Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2018/00183

 

 

 

 

 

0*******8 оны ******* сарын 3 өдөр

Дугаар *******38/ШШ0*******8/00*******83

Дорнод аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,

Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын *******-******* тоотод оршин суух, ************** регистрийн дугаартай, *******ууд овогт *******ын гийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, ын дугаар байрны 6 тоотод оршин суух, *******7607*******764 регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 3500000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг 0*******8 оны 0******* сарын *******5-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Н. миний бие Б.т 0*******7 оны 05 сарын 3*******-ний өдөр 6 сарын хугацаатай 3500000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 0*******7 оны ************** сарын 30-нд дууссан боловч Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Б.аас үндсэн зээл 3500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н. миний бие хариуцагч Б.аас 3500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.тай дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа.

Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 3500000 төгрөгийг хариуцагч Б. нь 0*******8 оны 06 сарын *******5-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Б.т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.гийн нэхэмжлэлийн шаардлага 3500000 төгрөгийг хариуцагч Б. нь 0*******8 оны 06 сарын *******5-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Хариуцагч Б. нь 3500000 /гурван сая таван зуун иянга/ төгрөгийг 0*******8 оны 06 сарын *******5-ны дотор нэхэмжлэгч Н.д төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35475/гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 35475/гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ