| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/00492/И |
| Дугаар | 138/ШШ2020/00673 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2020/00673
2020 06 03 138/ШШ2020/00673
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-9 тоотод оршин суух, ЖЯ64011074 регистрийн дугаартай, Хатагин овогт Сүхээгийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖД6*******01017******* регистрийн дугаартай, Боржигон овогт *******гийн Эрдэнэбаатарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 *******00 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Эрдэнэбаатартай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэд хоорондын гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэтэл одоог хүртэл өгөөгүй байна. Би Д.Эрдэнэбаатарт холбогдуулан эвлэрүүлэн зуучлалд хоёр удаа өргөдөл гаргасан боловч шийдвэрлэж чадаагүй. Иргэд хоорондын гэрээний 4-т заасанчлан хоног тутамд 0.******* хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон төлөх үүрэгтэй. Иймд Д.Эрдэнэбаатараас 3 *******00 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагатаа: Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.Эрдэнэбаатараас 3 *******00 000 төгрөг нэхэмжилсэн байна. С.******* нь шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг надад олгосон бөгөөд бид ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилж байна. Д.Эрдэнэбаатар нь үүргээ биелүүлээгүй учир харилцан тохирсны дагуу гэрээ цуцлагдаж авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөг төлөөгүй. Дээрх мөнгийг хувьдаа хэрэглэсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл төлж чадахгүй хугацаа тогтоож энэ хооронд энэ мөнгийг ашиглаж байгаа тул зээл хийсэнтэй адилтган тооцож 1 сард 10 хувийн хүү төлөхөөр тохирчээ. Хэрэв дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.******* хувиар алданги төлнө гэж бичгээр гэрээ хийсэн байх тул 1 сая төгрөгийн хүү 223 333 төгрөг, алданги *******00 000 төгрөг, үндсэн үүргийн хамт 1 723 333 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 1 776 666 төгрөгийг хасаж байна. Иймд Д.Эрдэнэбаатараас 1 723 333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилж байгаа 1 723 333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг өөрийн боломжоороо 2020 оны 10 дугаар сар гэхэд 4 хуваан бүрэн төлж дуусгана гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.Эрдэнэбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 *******00 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Д.Эрдэнэбаатараас 1 723 333 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч С.*******ын 1 723 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэбаатар хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгч С.*******т зээлийн гэрээний үүрэгт 1 723 333 /нэг сая долоон зуун хорин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 9*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 21 262 төгрөг, Хэрлэн сумын төсвийн орлогоос 3*******47******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ