Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/00043

 

 

 

 

 

2020 оны ******* сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/00043

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* *******-р байрны ******* тоотод оршин суух, ЖЛ8*******051708 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй,

Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2*******9 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* ******* нь нөхөр болох тай 2003 онд танилцан хамт амьдарч байсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан ч 2004 онд охин төрсөн. Бид хамтдаа ******* сумын 8 дугаар баг Дан байранд амьдарч хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Гэвч 2007 оны ******* сард нөхөр маань нас барж бид хоёр үлдсэн. Тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэмж авахаар Т.тай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгон тэжээгчээ алдсаны тэтгэмжийг халамжаас авч байсан. Гэтэл халамжаас Т. нь гийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгож тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжтой гэсэн хариу өгсөн. Иймээс 2004 онд төрсөн охин гийн эцэг нь Т. мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оноос хойш манай дүү ******* нь тай хамт амьдарч байгаад 2004 онд охин нь төрсөн. Охиноо төрсний дараа гэрлэлтээ батлуулсан юм билээ. Нөхөр нь 2007 оны 05 сард Улаанбаатар хотод ажил хийхээр явж байгаад авто ослын улмаас нас барсан. Одоо охин Үүрийнтуяа нь миний асрамжинд, 10 дугаар ангид сурдаг. Өмнө нь манай дүү Т.тай хамтын амьдралтай байснаа тогтоолгоод охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч байсан юм билээ. Гэтэл халамжаас заавал эцэг тогтоолго гэсэн тул гийн эцэг нь Т. мөн болохыг тогтоолгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******ын Үүрийнтуяагийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч М.******* нь тай 2003 оноос 2007 оны 0******* дугаар сарын *******-ний өдөр буюу нас барах хүртэл нь хамт амьдарч байжээ. Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *******ын Үүрийнтуяа төрсөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч М.Энхболд, А.Бибиш нарын мэдүүлэг, гийн төрсний гэрчилгээ, Т.ын нас барсны бүртгэлийн лавлагаа, 00*******851 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2008 оны ******* сарын 08-ны өдрийн 17 дугаартай шийдвэр зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заажээ.

Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн *******ын Үүрийнтуяагийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******ын Үүрийнтуяагийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70 200 төгрөгөөс тус шүүхийн 2*******9 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШЗ2020/0008******* дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА