| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2138000000623 |
| Дугаар | 2022/ДШМ/07 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/07
Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд Прокурор: Л.Отгончимэг, Шүүгдэгч: Б.М, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл, Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мы гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор Н.Батмөнхийн гаргасан эсэргүүцлээр Б.М-д холбогдох 213800000062..........тай эрүүгийн хэргийг 2022 оны 0.......... сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. ........... овогт Б-н М, 1978 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .......... сумын .......... багийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../. Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн .......... сумын .......... багийн нутаг дэвсгэр “..........” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ойн сан бүхий 1 мужлалын газраас 6м3 хэрэглээний босоо модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор шүүдэгч ........... овогт Б-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Мыг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн .......... сумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн .......... сумаас гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Маас 5,464,422 (таван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын Тамгын газарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 8 куб метр хэрэглээний хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1,821,474 (нэг сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан дөрөв) төгрөгийн хохиролд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөгийн хохиролд, шүүгдэгч Б.Мы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Мы эзэмшлийн “Киа Бонго Пронтер” маркийн .......... улсын дугаартай автомашиныг 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгийн хохиролд, Г.БөхБ-н эзэмшлийн “Киа Бонго” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж экологи эдийн засагт учруулсан нийт 5,464,422 төгрөгийн хохиролд тус тус оруулан тооцож Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг, хохирлоос илүү гарсан 1,617,052 (нэг сая зургаан зуун арван долоон мянга тавин хоёр) төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: Б.М миний хувьд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр .......... сумын .......... багийн нутаг “..........” гэх газраас 8 м3 хэрэглээний мод бэлтгэж, ойн санд 5,464,422 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 7 дахь заалтад дурдсан “...Г.БөхБ-н эзэмшлийн “Киа Бонго” маркийн ХӨВ 35-37 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 төгрөгийг гаргуулж экологи-эдийн засагт учруулсан нийт 5,464,422 төгрөгт оруулан тооцож, .......... сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг...” гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь “Киа Бонго” маркийн ХӨВ 35-37 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн Г.Бөхбат нь намайг гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдээгүй, мод бэлтгэх эрхийн бичигтэй мод бэлтгэж байгаа гэж ойлгосон. Бэлтгэсэн модоо би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр уулнаас цагаалж, уулын бэлд зөөж Г.БөхБ-н тээврийн хэрэгсэл дээр шилжүүлэн ачиж байсан. Г.БөхБ-н машин мосстгүй учир ууланд гарч чадахгүй байсан. Иймээс Г.БөхБ-н тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан гэж үзэж болохгүй юм. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Киа Бонго” маркийн ХӨВ 35-37 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь маш олон хүний гар дамжсан, олон удаа мотор, хроп сольж байсан машин юм. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, дээрх тээврийн хэрэгслийн үнийг хохирлоос хасаж тооцохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд шууд бусаар олсон эдийн , эдийн бус хөрөнгө түүний үнэ түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан байхад шүүгдэгч Б.Мы хууль бусаар бэлтгэсэн 6 м куб модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон атлаа хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй орхигдуулсан нь Эрүугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заана гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Түүнчлэн шүүгдэгч Б.Мы хууль бусаар бэлтгэсэн 6 м куб модны экологи эдийн засгийн үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,821,474 төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар тооцсон 5,464,422 төгрөгийн хохирлоос хасаж тооцсон нь ойлгомжгүй байгаагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1........... зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна. 3. Шүүгдэгч Б.М нь нийт 8 м куб модыг хууль бусаар бэлтгэсэн боловч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “..........-Эг” сум дундын ой ангийн шинжээчийн дүгнэлтээр 2 м куб унанги мод болохыг тодорхойлж 6 м куб мод нь хуурай бөөрөнхий мод болохыг тогтоосон байхад шийтгэх тогтоолд 8 м куб мод бэлтгэсэн гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 4. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг 160,000 төгрөгийн хохиролд оруулан тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хөрөө бол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон эд зүйл бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх ёстой байхад түүний үнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хасч тооцсон нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38........... зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Хохирлын хувьд иргэн н.БөхБ-н тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 төгрөгийг хохиролд оруулж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Б.М ч тэрийг зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Хохирлоос илүү гарсан 1,617,052 төгрөгийг улсын төсөвт төлүүлэхээр болсон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв. Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналыг гаргаж байна” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 1.......... сарын 20-ны өдрийн 347 дугаартай яллах дүгнэлтээр Б.Мыг Хөвсгөл аймгийн .......... сумын .......... багийн нутаг .......... гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ойн сан бүхий 1 мужлалын газраас 6 м3 хэрэглээний босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн .......... сумын .......... багийн нутаг дэвсгэр .......... гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ойн сан бүхий 1 мужлалын газраас 8 м3 хэрэглээний босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 5,464,422 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээг зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно. Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад ...энэ хэрэгт битүүмжлэгдсэн 8 куб метр хэрэглээний хуурай шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1,821,474 /нэг сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийн хохиролд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн хохиролд, шүүгдэгч Б.Мы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Мы эзэмшлийн “Киа Бонго Пронтер” маркийн .......... улсын дугаартай автомашиныг 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хохиролд Г.БөхБ-н эзэмшлийн “Киа бонго” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж экологи эдийн засагт учруулсан нийт 5,464,422 /таван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийн хохиролд тус тус оруулан тооцож Хөвсгөл аймгийн .......... сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг, хохирлоос илүү гарсан 1,617,052 /нэг сая зургаан зуун арван долоон мянга тавин хоёр/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл хохирлыг хэнээс гаргуулж шийдвэрлэж байгаагаа шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36........... зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу 6м3 модны үнэ 1,821,474 /нэг сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, шүүгдэгч Б.Мы эзэмшлийн “Киа Бонго Пронтер” маркийн .......... улсын дугаартай автомашин, Г.БөхБ-н эзэмшлийн “Киа бонго” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг хохиролд тооцож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан байна. Энэхүү хэргийн тухайд 6м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, “Киа Бонго Пронтер” маркийн .......... улсын дугаартай автомашин, “Киа бонго” маркийн .......... улсын дугаартай автомашин зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна. Шүүх цаашид гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг улсын орлогод оруулж байх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл, мөн хуулийн Эрүүгийн хуулийн 1........... зүйл /Шударга ёсны зарчим/-д тус тус нийцэх ба хураан авахаар заасан хуулийн зохицуулалтыг өөрөөр тайлбарлаж хураан авсан хөрөнгийг хохиролд тооцож шийдвэрлэсэн нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй юм. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д заасан “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлого гэж ойлговол зохино. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгч Б.Мы гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ