Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01745

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр   Дугаар 102/ШШ2024/01745 Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,343,175.06 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,343,175.06 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,441 төгрөгөөс 34,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 34,220 төгрөг, хариуцагчаас 34,220 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ