Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2024/00132

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ** тоотод оршин суух хаягтай, ******* ******* холбогдох

 

******* СӨХ-ны харьяа 4 дүгээр багийн 40-60 тоот шитний өрөөг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие нь 2023 оны 10 сарын 01-нээс ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан. Ажил хүлээлцэх явцад харьяа байрнуудын гэрээ, бичиг баримтыг шалгах явцад 40-60 тоот шитний өрөөний гэрээ хийгдээгүй хэзээ гэрээ хийж эзэмшиж эхэлсэн нь тодорхой бус байсан. Өмнөх захирлаас асуухад энэ шитний өрөөг эзэмшиж байгаа хүн нь хотод байгаад энд ирж гэрээ хийнэ гэж хэлээд аман гэрээ хийсэн бол одоо болтол гэрээ хийгдээгүй гэж хэлсэн. Энэ тухай тус эзэмшигч гээд байгаа ******* гэх хүнтэй 2023 оны оны өвөл ярьж тухайн нөхцөл байдлыг хэлж сануулга өгөхөд за очиж уулзана гэрээ байхгүй ээ гэж ярьсан. 2024 оны хавар ахин ярьж манай СӨХ талаас өөрийн эзэмшлийн өрөөгөө одоо хурааж авна танай дээр хийгдсэн гэрээ байхгүй, сүүлийн нэг жилийн төлбөр төлөгдөөгүй, мөн шитний өрөөнд айл амьдрах заалтгүй байдаг гэж ярьсан. Гэвч тус шаардлагыг хүлээж авалгүй зүй бус үг хэллэг хэлж хэл амаар доромжилж /эрх мэдлээ далайлган хүний өмчийг булаах гэлээ, өдөр болгон очиж дарамталлаа бусад өрөөгөө хураачхаад надтай ярь /зэргээр хэлсэн. ******* СӨХ-ны шитний өрөөний гэрээн дээр бусдад дамжуулан түрээслүүлэх мөн айл амьдрах хориотой байдаг заалттай. Мөн өдөр болгон очиж дарамталлаа айл амьдарч байхад очлоо гэж хэлсэн. Миний хувьд 2024 оны хавар ярьсны дараа дүү гэх хүн нь яриад 5 сар хүртэл байлгаад өгөөч нэг хүнийг түр байлгах гэсэн юмаа тэгсэн сүлжээнээс ирээд тог хязгаарлах гээд байна та яриад өгөөч гэсэн. Миний талаас сүлжээтэй уулзаж тухайн үед энэ шитний өрөөг тогыг нь хязгаарлаад өгөөч гэсэн юм хэлээгүй. Сүлжээнээс шийдний өрөөнд хэрвээ айл амьдарч байгаа тохиолдолд шууд тогийг нь хязгаарладаг заалттай. Би энэ тухай хэлсэн гэвч дараа нь ******* гэж хүн яриад сүлжээнээс тэгж л байдаг юун сүртэй юм гэж ярьсан. Мөн чи бусад шитний өрөөгөө хураачхаад надтай ярь гэсэн зүйлийг удаа дараа хэлсэн / Хэрвээ гэрээний хугацаа дуусаж байгаа тохиолдолд сануулга өгч хурааж авах гүй гээ шийддэг тэрнээс биш гэрээний хугацаа дуусах болоогүй мөн гэрээ нь байгаа өрөөнүүдийг шууд хурааж авах үндэслэл байхгүй байдаг./Гэрээний хуудас байх ёстой чи урж хаячаад 9 намайг хөөлөө мөн миний төлсөн төлбөрийг нөхөж олго/ гэсэн. Ашигласан хугацааных нь төлбөрийг шаардаж авснаас илүү төлбөр авсан тохиолдол байхгүй ба ашиглаж байх хугацааныхаа төлбөрийг төлөх үүрэгтэй. Шитний өрөөний гэрээн дээр айл амьдрах заалтгүй гэж хэлэхэд авч хэлэлцээгүй тул тус өрөөнд очиж уулзахад бас нэг айл оруулсан байсан ба тухайн хүнээс нь асуухад бид нар мэдэхгүй та эзэнтэй нь ярь гэж хэлсэн. Ийм дам дамаа хүнд түрээслүүлдэг, мөн гэрээгүй өрөөг шууд хурааж авах ёстой байдаг ч дотор нь хувийн эд зүйлс байгаа тэр зүйлсээ авч суллаж өгөхгүйгээс мөн хураах гээд хэлэх болгонд үг хэлээр доромжлуулж, тэдгээрээс гарах үр дагавраас үүдэн манай талд хохиролтой байна. Иймд /СӨХ-ийн тухай хуулийн/ 15.1 дэх хуулийн заалтны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах сууцны бус зориулалттай техникийн болон 1 дүгээр давхрын СӨХ-ны мэдлийн шитний өрөөг иргэн Н. *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Н.*******аас ******* аймгийн ******* сум, ** тоот шитний өрөөг албадан чөлөөлүүлэхийг шаардсан ба хариуцагч нь уг шитний өрөөг чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг хариуцагч Н.*******аас, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. ******* аймгийн ******* сумын ** тоот шитний өрөөг албадан чөлөөлүүлэхийг хүссэн ******* СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас 35,100 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулан ******* СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                      

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА