| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00119/И |
| Дугаар | 150/ШШ2024/00127 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2024/00127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Хүсэлт гаргагч: ******* аймаг ******* сум, **тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, /РД:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, гэрч *******, , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би 1987 оны 09 дүгээр сарын 01-нд ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид анх удаа ундаа цехэд шил угаагчаар ажил орсон. Дараа нь Худалдаа бэлтгэлийн ангид гуанзны сав угаагчаар 1990 оны 06 сарын 01-ний хүртэл ажиллаж байгаад Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж ажлаас чөлөөлөгдсөн. Би 1990 оны 11 сард хөдөлмөрийн дэвтрээ авах гээд очтол хөдөлмөрийн дэвтэр чинь байхгүй манай архив шатсан гэж гуай хэлсэн юм. Ингээд би хөдөлмөрийн дэвтэргүй болсон юм. Надад хамт ажиллаж байсан гуайтай авхуулсан зураг, баярын бичиг, гэрчилгээнээс өөр ямар ч баримт байхгүй. Сум болон аймгийн архиваас шүүлгэж үзэхэд ямар ч баримт гарч ирсэнгүй. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ундаа цехийн шил угаагч, гуанзны сав угаагчаар 2 жил 8 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай магадалгаа/хх-5/,
2.******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2/126 дугаартай тодорхойлолт/хх-6/,
3.******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 51 дугаартай тодорхойлолт/хх-7/,
4.Хүсэлт гаргагчийн ажиллаж байх хугацаандаа авч байсан баярын бичиг, гэрчилгээ/хх-8-9/,
5.Фото зураг/хх-10/,
6.Гэрч ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
7.******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184 дугаартай шийдвэр /хх-ийн 14-16/,
8. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай шүүхийн шийдвэр/хх-ийн 19-21/
9. Гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, ажиллаж байх үеийн холбогдох тушаал шийдвэр архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь ******* аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай магадалгаа, ******* аймгийн ******* сумын ЗДТГ-ын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2/126 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл сав угаагчаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаанаас 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр олгосон баярын бичиг, ******* аймгийн ******* сумын САА-н захиргаанаас 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгосон гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэр, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.*******г ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид сав угаагчаар ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-г ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Д.******* нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА