Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2018/00077/И |
Дугаар | 138/ШШ2018/00176 |
Огноо | 2018-02-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2018/00176
*******018 оны 0******* сарын ************** өдөр | Дугаар 138/ШШ*******018/00176 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:
Нэхэмжлэгч: ******* улсын иргэн, Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дүгээр байрны ******* тоотод түр оршин суух, ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, 7*******0**************805 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 3500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний нэр ******* ******* бөгөөд ******* улсын иргэн юм. Миний бие нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ХХК-ний хөрөнгө оруулагч бөгөөд Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* дүгээр байрны ******* тоотод түр оршин суудаг. *******017 оны 10 сарын 16-ны өдөр ******* сумын хөдөө аж ахуй үржлийн тасгийн эрхлэгч ажилтай Б. нь 1 сарын хугацаатай 3000000 төгрөг зээлээч 1 сарын дотор буцаагаад өгнө гэхэд би 1 сарын дотор буцаагаад өгвөл хүү тооцохгүй, хэтэрвэл хүү тооцно гэхэд 1 сарын дотор өгч чадахгүй бол 3500000 болгож төлөхөөр тохиролцож 3000000 төгрөг Б.гийн данс руу шилжүүлсэн.
... Иргэн Б. зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй учир тухайн үед ******* тал тохиролцсон үнийн дүн болох 3500000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б. би Соташи *******гаас 3000000 төгрөгийг *******017 оны 11 сарын 16-ны өдөр 3500000 төгрөг болгож төлөхөөр зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. *******018 оны 0******* сарын 10-ны өдөр 1750000 төгрөг, *******018 оны 05 сарын 01-ний өдөр 1750000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.гаас Зээлийн гэрээний үүрэг 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 3500000 төгрөгийг нэхэмжлэгч ******* *******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгөөс төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35*******75 төгрөг, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 35*******75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ