Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2020/00672

 

 

 

 

 

 

 

 

2020 06 02 138/ШШ2020/006*******2

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, ХААН банк ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 54-51 тоотод оршин суух, ЖБ*******30815*******6 регистрийн дугаартай, Иөншөөбү овогт Гарьдын Бадарч

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 54-51 тоотод оршин суух, ЖЮ*******3060169 регистрийн дугаартай, Боржигин овогт Шаравбалжирын Оюунцэцэг нарт холбогдох

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/2018441593*******2 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10204140 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 901********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15622 төгрөг, нотариатын төлбөр 5500 төгрөг, нийт 1112*******039 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 сарын 18ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк-ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Бадарч, Ш.Оюунцэцэг нар нь ХААН банк-ны Дорнод салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/2018441593*******2 тоот зээлийн гэрээ байгуулан 110*******8355.43 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 188 хоног хэтэрсэн байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/2018441593*******2 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10204140 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 901********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15622 төгрөг, нотариатын төлбөр 5500 төгрөг, нийт 1112*******039 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч, Г.Бадарч, Ш.Оюунцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид нар хамтран ХААН банкны Дорнод салбараас цалингийн зээл авсан. Уг зээлээ хугацаандаа төлж чадаагүй. ХААН банкны нэхэмжилсэн зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүрэгт нийт 1112*******039 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбар нь хариуцагч Г.Бадарч, Ш.Оюунцэцэг нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/2018441593*******2 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10204140 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 901********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15622 төгрөг, нотариатын төлбөр 5500 төгрөг, нийт 1112*******039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХААН банк ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын нэхэмжлэлийн шаардлага 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/2018441593*******2 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10204140 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 901********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15622 төгрөг, нотариатын төлбөр 5500 төгрөг, нийт 1112*******039 төгрөг төлөхийг хариуцагч Г.Бадарч, Ш.Оюунцэцэг нар хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г.Бадарч, Ш.Оюунцэцэг нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/2018441593*******2 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10204140 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 901********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15622 төгрөг, нотариатын төлбөр 5500 төгрөг, нийт 1112*******039 төгрөг гаргуулах тухай ХААН банк ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 96491 төгрөг 50 мөнгө, хариуцагч Г.Бадарч, Ш.Оюунцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 96491 төгрөг 50 мөнгө гаргуулж ХААН банк ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА