Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1912

Д.Г, Ц.Д нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01920 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Г, Ц.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 993 дугаар шүүгчийн захирамжаар биднээс 100 657 950 төгрөг гаргуулж П.Эод олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Нэхмэлийн 10-р байр, 07 тоот 32,5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоож, 76 653 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоосон тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 сарын 27-ны өдөр 4/19493 тоот албан бичгээр мэдэгдсэн бөгөөд миний бие 2018 оны 11 сарын 30-ны өдөр тус шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдлоо гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад миний хүсэлтээр 2018 оны 12 сарын 19-ний өдөр 183/Ш32018/14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар 993 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэн, шүүхээс 2018 оны 12 сарын 20-ны өдөр 3487 тоот албан бичгээр захирамжийг хариуцагчид хүргүүлсэн. Гэтэл НШШГГ- миний өмчлөлийн орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар 53 757 100 төгрөгөөр худалдсан тул чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 4 сард бидэнд өгсөн. Бид 183/Ш32018/14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа түдгэлзсэн байхад албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдож, чөлөөлөх ёстой болж байгаа талаар үл ойлгон, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж үзэж, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.Гантуяад гомдол гаргахад 2019 оны 4 сарын 30-ны өдрийн 4/321 дугаар хариу мэдэгдэх хуудсаар шүүгчийн захирамж, албан бичиг тус газарт ирээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн хариуг өгсөн. Энэ хариуг бид хүлээн зөвшөөрөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандад гомдол гаргахад 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 4/1094 тоот албан бичгээр орон сууцыг худалдан борлуулах шийдвэр түдгэлзүүлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байна гэсэн хариуг өгсөн. Бид ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн хариуг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 993 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал түдгэлзүүлсэн захирамжийг шүүхээс 2018 оны 12 сарын 20-ны өдөр 3487 тоот албан бичгээр НШШГГ-т хүргүүлсэн байтал орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар 53 757 100 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 2 хоногийн дараа анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Энэхүү хууль зөрчин гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа шүүгчийн захирамж, албан бичиг тус газарт ирээгүй гэж үндэслэлгүйгээр тайлбарлаж байна. Иймд миний өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Нэхмэлийн 10-р байр, 07 тоот 32,5 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар 53 757 100 төгрөгөөр худалдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 993 дугаар захирамжаар Д.Г Ц.Д нараас 100 657 950 төгрөг гаргуулж, П.Эод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 сарын 10-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор үүсгэн, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Д.Гын өмчлөлийн эрхийн улсын Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Нэхмэлийн 10-р байр, 07 тоотод байрлах орон сууцыг 2018 оны 9 сарын 12-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 сарын 28-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 4/17886 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 74 653 000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 4/664 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Д.Г нь 2018 оны 11 сарын 30-ны өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 3 сарын 12-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Тус газраас 2018 оны 12 сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар Д.Гын өмчлөлийн орон сууц нь 53 757 100 төгрөгөөр худалдан борлуулсан. Тус шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг бидэнд мэдэгдээгүй, бид хүлээн аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ- нь Д.Гад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа тул тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй. П.Э болон Д.Г нарын мөнгөний асуудал 4, 5 жилийн өмнө яригдаад явсан. Шүүх дээр Д.Г 150 000 000 төгрөг гэхгүй 100 000 000 төгрөгөөр тохиролцоод авчих гэсэн. П.Эын хувьд Д.Гыг мөнгөө өгөх боломжийг маш их олгосон. Д.Г мөнгөө өгөхгүй, уулзахаар өгнө гэж худлаа хэлдэг бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. 2018 оны 12 сарын 19-ний өдөр шүүгчийн захирамж гарсан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн хэрэгт хариуцагч байсан шүүгчийн захирамж гарсныг мэдэх ёстой байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. 2018 оны 12 сарын 19-ний өдөр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Уг захирамж гарсан талаар мэдэх боломжгүй байсан гэж харагдаж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад тухайн захирамж хэдний өдөр ирсэн гэдгийг нотлох ёстой байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ талаар мэдэх ёстой байсан гэсэн агуулгаар ярьж байгаа боловч үүрэг байхгүй байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихийн тулд холбогдох нотлох баримтыг гаргах, өөрсдөө гаргаж өгөх боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн он цаг үеийн ирсэн баримтыг гаргуулах боломжтой байсан. 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс өмнө ирсэн эсэхийг нотлох үүргийг хүлээгээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт шүүхээс явсан боловч НШШГГ- хэзээ хэрхэн яаж ирсэн талаар нотлох баримтгүй учраас нэхэмжлэлээ бүрэн хамгаалж чадахгүй байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Д.Г, Ц.Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Бид хариуцагчийг албадан дуудлага худалдаа явуулсныг мэдэгдээгүй гэж маргаагүй харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 183/Ш32018/14960 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн байхад хариуцагч албадан дуудлага худалдаа зохион байгуулан, бидний эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, хууль зөрчин худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчин төгөлдөр бус хэмээн маргасан. Гэтэл шүүх шүүгчийн 183/Ш32018/14960 дугаар захирамжийн үйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэсэн мөртлөө хариуцагч нь захирамжийн үйлчлэх хугацаанд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэдийд явагдах ёстой, явагдсан эсэх, явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөлгүй харин   төлбөр төлөгч бусад эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй, албадан дуудлага худалдаа явагдах талаар мэдсэн атлаа хэрхэн худалдагдсан талаар хариуцагч байгууллагаас лавлаагүй, үүнтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаж байгаагүй гэж, хариуцагч нь төлбөр төлөгчид албадан дуудлага худалдааг мэдэгдсэн эсэх, төлбөр төлөгч энэ талаар мэдсэн эсэх талаар хариуцагчаас 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаа явагдах болсон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарын гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргуүлсэн, нэхэмжлэгч нараас энэхүү албадан дуудлага худалдаа явагдах талаар мэдсэн болох нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/14960 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт дүгнэснээр тогтоогдож байна хэмээн дүгнэсэн боловч нэхэмжлэлийн хүрээнд хэргийн үйл баримтыг дүгнээгүй. Өөрөөр хэлбэл шүүх нь шүүгчийн 183/ШЗ2018/14960 дугаар захирамжийн үйлчлэх хугацаанд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэх, явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчин төгөлдөр эсэх, хууль зөрчсөн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн бид шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхтэй байлцахгүй байх ч эрхтэй. Байлцахгүй оролцохгүй байсан нь бидний эрхийг зөрчих, түдгэлзүүлсэн ажиллагааг сэргээх, хууль зөрчин явуулах, албадан дуудлага худалдаагаар эд хөрөнгийг хууль бусаар худалдах үндэслэл болохгүй. Байлцах, оролцох эрхийг бид эдэлж ч болно эдлэхгүй ч байж болно. Гэтэл шүүх албадан дуудлага худалдаанд байлцах эрхээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй, оролцох эрхээ хэрэгжүүлснээр энэ талаар мэдэгдэх боломжтой байсан, байлцах эрхээ хэрэгжүүлээгүйгээр шүүхийн болон шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Бидний зүгээс шүүхийг буруутгасан ямар нэгэн нэхэмжлэл, шаардлага, нотлох баримт гаргаагүй, энэ талаар огт дурьдаагүй байхад ямар учраас шүүхийг буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй гэж дүгнэж байгааг ойлгох боломжгүй байна. Хариуцагч 183/ШЗ2018/14960 дугаар захирамжийг хүлээн аваагүй, мэдээгүй гэх татгалзлаа үндэслэх ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт гарган өгөөгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дах хэсэгт заасан үүргээ хариуцагч огт биелүүлээгүй. Харин шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хургүүлэх үүргийг тодорхойлоогүй, шүүхээс дээрх захирамжийг 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 3487 тоот албан бичгээр НШШГГ-т хүргүүлсэн, хэдийд хэн хулээн авсан нь баримтгүй,  шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг мэдээгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл захирамжийг шүүх өөрөө хүргүүлсэн гэтэл Шийдвэр гүйцэтгэх байгууллага захирамжийг мэдээгүй, мэдээгүй учраас ажиллагааг явуулсан, мэдээгүйгээр албадан дуудлага худалдаа явуулсныг буруутгах үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шүүхээс албан ёсоор, баталгаат шуудангаар илгээсэн захирамжийг мэдээгүй Шийдвэр гүйцэтгэх байгууллага буруутай гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүргүүлэх үүргийг хэргийн оролцогчдод олгоогүй, тодорхойлоогүй. Бидний зүгээс захирамжийг эх хувиар хариуцагчид хүргэж өгөх эсэхийг асуухад шүүгчийн туслах татгалзаж, шүүх өөрөө хариуцагчид хүргүүлсэн. Бид эдгээр төрийн байгууллагын хооронд явагдсан харилцаа, үйл ажиллагаанаас болж хохирох ёсгүй. Хариуцагч өөрийн баталгаат шуудангаар илгээсэн мэдэгдэл болон албан бичгүүдээ албан ёсоор хүргүүлсэнд тооцон, хуулийн хариуцлага, хуулийн хугацаагаа тоолдог, тооцдог мөртлөө тус байгууллагад шүүхээс албан ёсоор илгээсэн захирамжийг хүлээн аваагүй, мэдээгүй хэмээн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж албадан дуудлага худалдаагаар бидний эд хөрөнгийг худалдан борлуулах, төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчих эрхийг эдлэх ёсгүй. Энэ талаар шүүх дүгнээгүй. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Г миний нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар гаргасан гомдолтой иргэний хэргийн хариуцагч тал нь НШШГГ- байсан бөгөөд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хэргийн материалтай танилцах эрхтэй. Энэхүү эрхийн хүрээнд тус иргэний хэрэгт хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхээс болон шүүгчээс гаргаж байгаа бүх захирамж, бусад нотлох баримтуудтай танилцаж байсан учраас хариуцагч талаас шүүгчийн захирамжийг хүлээн аваагүй, мэдээгүй, ирээгүй учраас албадан дуудлага худалдаанд эд хөрөнгийг оруулсан гэсэн тайлбарыг шүүхэд өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байхад харин шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгч нар тухайн албадан дуудлага худалдаанд оролцох эрхээ хэрэгжүүлснээр энэ талаар мэдэгдэх боломжтой байсан гэж үндэслэлгүйгээр, хэт нэг талыг барьж, талуудад эрх тэгш байдлаар хандаагүй, үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01920 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Г, Ц.Д нар нь НШШГГ-т холбогдуулан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г, Ц.Д нар нь 100 000 000 төгрөгийг П.Эод 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 48-р тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан нэхэмжлэгч Д.Гын орон сууцыг шинжээч 74 653 000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Гын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Нэхмэлийн 10-р байр, 07 тоот, 32,5 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/14960 дугаар захирамжаар түдгэлзүүлж, шүүхээс уг шүүгчийн захирамжийг хариуцагч НШШГГ-т хүргүүлэх албан бичгийг 2018 оны 12 сарын 20-ны өдөр гаргасан байна. /хх-ийн 12, 13-р тал/

Гэвч хариуцагч НШШГГ- нь дээрх орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 53 757 100 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж тус байгууллагад ирээгүй, бид мэдээгүй гэжээ. /хх-ийн 20-р тал/

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай албан бичгийг хэн, хэдийд хүлээж авсан нь тодорхойгүй боловч нэхэмжлэгч нар албадан дуудлага худалдаанд оролцох эрхээ хэрэгжүүлснээр мэдэгдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Өөрөөр хэлбэл Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хариуцагч НШШГГ- нь 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс өмнө хүлээн авсан эсэх нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО                                      

                                         ШҮҮГЧИД                                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                                           Г.ДАВААДОРЖ