Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2020/00041

 

 

 

 

 

2020 оны 0******* сарын 07 өдөр

Дугаар *******38/ШШ2020/0004*******

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* *******-6 тоотод оршин суух, ЖБ8907056******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг 20*******9 оны *******2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Отгонлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Отгонлхагва шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох ******* 2009 онд танилцаж хамт амьдарч байсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан ч Улаанбаатар хотод хамт амьдарч байх хугацаандаа 20*******3 онд охин төрүүлсэн. Бид хамтдаа амьдарч хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж нөхөр маань сурч, ажиллаж биднийг тэжээдэг байсан. Гэвч 20*******7 онд нөхөр маань нас барж бид 2 хоёулаа үлдсэн. Тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаар нөхөр Кудерийн асрамжинд байсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоолгон халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан. Гэтэл халамжаас эцэг нь мөн болохыг тогтоолгож тэтгэмж авах боломжтой гэсэн хариуг өгсөн. Иймд 20*******3 оны төрсөн охин ийн эцэг нь ******* Мергенович мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Отгонлхагва нь 20*******3 оны 0******* дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин ******* Хэрлэнгийн төрсөн эцэг нь ******* Мергенович мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч О.Отгонлхагва нь ******* 2009 оноос 20*******7 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу нас барах хүртэл нь хамт амьдарч байжээ.

Тэд хамтран амьдрах хугацаанд 20*******3 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин ******* Хэрлэн төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ж.Баярсайхан, О.Болортуяа нарын мэдүүлэг, ийн төрсний гэрчилгээ, ******* Мергеновичийн нас барсны гэрчилгээ, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *******38/ШШ20*******9/0028******* дугаартай шийдвэр, фото зураг зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заажээ.

Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн ******* Хэрлэнгийн төрсөн эцэг нь ******* Мергенович мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.7-д зааснаар 20*******3 оны 0******* дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Батнасангийн Минжийн төрсөн эцэг ******* Мергенович мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70 200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 20*******9 оны *******2 дугаар сарын 09-ний өдрийн *******38/ШЗ20*******9/028*******4 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн **************9.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА