Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0042

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Ч*******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009289 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б*******гийн дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б******* би тус дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч, А.Ч*******, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн 4 дугаартай материалыг хянахад. “А*******” ХХК нь тус компанийн нярав ажилтай Ө.Х*******ын нийгмийн даатгалын 2021 оны 7 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх шимтгэл төлөөгүй орхигдуулсан гэх үйлдэлд холбогдогч “А*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Эрх бүхий албан тушаалтан 0009289 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийг зүйл заалтыг буруу бичсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ажил олгогч тухай сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Ч*******ийн, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009289 дугаартай шийтгэлийн хуудаст хуулийн зүйл, ангийг зөвтгөн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Ч******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие А.Ч******* нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 22-нд шалгасан “А*******” ХХК-ийн шийтгэлийн хуудас бичихдээ буруу заалт хэрэглэсэн байна. Тиймээс Баянзүрх дүүргийн прокурор Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Ч******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б*******гийн “Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч, А.Ч*******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009289 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ажил олгогч тухай сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Ч******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б*******гийн “...Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын улсын байцаагч, А.Ч*******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009289 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ажил олгогч тухай сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэж шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Ч*******ийн зөвшөөрснийг баталж, 128/2022/0072/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН