Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2020/00036

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2020/00036

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* дүгээр гудамжны *******б тоотод оршин суух, ЖЖ89110*******07 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Ш.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие тэй 2006 оноос хамт амьдарч байсан. Бид ******* сумын ******* дүгээр баг ******* *******-*******б тоотод хамт байсан ба амьдарч байх хугацаандаа жирэмсэн болсон. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Д. нь 2007 оны 10 сарын 19-нд авто ослоор нас барсан. Нас барсны дараа буюу 2007 оны 11 сарын 19-нд хүү *******ийн Түвшинбаяр төрсөн. Би Д.тэй 2006 оны 9 сараас 2007 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсныг шүүхээр тогтоолгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан боловч одоо нийгмийн даатгалаас эцэг мөн болохыг тогтоолгож тэтгэмж авах боломжтой гэсэн хариуг өгсөн тул 2007 онд төрсөн хүү А.Түвшинбаярын эцэг нь Д. мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч Д.Анхбаяр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би талийгч тэй үеэлүүд юм. *******, нар 2005 онд танилцаад 2007 он хүртэл хамт амьдарч байсан. нь 2007 оны 10 сарын 19-ний өдөр мотоциклоос унаж нас барсан. Нас барах үед ******* жирэмсэн байсан. 2007 оны 11 сарын 19-ний өдөр хүү Түвшинбаяр нь төрсөн. Аавтайгаа адилхан хүү бий гэжээ.

Гэрч Ш.Амгаланбаатар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би *******ийн ах нь юм. Би тэй найзууд. Миний дүү сургуульд байсан. 2005 оноос энэ хоёрыг үерхэж байгааг бид мэдсэн. Хоёр гэрээрээ ирэн очин цуг амьдарч байсан. Аймагт би эхнэртэйгээ, манай дүү нөхөр тэй нэг гэрт цуг амьдарч байсан. 2007 оны 10 сарын 19-ний өдөр ослоор нас барсан. Нас барах үед ******* 8, 9 сартай жирэмсэн байсан. Талийгаачийг нас барснаас сарын дараа миний дүү хүү Түвшинбаярыг төрүүлсэн. Түвшинбаяр нь , ******* нарын дундаас төрсөн хүүхэд гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн авах зорилгоор хүү А.Түвшинбаярын төрсөн эцэг нь талийгч Д. мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ш.******* нь хамтран амьдрагч Д.тэй 2006 оноос 2007 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх бөгөөд энэ хугацаанд хүү *******ийн Түвшинбаяр нь 2007 оны 11 сарын 19-ний өдөр төрсөн, нэхэмжлэгчийн хамтран амьдрагч Д. нь 2007 оны 10 сарын 19-ний өдөр нас барсан үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорнод аймаг дахь ******* сумын шүүхийн 2008 оны 05 сарын 1*******-ний өдрийн 266 дугаар шийдвэрээр Ш.*******, Д. нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу хүү А.Түвшинбаяр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан байна.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон гэрч Ш.Амгаланбаатар, Д.Анхбаяр нарын мэдүүлгээр А.Түвшинбаярын төрсөн эцэг нь талийгч Хардэл овогт /РД:ЖЖ86030113/ мөн болох нь батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн эцгийг тогтоох нь насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжээ үргэлжлүүлэн авахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2007 оны 11 сарын 19-ний өдөр төрсөн ******* овгийн *******ийн Түвшинбаярын төрсөн эцэг нь Хардэл овогт мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН