| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00113/И |
| Дугаар | 150/ШШ2024/00126 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 150/ШШ2024/00126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Хүсэлт гаргагч: ******* аймаг *******, Н** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, /РД:***/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, гэрч *******, *******, *******, нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаартай магадалгаа/хх-4/,
2.******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай “Тооллого явуулах тухай” захирамж/хх-5/,
3.******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай “Сонор сэрэмжийг дээшлүүлэх тухай” захирамж, хавсралт/хх-6/,
4.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-8/,
5.Фото зураг/хх-9-10/,
6. Гэрч нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн ******* аймгийн *******ын Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архивын байгууллага болон өөрт хадгалагдаагүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн болох нь ******* аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаартай магадалгаа, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь ******* аймгийн *******ын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түүхий эдийн туслах, аж ахуйн нярваар ажиллаж байсан болох нь ******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай “Тооллого явуулах тухай” болон ******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай “Сонор сэрэмжийг дээшлүүлэх тухай” захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь ******* аймгийн *******ын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.*******г ******* аймгийн *******ын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах, аж ахуйн нярваар ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* /РД:***/-г ******* аймаг *******ын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түүхий эдийн туслах, аж ахуйн нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч Д.******* нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА