Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/00051

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/00051

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ЖЯ*******5010708 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 20******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сургуулиа төгсөөд Матад суманд бага ангийн багшаар ажиллаж байгаад Баян-Уул сум уруу томилогдсон. Тэгээд Гурванзагал сумын сургууль уруу шилжиж тэндээсээ аймгийн төв орж ирсэн. *******87 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Төмөр замын 8 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар томилогдон ажилласан. *******89 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл тухайн үед миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, ажиллаж байсан газарт архивын баримтууд байхгүй байгаагаас ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй байна. Иймд С.Оюунгэрэл намайг *******87 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн төвийн 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* овогт ******* нь *******87 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн төвийн 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь *******87 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн төвийн 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хэлтсийн даргын *******87 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 55 дугаартай Багш хүмүүжүүлэгч ажиллуулах, чөлөө амралт, цалингийн нэмэгдэл олгох тухай, *******87 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2*******2 дугаартай Багш нарын хуваарийн тухай, *******88 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаартай тушаалуудын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Жодов, Ё.Ирина нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийг *******87 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс *******89 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн төвийн 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгч Л.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ