| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/01786/И |
| Дугаар | 102/ШШ2024/01707 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/01707
2024 оны 04 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2024/01707 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн 1,087,084.85 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 78,544,908 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 23,544,908 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг тус тус төлж барагдуулах, энэхүү үүрэг зөрчигдвөл барьцаа хөрөнгө болох ... маркийн, ... арлын дугаартай, ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр төлбөр барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626,310 төгрөгөөс 313,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 313,155 төгрөг, хариуцагчаас 275,337 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ