| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00089/И |
| Дугаар | 150/ШШ2024/00133 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 150/ШШ2024/00133
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** хороо, **, Өөрийн байранд байрлах, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, /РД:*******/,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ** тоотод оршин суух хаягтай, , /РД:/,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ** тоотод оршин суух хаягтай, , /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,769,656.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Э.*******, Б., Д., нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* овогт ******* ******* нь Банктай 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр № 2020/000284/0729 тоот "Цалингийн зээлийн гэрээ" болон "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 13,500,000.00 /Арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 1.7%-ийн хүүтэй, 30 /Гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №2020/000284/06994 тоот "Баталгааны гэрээ"-г иргэн овогтой тай, мөн № 2020/000284/06994/1 тоот "Баталгааны гэрээ"-г иргэн овогтой нартай тус тус байгуулсан.
2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, N№ 2021/000284/0073-1 тоот "Цалингийн зээлийн нэмэлт гэрээ" байгуулан, гэрээний Хавсралт болох "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-т өөрчлөлт оруулан, зээлийн гэрээний хугацааг 10 сараар сунгасан.
Гэрээний үүргийн зөрчил:
Зээлдэгч Э. *******, батлан даагч Д. , Б. нар № 2020/000284/0729, № 2021/000284/0073-1 тоот Зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, 332 хоног хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа, тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Энхээ овогтой ******* /РД:*******/, овогтой /РД:/, овогтой /РД:/ нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Зээлдэгчийн №2020/000284/0729, №2021/000284/0073-1 тоот зээлийн гэрээний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд:
•Үндсэн зээл: 8,453,731.57 төгрөг
• Үндсэн хүү: 2,233,352.45 төгрөг
• Нэмэгдүүлсэн хүү: 66,572.41
• Нотариатын зардал: 16,000 төгрөг
Нийт: 10,769,656.43 төгрөг
Талуудын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр № 2020/000284/0729 тоот "Цалингийн зээлийн гэрээ" болон "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 2021/000284/0073-1 тоот "Цалингийн зээлийн нэмэлт гэрээ"-г шүүхийн журмаар цуцалж, Зээлдэгч Энхээ овогтой *******, батлан даагч овогтой , овогтой нараас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд нийт 10,769,656.43 /Арван сая долоон зуун жаран есөн мянга зургаан зуун тавин зургаан төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж банканд олгохоор шийдвэрлэж өгнө үү. “...Нэгэнт Э.******* төлөхөө илэрхийлсэн тул 2 хариуцагчаас татгалзаж байна...”
Хариуцагч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сард 1 сая 500 мянган төгрөг төлөхөөр болж 7 сарын хугацаанд 2024 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн төлөхөөр болсон гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Э.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Миний бие Энхээ овогтой ******* нь банканд 10,769,656.43 төгрөгийн өртэй. Энэ мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 05-наас эхлэн сар бүр 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцлоо. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-дахь заалтыг үндэслэн сар бүр 1,500,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрэв...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банк нь хариуцагч Э.*******, Б., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,769,656.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн хариуцагч Э.*******т холбогдуулж, хариуцагч Б., Д. нарт холбогдох шаардлагаас татгалзсан ба хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,769,656.43 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б., Д. нарт холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10,769,656.43 төгрөгийг 2024 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд сар бүр 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлд 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 187,264 төгрөгийг гаргуулан Банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА