Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2020/00033

 

 

 

 

 

2020 01 06 138/ШШ2020/00033

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр ******* байрлах, 903003******* регистрийн дугаартай, ******* сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр ******* ******* *******, ЖЬ7*******01016******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 687 925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь Дорнод аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас олгох зээлнээс 201******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх, бэлтгэх зорилгоор 3 жилийн хугацаатай 7 200 000 төгрөгийн зээлийг хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан авсан. Түүнээс хойш Ц.******* нь ******* сумын Засаг даргын тамгын газарт үндсэн зээл болох 7 200 000 төгрөг болон холбогдох хүүгээ бүрэн төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний 2.3, 2.*******-т заасны дагуу үндсэн зээл 5 *******00 000 төгрөг, зээлийн хүү 287 925 төгрөг, нийт 5 687 925 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ц.*******гаас 5 687 925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 201******* онд ******* сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан. Зээлээ тухайн хугацаанд өөрийн боломжоор төлөөд явж байсан. Одоо надаас нэхэмжилж байгаа 5 687 925 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ц.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 5 687 925 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Ц.******* нь 201******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сан-гаас 7 200 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбарсум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 5 687 925 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 5 687 925 /таван сая зургаан зуун наян долоон мянга есөн зуун хорин таван/ төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 52978 төгрөг 50 мөнгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.ГАНЧИМЭГ