| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00116/И |
| Дугаар | 150/ШШ2024/00125 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 150/ШШ2024/00125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, /РД:*******/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хүсэлт гаргагч О.******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь ****тай 2007 онд албан ёсоор гэрлэж гэр бүл болсон. Бидний дундаас 2009 оны 10 сарын 23-ны өдөр хүү , 2017 оны 09 сарын 17-нд хүү нар төрсөн. хамт амьдрах хугацаанд архи ууж, ажлаасаа удаа дараа халагдаж, орон гэртээ ирэхгүй олон хоногоор тэнээд явчихдаг байсан учир гэр бүл цуцлуулах өргөдлөө 2019 оны 09 сард өгч байсан. Шүүхээс 2019 оны 10 сарын 16-ны өдөр 739-р захирамж гарч 145 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Гэвч нь хэлсэн амласандаа хүрэхгүй архи ууж гадуур тэнэх нь хэвээр байсан учир 2022 оны 4 сард дахин өргөдөл өгсөн боловч оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдлын улмаас өргөдлийг хэрэгсэхгүй болгосон.
2021 оны 8 сараас хойш орон гэртээ ирэхгүй уурхайд ажил хийж байгаа сурагтай өдийг хүрсэн. Гэр орон үр хүүхдэдээ ирэхгүй байгаа хүнтэй цаашид амьдрах амьдрах хүсэлгүй байгаа тул А.аас хоёр хүүхдийн тэтгэмж нэхэмжилж, гэр бүл цуцлуулах хүсэлт гаргах гэхээр оршин суух хаяг тодорхойгүй байгаа учир ******* эрэн сурвалжилж өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
А. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А. нь ******* аймгийн ******* сумын **тоотод оршин суух бүртэлтэй боловч оршин суудаггүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 366 дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.*******ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих *** овогт ***ийн ***/***/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА