Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0848

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.П*******

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У*******,  

Маргааны төрөл: Нэхэмжлэгч Х.П*******гийн тэтгэврийг хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар акт тогтоосон нь  хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралда*******: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л******* Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Х.П*******гээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарт холбогдуулан “…Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, тус актын хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х******* овогтой П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах, тэтгэврийн зөрүү болох 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

2.Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2018/00876 дугаар шийдвэрээр Х*******ын П*******гийн 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Геологи-Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогеологийн экспедицид дизельчин-өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

3.Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох, илүү олгосон тэтгэврийг төлүүлж дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” 32/30 дугаартай актын 1 дүгээр хавсралтын 4 дэх баганад Х.П*******г “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг зөрчиж хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоосон буруу гэж үзэж тэтгэврийг зогсоож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч Х.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Х.П******* нь 2018 онд хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохдоо Баянхонгор аймгийн Геологийн өрмийн мастераар ажиллаж байсан.

2/Архиваас өгсөн материалыг иргэний хэргийн шүүхэд өгч ажилласан жилээ шүүхээр тогтоолгон хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 1980 оны 04 дүгээр сарын 29-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал өрмийн дизельчин, угаалгын ажил зэргийг хийж байснаа шүүхээр тогтоолгосон.

3/1988 оны 10 дугаар сараас 12 сар хүртэл манаач Ц.Н*******г уурын зуухны машинистаар ажиллах болсонтой холбогдуулан орны хүнийг томилох хүртэл манаачийн ажлыг давхар хийсэн 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл компрессчноор ажиллаад 1989 онд дизельчнээ дангаар нь хийж байгаад барилгын бригадад туслахын ажлыг давхар хийж байгаад экспедицийн 4 дүгээр отрядад угаалгын ажилчнаар ажиллаж байгаад сахилгын зөрчил гаргаж 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн.

4/Ажилласан жилээ шүүхээр тогтоолгохдоо ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн асуудал байхгүй. Ийм учраас Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаж мөн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тэтгэврийн зөрүү 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл хугацааны  тэтгэвэр 3.640.000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүхээс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар би Нийгмийн даатгалын ерөнхий газраас 32/30 дугаартай акт гарсан гэдгийг мэдсэн бөгөөд урд нь энэ талаар огт мэдээгүй байсан. Одоо Баянхонгор аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Х.П*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З*******гаас Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдуулан "Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №03 дугаартай актын хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х******* овогтой П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах" шаардлагатай маргаан үргэлжилж байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 32/30 дугаартай акт

миний тэтгэвэр тэтгэмж авах эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, тус актын хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х******* овогтой П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах, тэтгэврийн зөрүү болох 2021 оны 11 сараас 2022 оны 7 сар хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралда******* гаргасан тайлбартаа: “Хариуцагчаас нэхэмжлэгчийг 12 жил ажилласан нь үндэслэлгүй гэж тэтгэврийг нь зогсоосон. Нэхэмжлэгч нь өвлийн улиралд ажилгүй байхгүйн тулд даргын тушаасны дагуу галч, манаач зэрэг ажлуудыг хийдэг байсан бөгөөд тус байгууллагаас өөр газарт ажиллаж байгаагүй. Түүнийг нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордоггүй буюу тухайн нөхцөлөөр ажилласан жил нь хүрэхгүй гэж тэтгэврийг нь зогсоосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 1990 оноос хойш нийгмийн даатгалаа төлж байсан. Түүнээс өмнө нийгмийн даатгалыг нь төлж байгаагүй, хэрвээ нийгмийн даатгалыг нь төлж байсан бол 12 жилийн хугацаа нь гүйцэж тэтгэврийг нь олгох боломжтой байсан. Үүнд гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хүрээнд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад үндэслэн шалгалтыг зохион байгуулсан.

Уг шалгалтаар 5 хүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3.3, 4.5, 4.7.2, 5 дугаар зүйлийн 5.3 дах заалтуудыг зөрчиж, хуурамч баримтаар тэтгэвэр тогтоолгосон зөрчил илэрсэн.

2/Х.П*******гийн тэтгэврийг зогсоох тухай улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актыг үйлдэхийн өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, тайлбар авах ажиллагааг хийсэн.

3/Тухайн үед нэхэмжлэгч Х.П*******гийн хүүхэд нь “аав осолд орсон, өөрөө ирэх боломжгүй” гээд аавынхаа өмнөөс тайлбар, мэдүүлэг өгсөн. Шалгалтын хугацаа дууссан тул шалгалтын үед цугларсан нотлох баримтуудад үндэслэж тэтгэврийг зогсоох акт үйлдэж 2021 оны 12 дугаар сараас тэтгэвэр нь олгогдохгүй болсон талаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч өөрт нь мэдэгдсэн байна. Тухайн иргэн тэтгэвэр олгогдохгүй болсныг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо дээд шатны байгууллага, улмаар шүүхэд гаргах байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлүүд маргаан бүхий актад байхгүй учраас уг актыг илт хууль бус гэж үзэхгүй байна. Уг хуулийн 94.1 дэх хэсэгт заасан хугаца******* нэхэмжлэгч актын талаарх гомдлоо актыг үйлдсэн байцаагчийн дээд шатны байгууллагад гаргах боломжтой байсан ба уг хугацааг хэтрүүлж гомдол гаргасан, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д “Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ...шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” заалтад нийцэхгүй, өөрөөр хэлбэл гомдол гаргах ажиллагаа нь хуульд заасан журмын  дагуу явагдаагүй тул нэхэмжлэл гаргах ажиллагаа мөн хуулийн дагуу явагдаагүй гэж үзэхээр байна.

4/Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 131/ШШ2018/00876 дугаартай шийдвэрээр 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 12 жил 8 сар Баянхонгор аймгийн Геологи-гидрогеологийн экспидицид дизельчин-өрмийн мастераар буюу хүнд нөхцөлд ажиллаж байснаар тогтоолгосон байна. Гэтэл шалгалтаар тус аймгийн архиваас тушаалын лавлагаа авч шалгахад дээрх хугацааны заримд нь хүнд нөхцөлийн ажил, албан тушаалд биш барилгын бригадад нормчин, дизельчин, компрессорчин, манаачаар ажиллаж байсан нь нотлогдсон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 2 дахь заалтад “...хайгуулын өрмийн мастер, өрөмдөгч...” гэж заасан байна. Иймд тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох тухай Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай актыг үйлдсэн.

5/Нэхэмжлэгч Х.П******* нь 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдсөн болох нь архивын лавлагаагаар нотлогдоно, мөн өөрөө ч энэ тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл шүүх 1992 оныг дуустал хугаца******* ажилласнаар тогтоожээ. Энэ ажиллаагүй 4 сарыг хасахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3-т заасан “...үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж...." гэсэн болзол хангагдахгүй учраас хүнд нөхцөлд ажилласны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй.

6/2012 онд баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд Х.П******* 2014 онд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргахдаа “1990-2000 онуудад ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан” гэж мэдүүлж, уг хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр нөхөн тооцуулсан.

Бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Геологи-гидрогеологийн экспидицид 1980 оны 4 дүгээр сарын 29-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал тасралтгүй 12 жил 8 сар дизельчин-өрмийн мастераар ажиллаж байсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн нормчин, манаачийн ажлыг давхар хийж байсан гэх тайлбар мөн нотлогдохгүй байгаа болно.

Иймд иргэн Х*******ын П*******гийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралда******* гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь өрмийн мастер хийж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, албан тушаалуудыг жагсаасан байдаг. Үүнд өрөмдөгч, өрмийн мастер гэх албан тушаал байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зарим хугаца******* галч, манаач зэрэг ажлыг хийдэг байсан гэж тайлбарлаж байна. Тийм учраас нэхэмжлэгчийг галч, манаач зэргээр ажилласан жилд хүнд нөхцөлд ажилласан хугацаа тооцогдохгүй учраас дээрх хугацаа хасагдаж тооцогдох юм. Баянхонгор аймгийн иргэний хэргийн шүүхээс Х.П*******г 12 жил 8 сарын хугаца******* өрмийн мастер, дизельчинээр ажиллаж байсан гэдгийг тогтоосон. Үүнийг тогтоосны дараа хариуцагчаас нэхэмжлэгчийг ямар албан тушаалд ажиллаж байсан тухай тушаалуудыг шалгаж үзэхэд манаач, барилгын нормчин, дизельчин гэх мэт өөр ажил, албан тушаалд ажиллаж байсан тухай тушаалууд байсан. Хуульд заасны дагуу хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй хугаца******* ажилласан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хүнд нөхцөлд 12 жил 8 сар ажилласан гэж шүүхээс тогтоогоод, үүнээс өөр ажил, албан тушаалд ажиллаж байсан хугацааг нь хасаж тооцохоор 12 жил 6 сарын хугаца******* хүрэхгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгч нь хүнд нөхцөлд ажилласнаар 55 нас*******аа тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгож авсан зөрчил илэрсэн учраас тэтгэврийг нь зогсоосон. Түүнчлэн 1990 оноос 2000 оны хооронд иргэдийг нөхөн даатгалд хамруулсан, энэ хуулийн хүрээнд Х.П******* нь ажил хийж байгаагүй учраас нөхөн даатгалд хамруулж өгнө үү гэсэн өргөдлийг Нийгмийн даатгалын хэлтэст гаргасны дагуу 11 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлснөөр нөхөн тооцуулсан байдаг. Нэхэмжлэгч нь иргэний хэргийн өөрт ашигтай буюу дизельчин, өрмийн мастераар томилуулсан тушаалуудаа түүвэрлэж гаргаж өгсөн. Гэтэл архиваас нэхэмжлэгчийг өөр албан тушаалд ажиллаж байсан тухай баримтууд гарч ирсэн ба нэхэмжлэгч нь эдгээр баримтуудыг нуун дарагдуулсны улмаас шүүхийн шийдвэр гарсан. Шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлэхдээ учир дутагдалтай х*******сан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд 1982 оноос 1990 оны хоорондох цалингийн лавлагааг гаргаж өгсөн бөгөөд үүнд 1992 оны 09 дүгээр сарыг дуустал цалин авч байсан, мөн тус лавлага******* өрмийн мастераар ажиллаж байсан Х.П*******гийн цалингийн лавлагаа гэж бичсэн байдаг. Архивын лавлагаагаар нэхэмжлэгчийг ямар ажил хийж байсныг тодорхойлох боломжгүй байхад шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна. Мөн 1992 оны 09 дүгээр сар хүртэл цалингийн лавлагаа байхад 1992 оныг дуустал ажиллаж байсан гэж тогтоосон нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоох тухай шийдвэр гаргасан. Тухайн үед нэхэмжлэгчийг утсаар дуудсан боловч өөрөө осолд орсны улмаас ирэх боломжгүй байсан учраас түүний охин ирж мэдүүлэг өгсөн. Мөн нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэж үзэж байна байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаар Баянхонгор аймгийн иргэний хэргийн шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх үед мэдсэн гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь 12 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олгогдохгүй болсныг мэдсээр байж тухайн шийдвэртэй холбогдуулан хуулийн хугаца******* нэхэмжлэл, гомдол гаргаагүй.  Нэхэмжлэгчээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлүүдэд хамаарахгүй байгаа учраас маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралда******* гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Х.П******* “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, тус актын хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х******* овогтой П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах, тэтгэврийн зөрүү болох 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Тэрээр иргэний шүүхээр ажилласан жилийг тогтоосон байхад “...тэтгэврийг хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэж тэтгэврийг зогсоосон захиргааны  актыг илт хууль бус...” гэж маргажээ.

3.Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 00876 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогелогийн экспедицид дизельчин-өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”, мөн хэсгийн 8-д “тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь,,,,,,,,,,,,,, нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг” хэлнэ гэжээ.

3.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад хамааруулж, нэхэмжлэгчийг 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогелогийн экспедицид дизельчин-өрмийн мастераар буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоосон нь эргэлзээтэй гэж үзсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар акт үндэслэлтэй байна.

4. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж заасан бөгөөд Х.П******* Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаар тушаалаар барилгын бригадад нормчноор,  мөн оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 59 дүгээр тушаалаар 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс экспедицийн манаачаар /түр томилон/, 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар манаачаар, мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар тушаалаар компрессорчноор /түр томилон/ тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоож байна.

5.Гэтэл нэхэмжлэгчийг 1980 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Геологи-Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогелогийн экспедицид дизельчин-өрмийн мастераар буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгож, улмаар хуулийн дээрх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нь эргэлзээтэй байна. 

6.Харин нэхэмжлэгч нь илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа бөгөөд  энэхүү шийдвэрээр түүнийг дээрх эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно” гээд хүчингүй болгох үндэслэлүүдийг, 179 дүгээр зүйлийн 179.1-д “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр/анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараахь үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гээд хянах үндэслэлүүдийг тус тус хуульчилсан.

7.Тус шүүх дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гагцхүү дээд шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхийн магадлалаар эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах замаар хүчингүй болгох боломжтой.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актын 1 дүгээр хавсралтын Х.П*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.П*******гийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарт холбогдох захиргааны хэргийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Б*******, П.У******* нарын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, тус актын хавсралтын 4 дэх хэсэгт заасан Х******* овогтой П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аваагүй тэтгэврийг тогтоосон хувь хэмжээгээр үргэлжлүүлэн олгохыг даалгах, тэтгэврийн зөрүү болох 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл хугацааны тэтгэврийг нөхөн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ