Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2020/00016/И |
Дугаар | 138/ШШ2020/00034 |
Огноо | 2020-01-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2020/00034
*******0*******0 01 06 138/ШШ*******0*******0/00034
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах, 9030034 регистрийн дугаартай, ******* сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖМ8309*******475 регистрийн дугаартай, ******* овогт *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7 *******47 760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******019 оны 1******* дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Хүдэрчулуун нь Дорнод аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас олгох зээлнээс *******014 оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх, бэлтгэх зорилгоор 3 жилийн хугацаатай 11 664 000 төгрөгийн зээлийг хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан авсан. Түүнээс хойш П.Хүдэрчулуун нь ******* сумын Засаг даргын тамгын газарт үндсэн зээл болох 11 664 000 төгрөг болон холбогдох хүүгээ бүрэн төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний *******.3, *******.4-т заасны дагуу үндсэн зээл 5 664 000 төгрөг, зээлийн хүү 1 583 760 төгрөг, нийт 7 *******47 760 төгрөгийг төлөөгүй байна. Иймд П.Хүдэрчулуунаас 7 *******47 760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Хүдэрчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******014 оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр ******* сумын сум хөгжүүлэх сангаас 11 664 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие хэрчсэн гурил, бууз, банш хийх зорилгоор тухайн зээлийг авсан. Тухайн бизнес нь суманд ашиггүй байсан учраас цаашид ажиллуулаагүй юм. Тиймээс зээлээ төлж чадахгүй байсан. Одоо надаас нэхэмжилж байгаа 7 *******47 760 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг *******0*******0 оны 6 дугаар сар гэхэд төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч П.Хүдэрчулуунаас зээлийн гэрээний үүрэгт 7 *******47 760 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч П.Хүдэрчулуун нь *******014 оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сан-гаас 11 664 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Хүдэрчулуун нь зээлийн гэрээний үүрэгт 7 *******47 760 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.Хүдэрчулуун нь зээлийн гэрээний үүрэгт 7 *******47 760 /долоон сая хоёр зуун дөчин долоон мянга долоон зуун жаран/ төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч П.Хүдэрчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 65457 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ