Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2018/00093/И |
Дугаар | 138/ШШ2018/00173 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2018/00173
2018 02 22 138/ШШ2018/00*******3
МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* байр ******* тоотод оршин суух, *******-ий *******-р ангид холбооны тасгийн дарга ажилтай, *******68040*******11 регистрийн дугаартай, ******* овогт ын ын нэхэмжлэлтэй Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 1 сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1**************0 оны 01 сарын 01-ний өдрөөс Дорнод аймгийн т холих цехийн засварчнаар ажилд орж 1**************4 оны 12 сраын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. этэл аймгийн архивын лавлагаа авсан боловч анх т ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажлаас гарсан тушаал л байсан. Манай цехэд надтай цуг . /бригадын дарга/, .анзориг /засварчин/, . /эмулс найруулагч/, . /засварчин/ нар ажиллаж байсан. Иймд намайг 1**************0 оны 01 сарын 01-ний өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б. нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Б. нь 1**************0 оны 01 сарын 01-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн хотын хивсний комбинатын холих цехэд засварчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, ажлаас чөлөөлсөн, ээлжийн амралт олгож байсан тухай тушаалуудын хуулбар, цалингийн түүвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд нэхэмжлэгч Б.ыг 1**************0 оны 01 сарын 01-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн хотын хивсний комбинатын холих цехэд засварчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.ыг 1**************0 оны 01 сарын 01-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-нийг хүртэл Дорнод аймгийн хотын хивсний комбинатын холих цехэд засварчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРАЛАЧ, ШҮҮЧ Т.БАЙАЛМАА