| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2019/01050/И |
| Дугаар | 138/ШШ2020/00040 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2020/00040
| 2020 оны 0******* сарын 07 өдөр | Дугаар **************8/ШШ2020/00040 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, Улаанхудагийн *******-************** тоотод оршин суух, ЖЬ7708*******069 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй,
Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг 20*******9 оны ************** дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.******* миний бие 6 хүүхдийн хамт амьдардаг. ******* 2008 онд танилцаж хамт амьдарч байсан. Хүү Одбаяр 2009 онд, охин Одонцэцэг 20*******0 онд, охин Отгоннгэрэл 20*******4 онд, охин Отгонзаяа маань 20*******6 онд тус тус төрсөн. Бид хоёр хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Бид хамтран амьдарч байгаад нөхөр маань 20*******7 онд өвчний улмаас нас барсан. Тэр цагаас хойш би 6 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Өмнө нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авахын тулд хүүхдүүдээ эцэг Амгаланбаатарын асржминд байсныг тогтоолгож байсан. Одоо хуульд өөрчлөлт орсон учир халамжаас хүүхдүүдийн эцэг нь Амгаланбаатар мөн болохыг тогтоолго гэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд 2009 онд төрсөн хүү Одбаяр, 20*******0 онд төрсөн охин Одонцэцэг, 20*******4 онд төрсөн охин Отгонгэрэл, 20*******6 онд төрсөн охин Отгонзаяа нарын төрсөн эцэг нь Т.Амгаланбаатар мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь 2009 оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр төрсөн У.Одбаяр, 20*******0 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин У.Одонцэцэг, 20*******4 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Отгонцэцэг, 20*******6 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин У.Отгонзаяа нарын төрсөн эцэг нь ******* Амгаланбаатар мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь ******* 2008 оноос 20*******7 оны *******0 дугаар сарын *******5-ны өдөр буюу нас барах хүртэл нь хамт амьдарч байжээ. Тэд хамтран амьдрах хугацаадаа 2009 оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр хүү У.Одбаяр, 20*******0 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр охин У.Одонцэцэг, 20*******4 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр охин У.Отгонцэцэг, 20*******6 оны 06 дугаар сарын 06-ны өдөр охин У.Отгонзаяа нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.Шура, Д.Ишгэн нарын мэдүүлэг, У.Одбаяр, У.Одонцэцэг, У.Отгонцэцэг, У.Отгонзаяа нарын төрсний гэрчилгээ, 0000*******65*******47 дугаартай нас барсны гэрчилгээ, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******7 оны *******0 дугаар сарын 24-ний өдрийн 5**************/ШШ20*******7/0*******07******* дугаартай шийдвэр, фото зураг зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заажээ.
Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн У.Одбаяр, У.Одонцэцэг, У.Отгонцэцэг, У.Отгонзаяа нарын төрсөн эцэг нь ******* Амгаланбаатар мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.7-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 2*******-ний өдөр төрсөн хүү У.Одбаяр, 20*******0 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин У.Одонцэцэг, 20*******4 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.Отгонцэцэг, 20*******6 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин У.Отгонзаяа нарын төрсөн эцэг нь ******* Амгаланбаатар мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******-т зааснаар нэхэмжлэгч Ш.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70200 төгрөгөөс тус шүүхийн 20*******9 оны *******2 дугаар сарын 02-ны өдрийн **************8/ШЗ20*******9/02754 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн **************9.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА