Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2018/00003/И |
Дугаар | 138/ШШ2018/00182 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2018/00182
2018 02 23 138/ШШ2018/00182
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ын *******-******* тоотод оршин суух, *******7*******02*******17 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 8 багт байрлах, “ ” ХХКомпанийн Дорнод салбарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг 2017 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 2 сарын *******-ний өдрөөс “ ” ХХКомпанийн Дорнод салбарт харуулаар ажилд орсон. Ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, зөрчил гаргасан асуудал байхгүй. Харин 2017 оны 11 сарын 19-ний өдөр манай байгууллагаас зохиогдсон арга хэмжээ -гийн хашаанд байх караокед болсон юм. Бараг бүх ажилчид орсон. Нилээн дуулж, идэж ууцгаагаад тэндээс гарч даргын гэрт очиж 2 цаг хүртэл ууж идсэн. Би тарахад нь цуг гараад гэртээ очсон. Нилээн согтсон байсан юм. 2017 оны 1 сарын 20-ны өглөө гараатай байсан учир ажлын хувцсаа өмсөөд гарсан. Тэгээд 21-ний өдөр ажлаасаа буугаад гэртээ очоод 19-ны өдөр өмсөж байсан хувцсаа янзалж байгаад халаасанд нь гар утас байгааг мэдсэн. Тэгээд Мөнхнаран даргын утас юм байхдаа гээд “утас чинь надад байна” гээд гэрт нь хүргэж өгсөн. Тэр орой дарга утасаа хайж байсныг санаад хүргэж өгсөн. Яагаад утасыг нь халаасандаа хийснээ мэдэхгүй юм. Гэтэл үүнээс шалтгаалан намайг ажлаас халсан. Тэгээд тушаалаа гаргаж өгөхгүй, ажил хийлгэхгүй байсан. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.*******-д зааснаар халсныг зөвшөөрөхгүй байна. Би ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, захиргааны итгэл найдвар алдсан үйлдэл хийгээгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие “ ” ХХКомпанийн Дорнод салбарт 2017 оны 2 сарын *******-ний өдрөөс 2017 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаас халагдсан. Тиймээс тус шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдол гаргасан юм. Одоо миний бие хуучин ажилдаа орох хүсэлгүй байна. Яагаад гэвэл миний бие өөр ажилд орох болсон. Иймд би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би энэ асуудлаар дахин гомдол гаргахгүй гэдгээ ойлгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н. нь хариуцагч “ ” ХХКомпанийн Дорнод салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н. нь “хуучин ажилдаа орох хүсэлгүй байна, өөр ажилд орох болсон...” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч “ ” ХХКомпанийн Дорнод салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар нэхэмжлэгч Н. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ