Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2020/00037

 

 

 

 

 

*******0*******0 оны 0******* сарын 06 өдөр

Дугаар *******38/ШШ*******0*******0/00*******7

 

Дорнод аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн******* сумын ******* дүгээр баг, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ЖБ7004*******36******* регистрийн дугаартай,******* овогт ******* *******ийн Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг *******0*******9 оны ************** сарын *******8-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие тэй *******005 оноос танилцан хамт амьдарч байсан. Бид******* сумын ******* дүгээр баг ******* *******-******* тоотод хамт байсан ба *******0*******0 онд хүү Батбилэг төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хамтдаа хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, нөхрийн группын мөнгөөр амьдарч байсан. Нөхөр маань *******0*******8 онд нас барж, хүү бид хоёр үлдсэн. Тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан боловч одоо нийгмийн даатгалаас эцэг мөн болохыг тогтоолгож тэтгэмж авах боломжтой гэсэн хариуг өгсөн тул *******0*******0 онд төрсөн хүү ийн эцэг нь А.Нэргүй мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч Б.Мөнхтуяа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би ахтай үеэлүүд юм. Манай ах ******* эгчтэй гэр бүл болоод 4, 5 жилийн дараа хүү Батбилэг нь төрсөн. Суусан цагаасаа хойш энэ хоёр айл айлын мал харж, ажил голохгүй хийгээд явдаг байсан. Ах *******0*******8 онд аймагт ирж хүнтэй архи ууж байгаад айлын тагтан дээрээс унаж нас барсныг бид сүүлд мэдсэн. Нас барах хүртлээ эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан. Батбилэг нь А.Нэргүйн төрсөн хүүхэд мөн гэжээ.

Гэрч Б.Мөнхжаргал шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.*******ийн эгч нь юм. Тэд *******005 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн санагдаж байна. Гэр бүл болоод******* сумын ******* дүгээр баг, ******* *******-3 тоотод амьдардаг байсан. *******0*******0 онд хүү Батбилэг нь гарсан. Хамт амьдарч байх хугацаандаа хөдөө айлын мал хардаг байж байгаад, төрөөд аймгийн төвд орж ирээд зах дээр жижиглэнгийн наймаа хийдэг байсан. Нөхөр А.Нэргүй нь *******0*******8 онд нас барсан. Нас барах хүртлээ эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн авах зорилгоор хүү ийн төрсөн эцэг нь талийгч А.Нэргүй мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хамтран амьдрагч А.Нэргүйтэй *******005 оноос *******0*******8 оны 7 сарын *******0-ны өдрийг хүртэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх бөгөөд энэ хугацаанд хүү *******ийн Батбилэг нь *******0*******0 оны ************** сарын *******7-ны өдөр төрсөн, нэхэмжлэгчийн хамтран амьдрагч А.Нэргүй нь *******0*******8 оны 7 сарын *******0-ны өдөр нас барсан үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******8 оны ************** сарын *******5-ны өдрийн 87******* дүгээр шийдвэрээр хүү ийг эцэг А.Нэргүйн асрамжинд амьдарч байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу хүү Б.Батбилэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан байна.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон гэрч Б.Мөнхтуяа, Б.Мөнхжаргал нарын мэдүүлгээр ийн төрсөн эцэг нь талийгч Боржигон овогт /РД:ЖЮ7609**************34/ мөн болох нь батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн эцгийг тогтоох нь насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжээ үргэлжлүүлэн авахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.*******.7-д зааснаар *******0*******0 оны ************** сарын *******7-ны өдөр төрсөн******* овогт *******ийн Батбилэгийн төрсөн эцэг нь Боржигон овогт мөн болохыг тогтоосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН