| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/07092/И |
| Дугаар | 101/ШШ2024/02440 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/02440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н, холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Монгол Улсын хөгжлийн банк ХХК,
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот мэдэгдэл болон 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Гэрч Ц.Т, С.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Монгол Улсын Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, төлбөр төлөгч Ц.Над холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2022.08.24-ний өдрийн ***** дүгээр шүүхийн шийдвэр гарсан.
Тус шүүхийн шийдвэрээр хариуцагч Д ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Наас 2,564,766,588 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол улсын хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Үүний дагуу МУ-ын Хөгжлийн банкны шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гйүцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох
Эрхийн улсын бүртгэлиийн ***** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ***** байрлах үл хөдлөх хөрөнгийг 1.162.532.274 төгрөгөөр,
Эрхийн улсын бүртгэлийн 55555555 дугаартай Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 38-р байрны 157 тоот үл хөдлөх хөрөнгийг 201.754.000 төгрөгөөр тус тус үнэлүүлсэн талаар 2023.09.29-ний өдрийн дугаар ******дугаартай мэдэгдлээр,
Мөн Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй ***** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 112.261.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2023.10.20-ны өдрийн ****** тоот дугаартай мэдэгдлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Б танилцуулсан байдаг.
2023.09.29-ний өдрийн ****** дугаартай мэдэгдлийн талаар шүүхэд өмнө нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүй: Тус орон сууцнуудыг өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж, уг орон сууцнуудыг зах зээлийн үнээс багаар худалдан борлуулах гэж байгаа байдал нь илт хохиролтой байгаа тул гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл тухайн барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй үнэлгээний тайлангаа гаргасан болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байдаг. Үүнд эд хөрөнгө, амьдрал яригдаж байгаа тул хэт доогуур үнэлсэн энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж алга байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт заасны дагуу НШШГГ-н "Б" ХХК болон Хөрөнгийн үнэлгээний "Д ХХК-аар хийлгүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус үнэлгээг бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн, төлбөр төлөгчийн эрх ашгийг шууд хохироож байна.
Иймд 2023.09.29 өдрийн **** тоот дугаартай мэдэгдэл болон 2023.10.20-ны өдрийн ***** тоот дугаартай мэдэгдлээр танилцуулсан зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/03614 дүгээр шийдвэрээр Ц.Н, Г.У, Ж.Эг Б.Т нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 75 тоот, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй 7 тоот, эрхийн улсын бүртгэлий ****** дугаарт бүртгэлтэй ****** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 9 дүгээр сарын 10- ны өдрийн **** дугаартай зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул Ц.Н, Г.У, Ж.Эг Б.Т нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ***** тоот, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй 7 тоот, эрхийн улсын бүртгэлий ****** дугаарт бүртгэлтэй ****** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийн томилож талуудад үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр мэгдэгдсэн.
Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Ц.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д ХХК нь Монгол улсын хөгжлийн банкнаас 2018 онд 5,000,000,000 төгрөгийн зээл авсан. Улмаар зээл төлөх гэрээний хугацаа хэтэрч, зээлийг төлөхөөс зайлсхийсэн учраас шүүхэд хандсан. Өнөөдрийн үнэлгээг хүчингүй болгох гэж маргаад байгаа хоёр хөрөнгийн асуудлыг тусдаа шүүхийн шийдвэрээр шийдэгдсэн байдаг.
Шүүх 2021 онд шийдвэрлэсэн байтал төлбөр төлөгч тал хөрөнгийн үнэлгээний талаар маргаж, 2 жилийн хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байна. Нэхэмжлэлд дурдагдсан иргэдийн нэр дээр Монгол улсын Хөгжлийн банкинд барьцаалсан хөрөнгө болох Дархан-Уул аймаг дахь хөрөнгө нь Ц.Нын хүү болох Б.Тийн нэр дээр, Зайсан дахь байр Ц.Н, н.Удвал нарын өмчлөлд байдаг.
Үнэлгээний хувьд банк өөрсдөө дотоодын хөрөнгийн үнэлгээчинтэй байдаг бөгөөд үнэлгээний харьцуулалтыг зах зээл болон бусад харьцуулалтаар харьцуулж үзэхэд зах зээлийн үнэлгээний дагуу хийгдсэн гэж үзэж байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн ******* байрлах үл хөдлөх хөрөнгийг 1,162,542,274 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** байрлах үл хөдлөх хөрөнгийг 112,261,500 төгрөгөөр тус тус Д ХХК үнэлсэн.
Гэвч нэхэмжлэгч нь яг зах зээлийн үнэ гэдгийг хэдэн төгрөг гэж үзэж байгаа болох, мөн эдгээр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан учраас хөрөнгийн үнэлгээний аль хэсгийг нь ямар буруу аргаар үнэлсэн болох талаар тодорхойлоогүй байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа бөгөөд 2018 онд Д ХХК-д олгосон 2,500,000,000 төгрөгийн зээлийг Самурай бондоос олгосон, уг төлбөрийг тус бондод төлөхтэй холбоотой эрсдэлийг нь Монгол улсын Хөгжлийн банк гадаад зах зээлд хариуцаж, хүү алдангийн хамт одоог хүртэл төлөөд явж байгаа болно.
Иймд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах, цаашилбал сайн дураар төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах зэргээг төлбөр төлөхөөс зайлсхийж байна гэж үзэж байгаа учир Ц.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Гэрч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ц нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тогтоолын дагуу Ж.Эгийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** тоот хаягт байршилтай, 43 мкв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй биечлэн танилцаж, үнэлгээг 2023.09.25-ны өдрийн байдлаар тогтоосон.
Үнэлгээг хийхдээ Олон улсын стандартын дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлан хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ орлогын, өртгийн, зах зээлийн хандлагыг баримтлан, эдгээр хандлагын аргаас орлогын хандлага болох зах зээлийн хандлагыг ашигласан.
Зах зээлийн хандлагаар үнэлгээг хийхдээ үнэлгээний тогтоосон стандартын дагуу мэдээллүүдийг харьцуулах аргыг сонгож хийсэн. Тайланд холбогдох материалыг хавсаргасан, тухайн үед худалдан борлуулахаар нийтэд нээлттэй зарласан, сайтуудын мэдээлэлтэй харьцуулан дүгнэлт гаргасан.
Олон нийтэд нээлттэй мэдээлэл гэдэг нь тухайн хөрөнгийн зураг, үнэ, байршил, худалдан борлуулах эзэн нь тодорхой, байршил нь үнэн зөв байх, нийтэд ил тод шаардлага хангасан мэдээлэлтэй харьцуулна.
Олон улсын үнэлгээний стандартад зах зээлийн хандлага нь үнэлгээний нээлттэй яг зах зээл дээр арилжаа хийхэд шаардлагатай хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийхэд стандартын шаардлага хангасан хандлага байдаг. Үүний дараа орлогын хандлага нь тухайн зах зээл дээр түрээсэлж байгаа түрээсийн мэдээллийг судалдаг, өртгийн хандлага нь зах зээлийн хандлагын орлогын хандлагын шаардлагыг хангахгүй байгаа ийм хөрөнгөд өртгийн хандлагыг ашигладаг. Тиймээс уг хөрөнгөд өртгийн хандлагыг хэрэглэх шаардлагагүй байсан. Тайланд тусгагдсан олон улсын стандарт нь нийт үнэлгээний компанийн мөрдөж байгаа журам байдаг. Харьцуулалтын хандлагаар судалгааг хийхдээ яг адил төстэй хөрөнгөтэй харьцуулсан, тодруулбал яг тухайн цаг хугацааны хувьд баригдсан, ижил хийцтэй 3-4 байртай харьцуулж үнэлгээг хийсэн гэв.
5. Гэрч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тогтоолыг гардан авсны дагуу үнэлгээг Олон улсын стандартын дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлан ажиллагааг биечлэн очиж гүйцэтгэсэн.
Хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад заасан 3 хандлага орлогын, өртгийн, зах зээлийн хандлагыг баримтлан үнэлсэн. Эдгээр 3 хандлагаас тухайн орон сууц нь ашиг орлого олох зорилгогүй байсан учир Дархан-Уул аймагт ойролцоо байрлах ижил төсөөтэй хөрөнгөтэй санал болгосон нээлттэй мэдээллүүдтэй харьцуулан үнэлгээг хийсэн. Тухайн хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн орон сууцтай ижил төсөөтэй, байршлын хувьд ойролцоо хөрөнгөтэй харьцуулсан. Зах зээлийн жишиг хандлагын нийтэд арилжаалах жишиг зүйлсийн аргыг энэ үнэлгээний тайланд хэрэглэсэн. Энэ арга нь олон нийтэд нээлттэй мэдээллийн эх сурвалжаас тодорхой баримттайгаар ханшийн мэдээллийн нотлох баримтын хэмжээнд цуглуулснаар үнэлгээний тайланд эх сурвалж болгож, мөн үнэлгээний тайланд дэлгэрэнгүй оруулж өгдөг. Үүний дагуу бүх мэдээлэл нь тайланд оруулж өгсөн. Нээлттэй мэдээлэлийг хүн болгон танилцах боломжтой, ямар нэгэн зөвшөөрөгдсөн этгээд үзэх биш, байршил, өрөө, хэмжээ, ашиглалтанд оруулсан хугацаа ижил, зах зээлд санал болгох үнэ, ханшийн мэдээлэл нь тодорхой тусгагдсан байна. Нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргад 1-ээс доошгүй хөрөнгөтэй харьцуулна гэж заасан байдаг боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа учраас өөр бусад 2 хөрөнгөтэй харьцуулалтыг хийсэн гэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
6.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.20-ны өдрийн ******, 2023.09.29-ний өдрийн ****** тоот мэдэгдэл, Ц.Нын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.10.10-ны өдөр Г.Пд олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.10-ны өдрийн 11/5, 11/6 тоот анхны албадан дуудлага явуулах тухай тогтоол, тус шүүхийн 2023.05.24-ний өдрийн ****** тоот гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2023.05.24-ний өдрийн ***** тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2022.08.24-ний өдрийн ***** дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.02-ны өдрийн ***** тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.03.16-ны өдрийн ******* тоот тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, шинжээч томилох тогтоол, Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /1 хх 1-16, 19-82/,
6.2. Хариуцагчаас ирүүлсэн: 2023.11.29-ний өдөр Т.Б, Д.Д нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, тус шүүхийн 2023.05.24-ний өдрийн ***** тоот гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2023.05.24-ний өдрийн 33333333 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2022.08.24-ний өдрийн ***** дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.02-ны өдрийн **** тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.03.16-ны өдрийн ***** тоот тогтоол, 2023.06.07-ны өдрийн ****** тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, 2023.08.29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ц.Нын 2023.08.29-ний өдрийн тайлбар, Б.Тийн ****** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Г.Уын Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 7б тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ж.Эгийн ****** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2023.08.31-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.09.08-ны өдрийн ****** тоот мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Б ХХК-ийн 20230.09.25-ны өдрийн ****** тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, Х ХХК-иас Б.Б олгосон итгэмжлэл, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023.10.04-ний өдрийн ****** тоот мэдэгдлүүд, тэмдэглэл, 2023.09.18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2023.09.22-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.09.08-ны өдрийн ***** тоот эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, 2023.10.04-ний өдрийн ***** тоот мэдэгдэл,оролцогч нараас гаргасан үнийн санал, 2023.10.12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2023.10.10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.10.13-ны өдрийн ****** тоот мэдэгдэл, шинжээч Ц.Тийн үнэлгээчний гэрчилгээ, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Д ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 89, 95-250, 2 хх 1-15/,
6.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт, 2024.02.22-ны өдөр О.Бд олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2024.02.29-ний өдрийн ***** тоот албан бичгийн хуулбар, 2024.04.11-ний өдөр Э.Ст олгосон итгэмжлэл,******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 хх 20-22, 37-38/,
6.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Гэрч Ц.Т, С.Ц нарын мэдүүлэг зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан,
Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байрлах орон сууц,
Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, ****** тоот хаягт байрлах орон сууц,
Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, ***** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Б ХХК, Хөрөнгө Эс болон Д ХХК-ийн үнэлгээгтус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ****** дүгээр шийдвэрээр:
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Д ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн ***** дүгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн ***** тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн ****** тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ****** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ****** дугаар магадлалаар:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ****** дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...76 тоот гэснийг 7б гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор:
Хариуцагч Г.Уын өмгөөлөгч Ч.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1 хх 100-116/
4.1. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Ц.Н, Г.У, Ж.Эг, Б.Т нарыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч******* ХХК-ийн хүсэлтээр дээрх шийдвэрт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******** дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 01266 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх 96-99/
4.2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн,
Ц.Н, Г.У нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн ****** тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Ж.Эгийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн ****** тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Б.Тийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ********* тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн , 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн , 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор тус тус хураан авсан, эдгээр ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байна. /1 хх 117-140, 202-208/
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т:Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т:Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ
5.1. Үүнээс үзэхэд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь эдгээр ажиллагааны талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй байгааг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
6. Дээрх битүүмжилж, хураан авсан хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад өмчлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******** 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 55555 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх үнэлгээ тогтоох шинжээчээр Д ХХК, үнэлгээчин Ц.Т, Х ХХК үнэлгээчин Б.Б, Б ХХК, үнэлгээчин С.Ц нарыг тус тус томилсон. /1 хх 148-151, 220, 176, 232-238/
6.1. Шинжээч Ц.Т нь Хөрөнгийн үнэлгээчний ******* тоот гэрчилгээтэй, С.Ц нь Сангийн сайдын 2010 оны 280 дугаар тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, Б.Б нь 202112001 тоот Сангийн сайдын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, Д ХХК /РД:*****/, Б ХХК, Х ХХК /РД:5/-ийн *****ажиллагааны чиглэл хөрөнгийн үнэлгээ хийх гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байна. /1хх 234-238, 164/
6.2. Шинжээч нь хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн
-Б ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, Ж.Эгийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 55555555 дугаарт бүртгэгдсэн ****** тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 201,754,000 төгрөгөөр,
-Х ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, Ц.Н, Г.У нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн ******** тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,162,532,274 төгрөгөөр,
-Д ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, Б.Тийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ****** тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 112,261,500 төгрөг гэж үнэлжээ./ 1хх 151-161,173-192,241-250, 2 хх 1-10/
7. Шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Ц, Ц.Т нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд, хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзнэ.
7.1. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээний тайланг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******** 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Над мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн байх ба нэхэмжлэгч нь уг үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан байна. /1 хх 3, 16,19, 151,173, 239, 2 хх 13-15/
7.2. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот мэдэгдлээр мэдэгдсэн *******7 тоот хаягт байршилтай, орон сууцыг 1,162,532,274 төгрөгөөр, *******7777 тоот хаягт байршилтай, орон сууцыг 201,754,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаарх гомдлоо Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.
7.3. Харин 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот мэдэгдлээр мэдэгдсэн бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 112,261,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаарх гомдлыг хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ
8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч нь үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоогоогүй, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага үнэлсэн, ингэж үнэлсэн үнэлгээр худалдан борлуулах гэж байгаа нь илт хохиролтой гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
8.1. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
9. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,
-Эрхийн улсын бүртгэлийн 55555555 дугаарт бүртгэгдсэн *******7777 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 201,754,000 төгрөгөөр,
-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн *******7 тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,162,532,274 төгрөгөөр,
-Эрхийн улсын бүртгэлийн *******77 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 112,261,500 төгрөг гэж тус тус үнэлсэн Д ХХК, Б ХХК, Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,
-Эрхийн улсын бүртгэлийн 55555555 дугаарт бүртгэгдсэн *******7777 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 201,754,000 төгрөгөөр,
-Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн *******7 тоот хаягт байршилтай, 324,34 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,162,532,274 төгрөгөөр,
-Эрхийн улсын бүртгэлийн *******77 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байрлах 38.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 112,261,500 төгрөг гэж тус тус үнэлсэн Д ХХК, Б ХХК, Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Ц.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1111111111 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ