Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0476

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Б.П*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Б.П******* миний бие 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан шүүхэд гаргасан “Ч******* г*******” ХХК-д тус дүүргийн 9-р хороо, 1-р гудамж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автобусны хуучин буудлын зүүн талд буй 400 м.кв талбай газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулж, газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж надад газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 7/210 албан бичгээр газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8/2288 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.П*******оос Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдуулан гаргасан Ч******* г*******” ХХК-д тус дүүргийн 9-р хороо, 1-р гудамж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автобусны хуучин буудлын зүүн талд буй 400 м.кв талбай газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулж, газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж надад газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 7/210 албан бичгээр газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8/2288 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Б.П******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримт дээр гарыг үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.П*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох “Ч******* г*******” ХХК-д тус дүүргийн 9-р хороо, 1-р гудамж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автобусны хуучин буудлын зүүн талд буй 400 м.кв талбай газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулж, газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэж надад газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 7/210 албан бичгээр газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8/2288 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН