Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал Хохирогч: Г.Батбаатар Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: О.Ганчимэг Шүүгдэгч: Б.Доржзодов, У.Үүрцайх Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэгээн овгийн Бямбасүрэнгийн Доржзодов, Боржигон овгийн Урантуяагийн Үүрцайх нарт холбогдох 201603000508 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар ангийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар баг Тамир хороолол 26-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Гэгээн овогт Бямбасүрэнгийн Доржзодов /РД: А001262417/ Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Тархинт гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Урантуяагийн Үүрцайх /РД: АЯ01221433/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Насан хүрээгүй яллагдагч Б.Доржзодов нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК байрны гаднаас иргэн Ш.Даринчулууны эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж, 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-01 тоотын гаднаас иргэн О.Эрхэмбаярын эзэмшлийн Чансаа маркийн цагаан өнгийн мотоциклийг хулгайлж, 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутагт иргэн С.Отгоны эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 2016 оны 11, 12 дугаар сарын үед насанд хүрээгүй яллагдагч У.Үүрцайхтай бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-05 тоотод оршин суух иргэн Ч.Сарангуагийн гэрээс морин хуур, зодог шуудаг, малгай, 3 ширхэг өвлийн куртик, дээл зэрэг эд зүйлсийг хулгайлж, 595.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, Ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг 17-1700 тоотод оршин суух иргэн Х.Эрдэнэбилэгийн гэрээс Самсунг /Samsung S2/ загварын гар утас 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, Жи мобайлын модем 1 ширхэг, гоёлын зүүлт 1 ширхэг, бугуйвч 2 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, чихэвч зэрэг зүйлсийг хулгайлж, 1.695.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-01 тоотод оршин суух иргэн П.Ганбаатарын гэрээс хөөрөг 2 ширхэг, Нокиа загварын гар утас 1 ширхгийг хулгайлж, 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулж, нийт 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 4.780.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, Насанд хүрээгүй яллагдагч У.Үүрцайх нь насанд хүрээгүй яллагдагч Б.Доржзодовтой бүлэглэн 2016 оны 11, 12 дугаар сарын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-05 тоотод оршин суух иргэн Ч.Сарангуагийн гэрээс морин хуур, зодог шуудаг, малгай, 3 ширхэг өвлийн куртик, дээл зэрэг эд зүйлсийг хулгайлж, 595.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Үүрцайхын мэдүүлсэн: Намайг Сараа эгчийнд сууж байхад Б.Доржзодов орж ирсэн бөгөөд орж ирээд намайг ард байдаг байшин руу хамт оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагаад орсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батбаатарын мэдүүлсэн: Миний мотоциклийг эдгээр хүүхдүүд хулгай хийгээд аваад явсан байсан. Намайг эзгүй байхад манай хүүгийн гэрт 2 цагдаа ирээд энэ хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн мэдүүлэг авсан байсан. Одоо 350.000 төгрөгийг Б.Доржзодовын аав, ээж нь төлөхөөр тохирсон учраас энэ мөнгөө нэхэмжилнэ гэв. 201603000508 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Ш.Даринчулууны мэдүүлсэн: ...Хохирогч Ш.Даринчулууны “...2016 оны 09 дүгээр сарын 04-ний орой Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК байранд байх найз Сайнбаярын гэрт орой 22 цагийн үед очиж, байрных нь гадаа мотоциклоо орхисон юм. Өглөө 10 цаг өнгөрч байхад Сайнбаярын гэрээс гарч ирэхэд миний мотоцикль алга болчихсон байсан. Миний мотоцикль банк дээрээ цөмөрсөн, араа сольдог хэсэг нь хугарсан, улаан өнгөтэй, Мустанг-5 мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/ Хохирогч О.Эрхэмбаярын мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Ус цаг уурын 05-01 тоот хашааны гадна “Чансаа” маркийн цагаан өнгийн улсын дугааргүй мотоциклио хашааны үүдэнд тавьсан байсан бөгөөд гэгээ тасраад мотоциклио авах гэтэл 19-20 цагийн үед хулгайд алдсан. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний мотоциклийн содон шинж тэмдэг нь “Чансаа” маркийн цагаан өнгийн ачаа суудал нь хар өнгөтэй, 4 дохио нь ажиллахгүй, бусад эд зүйл бүрэн, өнгө үзэмж дунд зэргийн хуучивтар мотоцикль байсан. Уг мотоциклийн гарал, үүсэл, дагалдах бичиг баримт байхгүй, хувь хүнээс 2016 оны 04 сарын дундуур өдрийг нь санахгүй байна, 600.000 төгрөгөөр худалдаж авсан болохоор бичиг баримт аваагүй. Би хулгайд алдсан мотоциклио 500.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна, мотоциклио олуулж, төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/ ...2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед манай аав Батбаатар эрчим хороололд байх гэр рүүгээ унаж явчихаад орой 21 цагийн үед манай гэрийн гадаа тавьчихаад манай гэрт орж хоол идчихээд буцаад гараад ирсэн чинь гадаа байсан мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд бид нар өөрсдөө тэр хавиар хайж байгаад олохгүй болохоор нь орхисон байсан чинь 11 дүгээр сард манай гэрт цагдаа ирээд танайх цагаан өнгийн “Чансаа” өнгийн чансаа маркийн мотоцикль алдсан уу гэсэн, тэгэхээр нь би алдсан гэж хэлсэн тэгээд цагдаа үзлэг хийж байгаад явсан. Манай аав мотоцикль алга болсныг мэдсэн. Тухайн мотоциклийг 2015 оны 04 дүгээр сард Бат-Эрдэнэ гэх хүнээс 600.000 төгрөгөнд бодож авч байсан юм. Цагаан өнгийн “Чансаа” маркийн мотоцикль байсан, яндан доороо цөмөрсөн гэрэл дохио ажилладаггүй хуучин мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/ Хохирогч Х.Эрдэнэбилэгийн мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө би 08 цаг 30 минутын үед ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Манай гэрт манай хоёр охин үлдсэн. Манай хоёр охин хичээлдээ явахаар 11 цаг 20 минутын орчим гэрийнхээ хаалгыг цоожлоод хичээлдээ явсан гэж ярьж байсан. Өдөр 15 цагийн үед манай ээж, манай гэрт очиход манай байшингийн урд талд байдаг гал тогооны өрөөний цонхыг хагалаад хулгай орсон байна гэж над руу утсаар мэдэгдсэн. Би гэртээ яваад очсон чинь гэрт хулгай ороод Жи мобайлын модем 1 ширхэг, Чүгчигноров хөөрөг 1 ширхэг, гоёлын хүзүүний зүүлт бугуйвчтайгаа 1 ширхэг, дахиад нэг шармал гоёлын бугуйвч 1 ширхэг, жижиг зургийн аппарат 1 ширхэг, С2 маркийн дэлгэц нь хагарчихсан утас 1 ширхэг, чихэвч 1 ширхэг тус тус хулгайд алдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 хуу/ Хохирогч Отгоны мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Батзаяа бид хоёр сумын төв рүү орчхоод буцаад гэртээ ирсэн чинь манай үүдэнд байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13/ Хохирогч Ч.Сарангуагийн мэдүүлсэн: ...Манай байшинд хулгай орж манай хувцас болон эд зүйлсийг хулгай хийж авсан байна. Манай байшинд Доржзодов гэдэг хүүхэд орж хулгай хийсэн байсан ба манай дүүгийн куртик, шорт, подволкыг тэр Доржзодов гэдэг хүүхэд өмсчихсөн явж байхыг миний дүүгийн хүүхэд спорт хорооны заалан дотор харсан байсан. Энэ Доржзодов гэдэг хүүхэд удаа дараа манай байшинд орж, эд зүйл хулгайлж, цонх хагалж биднийг хохироосон. Манай байшинд байсан морин хуурыг эвдэлж, гал тогооны хэрэгслийг аваад Үүрцайх гэдэг хүүхдэд өгсөн гэсэн. Хаалга нь цоожтой гал тогооны өрөөний цонхыг хагалж удаа дараа хагалж, орж эд зүйлс хулгайлсан. Тухайн байшингийн арын хашаанд манайх амьдардаг юм. Энэ хулгайч удаа дараа манай байшинд орж, эд зүйлс авч, цонх хагалж байгаа бөгөөд бид нар байнга цонхыг нь шиллэж, сүүлдээ цонхыг нь модоор дараад хадсан чинь хуулж аваад орчихсон байсан. Би Доржзодов, Үүрцайх нарыг сэжиглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 хуу/ ...Морин хуур нь шинэвтэр хананд өлгөөтэй байсан юм, анх 270.000 төгрөгөөр худалдан авч байсан, харин зодог шуудаг нь улаан цэнхэр өнгөтэй хүүхдийн зодог шуудаг байгаа, түүнийг би 200.000 төгрөгөөр үнэлж байна. Өвлийн куртикнууд нь 3 ширхэг байсан нэг куртикийг нь 60.000 төгрөгөөр үнэлж байна. Үлдсэн жижиг зүйлсийг үнэлэхгүй. Манай байшинд 2010 оны 12 дугаар сард цонх хагалж хүн ороод эд зүйлс эвдэлчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 128 хуу/ Хохирогч П.Ганбаатарын мэдүүлсэн: ...Намайг өөрийн эхнэртэйгээ хөдөө ажлаар явж байх үед Архангай аймгийн Цагдаагийн газраас ярьж байна, танай гэрт хулгай орсон байна гэж хэлээд, тэгээд танайд 2 ширхэг хөөрөг байдаг юм уу гэж асууж байсан. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би хөдөөнөөс гэртээ ирсэн, тэгээд гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзэх үед манай гэрт байсан 2 ширхэг хөөрөг, нэг ширхэг гар утас хулгайд алдагдсан байсан. Нокиа маркийн хар өнгийн хуучин гар утас, дунд үеийн жижиг гарын манан хөөрөг, дунд үеийн жижиг гарын ногоон өнгийн писү хөөрөг тус тус хулгайд алдагдсан байсан. Нэг их содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй, гар утас нь хуучирсан жижиг хар өнгийн утас байсан, дунд үеийн 2 ширхэг жижиг гарын хөөрөг нь нэг бор өнгийн манан хөөрөг, нөгөөх нь ногоон өнгийн писү хөөрөг байсан. Би халтар манан хөөргөө 150.000, ногоон өнгийн хөөргөө 120.000, гар утас 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 230-231 хуу/ Гэрч С.Төгсжаргалын мэдүүлсэн: ...Даринчулууныг мотоциклоо хулгайд алдсаныг мэднэ, намар хулгайд алдчихлаа гэж ярьж байсан. Намар 8 сард Даринчулууныг мотоциклио уначихсан явж байхад нь харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/ Иргэн С.Сайнбаярын тайлбар: ...2016 оны 09 дүгээр сарын 04-ний орой Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн, ТОСК байранд манай найз Даринчулуун нь өөрийн эзэмшлийн улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо ирээд манайд хоноод өглөө нь 10 цагийн үед байрны гадаа байсан мотоцикль нь байхгүй байна, хулгайд алдсан байна гэсэн...гэх тайлбар /хх-ийн 87 хуу/ Гэрч Ө.Дэлгэрсайханы мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хадам аав Батбаатар мотоциклийг унаж яваад гэртээ харьчихаад ирье гээд унаад явсан юм. Тэгээд орой 21 цагийн үед буцаад манай гадаа ирж мотоциклийг нь орхчихоод манай гэрт орж ирж хоол идчихээд 30 минутын дараа гарсан чинь гадаа орхичихсон байсан мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд бид нар тэр хавиар хайгаад олоогүй. 2015 оны хавар 5 дугаар сард байсан байх 500.000 төгрөгөөр өрөндөө Бат-Эрдэнэ гэх хүнээс авсан юм. Цагаан өнгийн “Чансаа” маркийн хуучин мотоцикль байсан. Аав манайд хоол идчихээд буцаад тэр мотоциклийг унаад гэр рүүгээ явах байсан юм, тэгээд залхуураад хашааны гадаа орхчихоод орж ирлээ гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/ Гэрч О.Цэрэндолгорын мэдүүлсэн: ...Доржзодов манай гэрт мотоцикльтой ирж байсан, ямар өнгөтэй, ямар мотоцикль унаж ирж байсныг нь мэдэхгүй байна, намар байсан байхаа, сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/ Насанд хүрээгүй гэрч Ц.Үүрцайхын мэдүүлсэн: ...Тэр өдөр би Доржзодовтой уулзаагүй хулгай хийсэн талаар мэдэхгүй. Би Доржзодовт хулгай хийх талаар зааж өгч байгаагүй. Доржзодов надад хулгай хийсэн талаараа хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/ Насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна, Ойн ан жуулчин нэгтгэлийн тэнд найз Цэрэнчимэд бид хоёр хамт тэдний гэрт байж байгаад тэндээс гараад хойшоо явж байтал гудамжны үзүүр грашийн үүдэн дээр цагаан өнгийн “Чансаа” маркийн мотоцикль байхаар нь кундакторын утсыг салгаад хулгайлах гэтэл салгасан утсыг мотоциклийн банк тойруулан ороосон болохоор нь урагшаа гүний худаг руу түрээд түрж яваад тэнд асаагаад доошоогоо Наранбулаг руу очиж галзуу галзуу хочтой Оюунаа гэх айлд очиж Үүрцайхтай уулзах гэтэл байхгүй болохоор нь Цэнхэр сум явсан гэтэл замд бензин дуусахаар нь доод Наранд байх Оюунаа гэх айлын хашаанд оруулж орхчихоод Цэнхэр сум руу замын унаагаар явсан. Би “Чансаа” маркийн цагаан өнгийн мотоциклийг 10 дугаар сарын дундуур байх өдрийг нь мэдэхгүй, орой 21 цаг өнгөрч байх үед Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Ой ан жуулчин нэгтгэлийн 05-01 тоот хашааны гаднаас хулгайлсан хэргээ би өөрөө хүлээн зөвшөөрч байна. Намайг цагаан өнгийн мотоцикль хулгайлсан талаар Үүрцайх, Эрдэнэ-Очир хоёр мэднэ, би өөрөө ярьж байсан учир тэр миний хулгайлсан цагаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг Оюунаа гэдэг айлын гадаа намайг тэр мотоциклийг хулгайлан аваачиж, маргааш өдөр нь хоёулаа очиж авч явах гээд чадаагүй. Оюунаа гэдэг айлд нэг танихгүй, нэрийг нь мэдэхгүй ах манай ахын мотоцикль байна гээд тэр мотоциклийг аваад явчихсан байсан. Би цагаан өнгийн мотоцикль хулгайлан унаж яваад Цэнхэр сум явж чадаагүй, Донгой хонхороос буцаад ирсэн юм. Тэгээд эргээд би Донойд байдаг нүдний шилтэй Оюунаа гэдэг айлд хулгайлсан мотоциклио тэр айлын хашаанд оруулж тавиад орхисон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/ Насанд хүрээгүй гэрч Г.Хүрэлтулгын мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 сарын дундуур Цэнхэр сумын төвд байх гэр рүүгээ харих гээд явж байсан чинь нэг хүүхэд намайг дуудсан бөгөөд миний мотоциклийн дугуйны хий гарчихлаа, би насос аваад ирье, чи энэ мотоциклийг гудамж уруудуулж түрээд гудамжны мухарт байж бай гэж хэлсэн. Би тэр хүүхдийн араас мотоциклийг нь түрээд гудамж уруудаад явсан, гудамжны мухарт очиход тэр хүүхэд хаанаас ч юм гэж насос авч ирээд мотоциклийн дугуйг хийлж аваад яваад өгсөн бөгөөд би гэртээ харьсан. Тэр хүүхэд наашаа ир л гэж дуудсан бөгөөд яагаад Нанзай гэж дуудсаныг мэдэхгүй байна. Би мотоцикль түрүүлсэн хүүхдийг танихгүй, анх удаагаа л харсан. Намайг гэрийнхээ тэнд явж байсан чинь нэг хүүхэд ахын дүү наагаа ир, энэ мотоциклийг түрээд өг гэж хэлсэн. Би тэр хүүхдийг мотоцикль хулгай хийж байгаа талаар мэдээгүй, миний мотоциклийн дугуйны хий гарчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/ Гэрч Ч.Түмэн-Өлзийгийн мэдүүлсэн: ...Сарангуа бол манай төрсөн эгч байгаа юм. Надад намар хулгай орсон байна гэж хэлж байсан. Манай эгчийн байшинд нэг бус удаа хулгай орсон байсан юм. Тэр Доржзодов гэх хүүхэд манай эгчийн байшинд байсан, манай хүүхдийн хувцсыг хулгайлж аваад өмсчихсөн явж байхад нь манай хүүхэд Ганбат харсан байсан. Хайрцагтай байсан төмөр савны иж бүрдэл хэрэгсэл, дээл, ДВД тоглуулагч, морин хуур, куртик, пүүз зэрэг эд зүйлс хулгайлсан байна гэж ярьж байсан. Гал тогооны цонхыг хагалж орсон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуу/ Насанд хүрээгүй гэрч У.Үүрцайхын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би Доржзодовтой Оюунаа эгчийн гадаа таарсан, тэгээд би, чи хэний мотоциклийг уначихсан яваа юм бэ гэсэн чинь Цэнхэр сумаас унаж ирсэн миний мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Доржзодовын унаж явсан мотоцикль улаан өнгийн, хуучин өвдөг хамгаалагч нь хугарчихсан мотоцикль байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67 хуу/ Гэрч А.Банзрагчийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн нөхөр Ганбаатарын хамтаар Архангай аймгийн Цагдаагаас утсаар залгаж танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт манай бага насны 3 хүүхэд байсан юмаа. Тэгээд энэ талаар сонсоод Архангай аймагт ирээд алдсан зүйлээ бүртгэж үзэхэд орчин цагийн дунд гарын 2 ширхэг хөөрөг, хар өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Хулгайд алдсан 2 ширхэг хөөрөг хоёулаа даалингүй байсан бөгөөд нэг нь бор өнгөтэй, нөгөөх нь ногоон өнгөтэй хөөрөг байсан, хар өнгийн хуучин хэрэглэж байсан Нокиа маркийн гар утас алдсан. Хэрэг гарах үед манай гэрт хүн байхгүй, манайх эзэнгүй байсан. Манай хүүхдүүд тухайн үед гэртээ байгаагүй гадуур явж байсан. Манайх хулгайд алдсан гар утас болон ногоон өнгийн Писү хөөрөг хоёроо бүрэн бүтэн хүлээж авсан, харин одоо ганцхан бор өнгийн хөөрөг л олдоогүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 232-233 хуу/ Гэрч Б.Ариунтуяагийн мэдүүлсэн: ...Доржзодов нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн манай ангид суралцаж байгаа. Манай анги автомашины засварчин бэлтгэдэг. Одоогоор 1 дүгээр курст суралцаж байгаа. Доржзодов нь нийгмийн идэвхи сайтай, тэмцээн уралдаанд байнга оролцдог ба голдуу сагс тоглодог, ангийнхантайгаа нийтэч биш харилцаатай, анги хамт олондоо нэр хүнд сайтай, зан аашийн хувьд даруу, дуу муутай, ичимтгий бүрэн зантай, сурлага хүмүүжлийн хувьд тааруухан, сүүлийн үед хичээлдээ идэвхгүй байгаа. Эцэг, эхийн хараа хяналт сул, ар гэр нь амьдралын боломж бололцоо тааруухан айл шиг юм байна лээ. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй. Доржзодов ангидаа хүүхдүүдтэй дотно нөхөрлөдөггүй, сургуулиас гадуур ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг талаар мэдэхгүй байна. Доржзодов ямар шалтгааны улмаас хулгай хийдэг талаар мэдэхгүй, миний бодлоор амьдралын нөхцөл тааруугаас болдог байх гэж бодож байна, өөрөөс нь асуухаар хийсэн хэрэг байхгүй гэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/ Насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 10-ны үеэр би өөрийн найз Үүрцайхтайгаа уулзах гээд Цэнхэр сум руу явсан. Үүрцайх байгаагүй тул би сумын төв рүү явж байгаад Нанзай гэж дууддаг санагдаж байна, нэг бандитай таарсан. Тэр банди бид хоёр Цэнхэрийн урд давааны цаадах хорооллоор явж байсан. Нэг түрдэг хаалгатай хашааны гадаа нэг мотоцикль байсан бөгөөд Нанзай тэр мотоциклийг хоёулаа хулгайлах уу гэж надад хэлсэн. Би тэгье гэж хэлсэн. Нанзай тэр мотоциклийг түрж явсаар гудамж өгсөж яваад би тэр мотоциклийг нь асаагаад, аймгийн төв рүү ирсэн, ирээд байж байтал удалгүй араас мотоциклийн эзэн, цагдаа нар ирээд мотоциклийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/ Насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлсэн: ...Би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө гэрээсээ гарч яваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, түрээсийн 41 дүгээр байрны хажуугаар гартал 41 дүгээр байрны урд талд Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Тэр мотоциклийн кундакторын утсыг салгаад гаран дээрх унтраалгыг нь эргүүлж асааж унаж яваад өөрийн сурдаг мэргэжил үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн төв ороод замдаа Донойд байдаг колонкоос 1500 төгрөгт бензин авсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө мотоцикль хулгай хий үедээ урд орой нь өөрийн найз болох Нанзадын хамт ярилцаж тохирч 9 сарын 04-ний орой хулгай хийж авахаар ярилцсан. Би нэмэргүй байх гэж ярьсан чинь Нанзад найз хүн ирж авахгүй, энд мотоцикль өдөржин байсан учир маргааш өглөө хоёулаа ирээд нөгөө мотоциклио хамт ирж хулгайлан аваад би мотоциклио унаж явах уу, автобуснаас хоцорчихсон юм чинь гэхэд Нанзад намайг унаж явахыг зөвшөөрсөн. Тэгээд өдөр намайг буцаад цагаан давааны цанын баазын тэнд ирээрэй гэж тохирсон боловч би замын цагдаад баригдсан. Нанзад хулгайлсан мотоциклийг зарах юм яриад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/ Насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 19-ниы өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг 17 дугаар гудамжны 17.00 тоотод байх байшингийн урд талын цонхоор орж том өрөөнөөс нь хөөрөг, модем, гар утас, малгай, чихэвч, хүүхдийн хадгаламжийн дэвтэр, зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлж авсан бөгөөд авсан эд зүйлсээ эхлээд гар утсыг нь 999 төвийн сэлбэгэнд 3000 төгрөгөөр өгсөн. Тэгээд модемыг нь Маамуу төвд байдаг каноны хүнд 18000 төгрөгөөр өгсөн. Тэгээд тэр мөнгөө үрж дуусгаад маргааш нь зургийн аппаратыг нь Захиргааны нэг цонхны үйлчилгээн дотор байсан ах, эгч хоёрт 15000 төгрөгөөр зарсан. Тэгээд чихэвчийг нь хугалчхаад Симба гэх газар комьютер тоглож байгаад алга болгочихсон, зүүлтийг нь мөсөн гулгуур талбай дээр тоглож байгаад хаячихсан. Малгайг нь өмсөж явж байгаад алга болчихсон, хулгай хийсэн хөөргөө гэрийнхээ тэр хавьд нуучихсан байж байгаад цагдаа нар ирж авсан. Би тэр байшинд ганцаараа орсон. Анх тэр байшинд орж хулгай хийх санааг би өөрөө гаргасан. ...Надад мөнгөний хэрэг байсан тул би хулгай хийсэн. ...Би хулгай хийсэн мөнгөөрөө комюпютэр тоглодог бас мөсөн гулгуурын талбай дээр очиж гулгадаг...гэх мэдүүлэг /хх-ийн 180-181 хуу/ Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80, 222-223 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-41 81-82, 96, 121, 124, 160, 224-225 хуу/ 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 105 хуу/ 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 30 хуу/ 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 68-70 хуу 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 135 хуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 170 хуу/ Эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 71 хуу/ Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38-39, 95, 120, 123, 159 хуу/ Хураан авах тогтоол /хх-ийн 122-123, 158 хуу/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 87, 119, 235 хуу/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 221 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 188-189, 190-191 хуу/ Хөдөлмөрийн яамны харъяа Архангай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /хх-ийн 197 хуу/ Ангийн багшийн тодорхойлолт /хх-ийн 198 хуу/ Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 200 хуу/ Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 203-206 хуу/ Төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 5 хуу/ зэргийг шинжлэн судлав. 2016 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Ш.Даринчулууны эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлагдаж 350.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой О.Эрхэмбаярын эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль хулгайлагдаж 350.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С.Отгоны эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлагдаж 1.500.000 төгрөгийн хохирол учирсан, 2016 оны 11, 12 дугаар сард Ч.Сарангуагийн гэрээс морин хуур, зодог шуудаг, малгай, 3 ширхэг өвлийн куртик, дээл зэрэг хулгайлагдаж 595.000 төгрөгийн хохирол учирсан, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Х.Эрдэнэбилэгийн гэрээс Самсунг загварын утас 1 ширхэг, Чүгчигноров хөөрөг 1 ширхэг, Жи мобайлын модем 1 ширхэг, гоёлын зүүлт 1 ширхэг, бугуйвч 2 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, чихэвч зэрэг эд зүйлс хулгайлагдаж 1.695.000 төгрөгийн хохирол учирсан, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр П.Ганбаатарын гэрээс хөөрөг 2 ширхэг, Нокиа загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлагдаж 290.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Насанд хүрээгүй яллагдагч Б.Доржзодов нь 2016 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК байрны гаднаас иргэн Ш.Даринчулууны эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлж, 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний орой Эрдэнэбулган сумын 5 дугаар баг ТОСК байранд байх найз Сайнбаярын гэрт орой 22 цагийн үед очиж, байрных нь гадаа мотоциклио орхисон юм. Өглөө 10 цаг өнгөрч байхад Сайнбаярын гэрээс гарч ирэхэд миний мотоцикль алга болчихсон байсан. Миний мотоцикль банк дээрээ цөмөрсөн, араа сольдог хэсэг нь хугарсан, улаан өнгөтэй, Мустанг-5 мотоцикль байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ш.Даринчулууны мэдүүлэг /хх-ийн 98-99/, Даринчулууныг мотоциклио хулгайд алдсаныг мэднэ, намар хулгайд алдчихлаа гэж ярьж байсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Төгсжаргалын мэдүүлэг /хх-ийн 100-101/, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний орой Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн, ТОСК байранд манай найз Даринчулуун нь өөрийн эзэмшлийн улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоцикльтойгоо ирээд манайд хоноод өглөө нь 10 цагийн үед байрны гадаа байсан мотоцикль нь байхгүй байна, хулгайд алдсан байна гэж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн С.Сайнбаярын тайлбар /хх-ийн 87/, би 2016 оны 10 сарын дундуур Цэнхэр сумын төвд байх гэр рүүгээ харих гээд явж байсан чинь нэг хүүхэд намайг дуудсан бөгөөд миний мотоциклийн дугуйны хий гарчихлаа, би насос аваад ирье, чи энэ мотоциклийг гудамж уруудуулж түрээд гудамжны мухарт байж бай гэж хэлсэн. Би тэр хүүхдийн араас мотоциклийг нь түрээд гудамж уруудаад явсан, гудамжны мухарт очиход тэр хүүхэд хаанаас ч юм гэж насос авч ирээд мотоциклийн дугуйг хийлж аваад яваад өгсөн бөгөөд би гэртээ харьсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Г.Хүрэлтулгын мэдүүлэг /хх-ийн 65-66/, би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө гэрээсээ гарч яваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, түрээсийн 41 дүгээр байрны хажуугаар гартал 41 дүгээр байрны урд талд Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Тэр мотоциклийн кундакторын утсыг салгаад гаран дээрх унтраалгыг нь эргүүлж асааж унаж яваад өөрийн сурдаг мэргэжил үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн төв ороод замдаа Донойд байдаг колонкоос 1500 төгрөгт бензин авсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлэг /хх-ийн 91-92/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 95/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 96-97/, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 106/ зэрэг баримтуудаар, 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-01 тоотын гаднаас иргэн О.Эрхэмбаярын эзэмшлийн Чансаа маркийн цагаан өнгийн мотоциклийг хулгайлж, 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Ус цаг уурын 05-01 тоот хашааны гадна “Чансаа” маркийн цагаан өнгийн, улсын дугааргүй мотоциклио хашааны үүдэнд тавьсан байсан бөгөөд гэгээ тасраад мотоциклио авах гэтэл 19-20 цагийн үед хулгайд алдсан. Би хулгайд алдсан мотоциклио 500.000 төгрөгөөр үнэлнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч О.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 13-14/, манай мотоциклийг эдгээр хүүхдүүд хулгай хийгээд аваад явсан байсан. Намайг эзгүй байхад манай хүүгийн гэрт 2 цагдаа ирээд энэ хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн мэдүүлэг авсан байсан. Одоо 350.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг Б.Доржзодовын аав, ээж нь төлөхөөр илэрхийлсэн байгаа гэж хохирогч Г.Батбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хадам аав Батбаатар миний мотоциклийг унаж яваад гэртээ харьчихаад ирье гэсэн бөгөөд орой 21 цагийн үед буцаад манай гадаа ирж мотоциклийг нь орхчихоод манай гэрт орж ирж хоол идчихээд 30 минутын дараа гарсан чинь гадаа орхичихсон байсан мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд бид нар тэр хавиар хайгаад олоогүй. Цагаан өнгийн “Чансаа” маркийн хуучин мотоцикль байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ө.Дэлгэрсайханы мэдүүлэг /хх-ийн 23-24/, би 2016 оны 10 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна, ойн ан жуулчин нэгтгэлийн тэнд найз Цэрэнчимэд бид хоёр хамт тэдний гэрт байж байгаад тэндээс гараад хойшоо явж байтал гудамжны үзүүр грашийн үүдэн дээр цагаан өнгийн “Чансаа” маркийн мотоцикль байхаар нь кундакторын утсыг салгаад хулгайлах гэтэл салгасан утсыг мотоциклийн банк тойруулан ороосон болохоор нь урагшаа гүний худаг руу түрээд түрж яваад тэнд асаагаад доошоогоо Наранбулаг руу очиж галзуу галзуу хочтой Оюунаа гэх айлд очиж Үүрцайхтай уулзах гэтэл байхгүй болохоор нь Цэнхэр сум явсан гэтэл замд бензин дуусахаар нь доод Наранд байх Оюунаа гэх айлын хашаанд оруулж орхичхоод Цэнхэр сум руу замын унаагаар явсан. Би “Чансаа” маркийн цагаан өнгийн мотоциклийг 10 дугаар сарын дундуур байх өдрийг нь мэдэхгүй, орой 21 цаг өнгөрч байх үед Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Ой ан жуулчин нэгтгэлийн 05-01 тоот хашааны гаднаас хулгайлсан хэргээ би өөрөө хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлэг /хх-ийн 21-22/, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутагт иргэн С.Отгоны эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Батзаяа бид хоёр сумын төв рүү орчхоод буцаад гэртээ ирсэн чинь манай үүдэнд байсан улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль алга болсон байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч С.Отгоны мэдүүлэг /хх-ийн 13/, би 2016 оны 10 сарын дундуур Цэнхэр сумын төвд байх гэр рүүгээ харих гээд явж байсан чинь нэг хүүхэд намайг дуудсан бөгөөд миний мотоциклийн дугуйны хий гарчихлаа, би насос аваад ирье, чи энэ мотоциклийг гудамж уруудуулж түрээд гудамжны мухарт байж бай гэж хэлсэн. Би тэр хүүхдийн араас мотоциклийг нь түрээд гудамж уруудаад явсан, гудамжны мухарт очиход тэр хүүхэд хаанаас ч юм гэж насос авч ирээд мотоциклийн дугуйг хийлж аваад яваад өгсөн бөгөөд би гэртээ харьсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Г.Хүрэлтулгын мэдүүлэг /хх-ийн 65-66/, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би Доржзодовтой Оюунаа эгчийн гадаа таарсан, тэгээд би, чи хэний мотоциклийг уначихсан яваа юм бэ гэсэн чинь Цэнхэр сумаас унаж ирсэн миний мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Доржзодовын унаж явсан мотоцикль улаан өнгийн, хуучин өвдөг хамгаалагч нь хугарчихсан мотоцикль байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч У.Үүрцайхын мэдүүлэг /хх-ийн 67/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны үеэр би өөрийн найз Үүрцайхтайгаа уулзах гээд Цэнхэр сум руу явсан. Үүрцайх байгаагүй тул би сумын төв рүү явж байгаад Нанзай гэж дууддаг санагдаж байна, нэг бандитай таарсан. Тэр банди бид хоёр Цэнхэрийн урд давааны цаадах хорооллоор явж байсан. Нэг түрдэг хаалгатай хашааны гадаа нэг мотоцикль байсан бөгөөд Нанзай тэр мотоциклийг хоёулаа хулгайлах уу гэж надад хэлсэн. Би тэгье гэж хэлсэн. Нанзай тэр мотоциклийг түрж явсаар гудамж өгсөж яваад би тэр мотоциклийг нь асаагаад, аймгийн төв рүү ирсэн, ирээд байж байтал удалгүй араас мотоциклийн эзэн, цагдаа нар ирээд мотоциклийг аваад явсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлэг /хх-ийн 56-57/, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 71/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38-39/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-42/ зэрэг нотлох баримтуудаар, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг 17-00 тоотод оршин суух иргэн Х.Эрдэнэбилэгийн гэрээс Самсунг /Samsung S2/ загварын гар утас 1 ширхэг, Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, Жи мобайлын модем 1 ширхэг, гоёлын зүүлт 1 ширхэг, бугуйвч 2 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, чихэвч зэрэг зүйлсийг хулгайлж, 1.695.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед манай ээж, манай гэрт очиход манай байшингийн урд талд байдаг гал тогооны өрөөний цонхыг хагалаад хулгай орсон байна гэж над руу утсаар мэдэгдсэн. Би гэртээ яваад очсон чинь гэрт хулгай ороод Жи мобайлын модем 1 ширхэг, Чүгчигноров хөөрөг 1 ширхэг, гоёлын хүзүүний зүүлт бугуйвчтайгаа 1 ширхэг, дахиад нэг шармал гоёлын бугуйвч 1 ширхэг, жижиг зургийн аппарат 1 ширхэг, С2 маркийн дэлгэц нь хагарчихсан утас 1 ширхэг, чихэвч 1 ширхэг тус тус хулгайд алдсан байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Х.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 162-163/, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг 17 дугаар гудамжны 17.00 тоотод байх байшингийн урд талын цонхоор орж том өрөөнөөс нь хөөрөг, модем, гар утас, малгай, чихэвч, хүүхдийн хадгаламжийн дэвтэр, зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлж авсан бөгөөд авсан эд зүйлсээ эхлээд гар утсыг нь 999 төвийн сэлбэгэнд 3000 төгрөгөөр өгсөн. Тэгээд модемыг нь Маамуу төвд байдаг каноны хүнд 18000 төгрөгөөр өгсөн. Тэгээд тэр мөнгөө үрж дуусгаад маргааш нь зургийн аппаратыг нь Захиргааны нэг цонхны үйлчилгээн дотор байсан ах, эгч хоёрт 15000 төгрөгөөр зарсан. Тэгээд чихэвчийг нь хугалчихаад Симба гэх газар комьпютер тоглож байгаад алга болгочихсон, зүүлтийг нь мөсөн гулгуур талбай дээр тоглож байгаад хаячихсан, малгайг нь өмсөж явж байгаад алга болчихсон, хулгай хийсэн хөөргөө гэрийнхээ тэр хавьд нуучихсан байж байгаад цагдаа нар ирж авсан. Би тэр байшинд ганцаараа орсон. Анх тэр байшинд орж хулгай хийх санааг би өөрөө гаргасан. Надад мөнгөний хэрэг байсан тул би хулгай хийсэн гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй сэжигтэн Б.Доржзодовын мэдүүлэг /хх-ийн 180-181/, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 169/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 157/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 157-159/ зэрэг нотлох баримтуудаар, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-01 тоотод оршин суух иргэн П.Ганбаатарын гэрээс хөөрөг 2 ширхэг, Нокиа загварын гар утас 1 ширхгийг хулгайлж, 290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Намайг өөрийн эхнэртэйгээ хөдөө ажлаар явж байх үед Архангай аймгийн Цагдаагийн газраас ярьж байна, танай гэрт хулгай орсон байна гэж хэлээд, тэгээд танайд 2 ширхэг хөөрөг байдаг юм уу гэж асууж байсан. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би хөдөөнөөс гэртээ ирсэн, тэгээд гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзэх үед манай гэрт байсан 2 ширхэг хөөрөг, нэг ширхэг гар утас хулгайд алдагдсан байсан. Нокиа маркийн хар өнгийн хуучин гар утас, дунд үеийн жижиг гарын манан хөөрөг, дунд үеийн жижиг гарын ногоон өнгийн писү хөөрөг тус тус хулгайд алдагдсан байсан. Нэг их содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй, гар утас нь хуучирсан жижиг хар өнгийн утас байсан, дунд үеийн 2 ширхэг жижиг гарын хөөрөг нь нэг бор өнгийн манан хөөрөг, нөгөөх нь ногоон өнгийн писү хөөрөг байсан. Би халтар манан хөөргөө 150.000, ногоон өнгийн хөөргөө 120.000, гар утас 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байна гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 230-231/, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн нөхөр Ганбаатарын хамтаар Архангай аймгийн Цагдаагаас утсаар залгаж танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн, тэгээд энэ талаар сонсоод Архангай аймагт ирээд алдсан зүйлээ бүртгэж үзэхэд орчин цагийн дунд гарын 2 ширхэг хөөрөг, хар өнгийн Нокиа маркийн гар утас 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Хулгайд алдсан 2 ширхэг хөөрөг хоёулаа даалингүй байсан бөгөөд нэг нь бор өнгөтэй, нөгөөх нь ногоон өнгөтэй хөөрөг байсан, хар өнгийн хуучин хэрэглэж байсан Нокиа маркийн гар утас алдсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 232-233/, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 233/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 220-221/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 222-223/ зэрэг нотлох баримтуудаар, Насанд хүрээгүй яллагдагч Б.Доржзодов насанд хүрээгүй яллагдагч У.Үүрцайх нар нь бүлэглэн 2016 оны 11, 12 дугаар сарын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, УЦУОШТ-ийн 05-05 тоотод оршин суух иргэн Ч.Сарангуагийн гэрээс морин хуур, зодог шуудаг, малгай, 3 ширхэг өвлийн куртик, дээл зэрэг эд зүйлсийг хулгайлж, 595.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Манай байшинд Доржзодов гэдэг хүүхэд орж хулгай хийсэн байсан ба манай дүүгийн куртик, шорт, подволкыг тэр Доржзодов гэдэг хүүхэд өмсчихсөн явж байхыг миний дүүгийн хүүхэд спорт хорооны заалан дотор харсан байсан. Энэ Доржзодов гэдэг хүүхэд удаа дараа манай байшинд орж, эд зүйл хулгайлж, цонх хагалж биднийг хохироосон. Манай байшинд байсан морин хуурыг эвдэлж, гал тогооны хэрэгслийг аваад Үүрцайх гэдэг хүүхдэд өгсөн гэсэн. Хаалга нь цоожтой гал тогооны өрөөний цонхыг хагалж удаа дараа хагалж, орж эд зүйлс хулгайлсан. Тухайн байшингийн арын хашаанд манайх амьдардаг юм. Энэ хулгайч удаа дараа манай байшинд орж, эд зүйлс авч, цонх хагалж байгаа бөгөөд бид нар байнга цонхыг нь шиллэж, сүүлдээ цонхыг нь модоор дараад хадсан чинь хуулж аваад орчихсон байсан. Би Доржзодов, Үүрцайх нарыг сэжиглэж байна гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Сарангуагийн мэдүүлэг /хх-ийн 126-127/, Сарангуа бол манай төрсөн эгч байгаа юм. Надад намар хулгай орсон байна гэж хэлж байсан. Манай эгчийн байшинд нэг бус удаа хулгай орсон байсан юм. Тэр Доржзодов гэх хүүхэд манай эгчийн байшинд байсан, манай хүүхдийн хувцсыг хулгайлж аваад өмсчихсөн явж байхад нь манай хүүхэд Ганбат харсан байсан. Хайрцагтай байсан төмөр савны иж бүрдэл хэрэгсэл, дээл, ДВД тоглуулагч, морин хуур, куртик, пүүз зэрэг эд зүйлс хулгайлсан байна гэж ярьж байсан. Гал тогооны цонхыг хагалж орсон гэж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ч.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /хх-ийн 129-130/, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-135/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 120/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 121/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Гэгээн овгийн Бямбасүрэнгийн Доржзодов, Боржигон овгийн Урантуяагийн Үүрцайх нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нар нь насанд хүрээгүй, тэдгээрийн хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Доржзодов, У.Үүрцайх нар нь 15 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Сарангуа, П.Ганбаатар нар нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Доржзодов, У.Үүрцайх нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй зэрэг байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Б.Доржзодов, У.Үүрцайх нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Гэгээн овгийн Бямбасүрэнгийн Доржзодов, Боржигон овгийн Урантуяагийн Үүрцайх нарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр бүлэглэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржзодовыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч У.Үүрцайхыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржзодов, У.Үүрцайх нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Доржзодовоос 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эрхэмбаяр, Г.Батбаатар нарт олгосугай. 5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч Б.Доржзодовт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч У.Үүрцайхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгч Б.Доржзодовт шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй. 6. Шүүгдэгч Б.Доржзодов, У.Үүрцайх нар нь 15 хоног цагдан хоригдсон, У.Үүрцайх нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Ч.Сарангуа, П.Ганбаатар нар нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Доржзодов, У.Үүрцайх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ