийн асуудлаар маргах шаардлагагүй гэж үзэж, хариуцагчаар татаагүй болно.

Иймд 888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888 тоот, үйлчилгээний зориулалттай, 1 өрөө, 24 мкв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөгч нь Б.Н мөн болохыг тогтоож, өмчлөгчөөр Г.Эыг бүртгэж, олгосон 8888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нь татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Миний бие Г.Э нь 66666666666 дугаар байрыг 2018888888888-2019 онуудад барилгын ажлыг гүйцэтгэж 2020 онд Улсын комисст хүлээлгэн өгөөд 2022.05.31-ний өдөр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.

Миний өмчлөлийн 8888888888 тоотод манай эхнэр Т.Д нь өөрийн найз Б.Оыг түр суулгаж байгаа гэж надад тайлбарладаг байсан. Гэтэл гэнэт намайг шүүхэд хариуцагчаар татаж тус 8888888888 тоотын өмчлөгчөөр Б.Нийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байгаад миний бие гайхаж байна.

Т.Д нь Г.Эы эхнэр боловч тус байрыг тэр тусмаа миний өмчлөлийн 8888888888 тоотыг бусдад худалдах, худалдан борлуулах, шилжүүлэх эрхийг түүнд олгож байгаагүй, ийнхүү олгосон үйл баримт байхгүй, тэрээр байрыг барьж ашиглалтад оруулсан этгээд биш юм. Мөн Б.Н нь дээрх хүмүүстэй хэлцлийг хийх үедээ Г.Эыг байлцуулаагүй, энэхүү 8888888888 тоот орон сууцыг худалдах, худалдан авах талаар зохих зөвшөөрөл авсан зүйлгүй.

Тухайн үед дээрх хүмүүсийн хооронд байгуулсан хэлцэл бол уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээдтэй хийгдээгүйгээс гадна Т.Д нь тухайн байрыг барьсан, түүнчлэн байрыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгсөнтэй холбоотой баримт байхгүй. Г.Э өөрийнхөө барьсан байрыг захиран зарцуулах, бусдад худалдах, гэрээ хэлцэл байгуулах эрхтэй этгээд бөгөөд дээрх хэлцлийг хийхэд Г.Э байлцсан гэж үнэнд нийцэхгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй, ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй.

Маргаж байгаа байр бол Г.Эы нэр дээр өмчлөх эрхийн гэрчилээ гарсан, тэрээр өмчлөгч болох нь тогтоогдож байгаа болно.

Гэтэл Г.Эы өмчлөлийн 8888888888 тоот орон сууцны үнийг гэрээ хэлцлийн үндсэн дээр төлсөн тул өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, Г.Эы өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь шударга ёс болон хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Түүнээс гадна Т.Д, Б.О, С.Т нарын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8888888888-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас гэрээ байгуулсан хүмүүст холбогдуулан гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.12.09-ний өдөр С.Т, Б.О, Б.Н нарын хооронд байгуулагдсан эрх худалдах, худалдан авах гэрээ, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.11.04-ний өдөр Т.Дариймаа, С.Т, Б.О нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар2021.06.11-ний өдрийн нотраиатч О.Амаруяагийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Б.Нийн Х ХК-ийн 2222222222 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Х ХК-ийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2023.03.17-ны өдрийн тодорхойлолт, тус шүүхийн 2023.02.03-ны өдрийн 7777777 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.26-ны өдрийн 99999999999999 дугаар захирамжийн хуулбар, 2023.05.01-ний өдөр өмгөөлөгч Т.Цтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх 1-20, 24/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: 2023.07.28888888888-ны өдөр Б.Чад олгосон итгэмжлэл, хариу тайлбар, /хх 33-34/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Г.Э, Т.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, , Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн 22222222222 дугаарт бүртгэгдсэн, 4444444444444 дүгээр хороолол /13335/, Намъяанжугийн гудамж, 1888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт, мөн хаягт байршилтай, зоорийн давхарт байрлах эд хөрөнгийн захиалгын гэрээтэй холбоотой баримт /хх 47-62, 66-96/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Эд холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Г.Эыг бүртгэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нь 2020.12.09-ний өдөр С.Т, Б.О нартай байгуулсан эрх худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Т.Дтай байгуулсан орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэн авсан, тэдэнд гэрээгээр тохирсон төлбөрийг төлсөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 114 дүгээр зүйлийн 114.1-т тус тус зааснаар ...эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр, ...эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэсний дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.1. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2020.11.04-ний өдөр Т.Д,С.Т, Б.О нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, 2020.12.09-ний өдөр Б.Н, С.Т, Б.О нарын хооронд байгуулагдсан эрх худалдах, худалдан авах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт, Т.Дгийн 2021.06.11-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримт нотолно гэжээ.

 

3.1.а. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Т.Д нь С.Т, Б.О нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр 4444444444444 дүгээр хороолол, Н гудамж, нутаг дэвсгэрт баригдаж буй 16 дугаар байр, үйлчилгээний зориулалттай, зоорийн давхарт байрлах, 8888888888 тоот, 24 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах, С.Т, Б.О нар 1 мкв-ын үнэ 617,000 төгрөг, нийт 14,888888888800,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. /хх 6-8888888888/

 

3.1.б. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.Н болон С.Т, Б.О нартай байгуулсан эрх худалдах, худалдан авах гэрээгээр эрх шилжүүлэгч С.Т, Б.О нар 2020.11.04-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх, эрх шилжүүлэн авагч Б.Н нь 6,000,000 төгрөгийг эрх шилжүүлэгч нарт, үлдэх 8888888888,888888888800,000 төгрөгийг гэрчилгээ гарах өдөр Т.Дд төлөх үүргийг хүлээсэн. /хх 4-5/

 

3.1.в. Нэхэмжлэгч Б.Н нь дээрх гэрээнд тусгагдсан Т.Дгийн гэх Х ХК-ийн 8888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888 тоот дансанд 8888888888,888888888800,000 төгрөг,

С.Тийн гэх Х ХК-ийн 666666666666 тоот дансанд 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн Х ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х ХК-ийн харилцах дансны хуулга,

Т.Дгийн ...орон сууцны төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан тул Б.Нийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох тухай 2021.06.11-ний өдрийн гарын үсгийг наториатч гэрчилсэн байна. /хх 9-12/

 

4. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцтай холбоотой гэрээ, хэлцэлд төлөөлөх эрхийг Т.Дд олгож байгаагүй, өмчлөгчийн хувьд уг орон сууцыг бусдад шилжүүлэх гэрээ хэлцэл байгуулж байгаагүй, нэхэмжлэлд дурдсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байхаас гадна эдгээр гэрээнд оролцож байгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

4.1.а. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дээрх орон сууцыг Г.Эы нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгож өгөх хүсэлтийг Т.Д, Г.Э нар хамтарч гаргасан,

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, Эрхийн улсын бүртгэлийн 22222222222 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 4444444444444 дүгээр хороолол /13335/, Н зоорийн давхар 8888888888 тоот хаягт байршилтай, 24 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Эыг бүртгэж, түүнд 8888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888888 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

4.1.б. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г.Эд олгосноор тэрээр уг хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байх ба Иргэний хуулийн 188888888883 дугаар зүйлийн 188888888883.1-т зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. /хх 50-62/

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.1. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

 

6. Зохигчийн тайлбараар, нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахаар өмчлөгч буюу хариуцагч Г.Этай тохиролцоогүй болох нь тогтоогдож байх ба түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болгож ирүүлсэн Т.Д,С.Т, Б.О нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, Б.Н, С.Т, Б.О нарын хооронд байгуулагдсан эрх худалдах, худалдан авах гэрээ, төлбөр шилжүүлсэн баримт, Т.Дгийн 2021.06.11-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг нэг талын баримт гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй юм.

 

7. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,

110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

 

7.1. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжсэн гэж үзэх, тодруулбал нэхэмжлэгч Б.Н нь орон сууцыг хариуцагч Г.Эаас худалдаж авахаар тохиролцож, хэлэлцэн тохирсон үнийг түүнд төлөх үүргээ биелүүлсэн, ингэснээр хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

8888888888. Иймд хариуцагч Г.Эд холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн 22222222222 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 4444444444444 дүгээр хороолол /13335/, Н зоорийн давхар 8888888888 тоот хаягт байршилтай, 24 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Г.Эыг бүртгэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118888888888-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Эд холбогдох,Эрхийн улсын бүртгэлийн 22222222222 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 4444444444444 дүгээр хороолол /13335/, Н зоорийн давхар 8888888888 тоот хаягт байршилтай, 24 мкв талбайтай, үйлчилгээ зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Г.Эыг бүртгэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8888888888, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ