| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2019/01038/И |
| Дугаар | 138/ШШ2020/00050 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2020/00050
| 2020 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 1*******8/ШШ2020/00050 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖД6412*******161 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын төрөх тасагт 1964 оны 12 дугаар сарын *******1-нд төрсөн. Ээж Янжиндуламаараа овоглож төрсний гэрчилгээ авсан. Миний бүх бичиг баримт Янжиндуламаар овоглож ямар нэг зөрчилгүй явдаг. Өндөр насны тэтгэвэрт гарах болтол миний нийгмийн даатгалын дэвтэр дээр Дорж овогтой *******, хөдөлмөрийн дэвтэр дээр Аюурзана овогтой ******* гэж буруу бичсэн байна. Г.Аюурзана нь миний ээжийн аав, Ш.Дорж нь миний хойд аав юм. Би бага залуу байхдаа энэ бүхнийг анзаардаггүй байж. Дүү нар маань бүгд хойд эцэг Доржоор овоглодог. Бид эх нэг, эцэг өөр юм. Миний төрсний гэрчилгээний хуулбараас Аюурзана нь ээжийн аав болох нь харагдана. Иймд миний иргэний үнэмлэх, бусад бичиг баримтуудыг үндэслэн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 084217 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн 210558 /А-2*******6886/ дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Я.******* нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 084217 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн 210558 /А-2*******6886/ дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, дүү Доржийн Сэлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Доржийн Энхтүвшингийн мэдүүлэг зэргээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******г 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 084217 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн 210558 /А-2*******6886/ дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Я.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ