Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2018/00179

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2018/00179

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* гэх газарт оршин суух, **************80*******2969 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн,

Нэхэмжлэгч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 онд Дорнод аймгийн ******* сумын 8-н жилийн сургууль төгсөөд 1974 оны 07 сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдлийн Ганга бригадад саальчнаар ажилласан. 1978 оны 08 сарын 01-ний өдрөөс ХААН техник мэргэжлийн сургуульд орж суралцсан. Сургуулиа төгсөөд аймагт хувиарлагдсан боловч удалгүй ******* сумандаа ирж саальчнаар ажилласан. 1981 онд охин гийг төрүүлээд, 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс яслийн хүмүүжүүлэгч багшаар ажилласан. 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1989 оны 0******* сарын 01-ний өдрөөс ******* сумын нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс өвчний учир группд орсон. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас чөлөөлсөн болон ажилд орсон зарим тушаалууд олдохгүй байна.

Иймээс Д.******* миний 1974 оны 07 сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ******* су          мын нэгдлийн Ганга бригадад саальчин, 1980 оноос 1982 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин, 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын яслид хүмүүжүүлэгчээр, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын цэцэрлэгт үйлчлэгч, 1989 оны 04 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Д.******* нь 1974 оны 07 сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдлийн Ганга бригадад саальчин, 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин, 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын яслид хүмүүжүүлэгч, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын цэцэрлэгт үйлчлэгч, 1989 оны 04 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт ирүүлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байна.

Нэхэмжлэгч Д.******* миний 1974 оны 07 сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдлийн Ганга бригадад саальчин, 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин, 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын яслид хүмүүжүүлэгч, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын цэцэрлэгт үйлчлэгч, 1989 оны 04 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин зэрэг ажлуудыг хийж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Дорнод аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 08 сарын 02-ны ажилд томилох тухай 62 дугаартай тушаал, Дорнод аймгийн ******* сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1976 оны 02 сарын 12-ны Шагнах тухай 2/3 дугаартай тогтоол,

- Дорнод аймгийн ******* сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1982 оны 07 сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай *******3 дугаартай захирамж,

Дорнод аймгийн Сүмбэр сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 0******* сарын 06-ны өдрийн Хөдөлмөр иргэний хамгаалалтын нөхцөлд ажиллах тухай 42 дугаартай тушаал,

- Дорнод аймгийн ******* сумын нэгдлээс ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Д.*******ын хөдөлмөрийн дэвтэрүүдийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбар,

- ТМС төгссөн боловсролын үнэмлэх, 197*******,1976, 1979 онуудад авч байсан баярын бичгүүдийн хуулбар, гэрч Г.Жавзмаа, М.Пагма нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт *******ын ******* нь 1974 оны 07 сарын 01-ний өдрөөс 1978 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдлийн Ганга бригадад саальчин, 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 сарын 17-ны өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин, 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын яслид хүмүүжүүлэгч, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл ******* сумын цэцэрлэгт үйлчлэгч, 1989 оны 04 сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын нэгдэлд саальчин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт тус тусзааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ