Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2024/00137

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: ******* аймгийн ******* сум, **** гудамж, ******* , РД//-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,103,064 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э. нь "*******"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 29-ний өдөр 140000700863 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 11-ний өдөр 160,000 төгрөгийг сарын 3,4%- ийн хүүтэй, 2022 оны 08 сарын 24-ний өдөр 540,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр тус тус зээлсэн ба хугацаанд нь төлж барагдуулаагүй болно.

“*******” ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Э.гаас гэрээний үүрэгт нийт 1,103,064 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг *******-ын Хаан банк дахь тоот дансанд төлж болно...” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Э. би ******* ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбар гаргаж байна. 1,103,064 төгрөгийг

  1. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,
  2. 2024 оны 07 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,
  3. 2024 оны 08 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг,
  4. 2024 оны 09 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг
  5. 2024 оны 10 сарын 20-ны өдөр 303,064 төгрөгийг тус тус төлж барагдуулна...” гэжээ.

******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.гаас зээлийн гэрээний үүрэгт 1,103,064 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 1,103,064 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 303,064 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 24,169 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 12,084.5 төгрөгийг хариуцагч Э.гаас, улсын орлогоос 12,084.5 төгрөгийг тус тус  гаргуулж “*******” ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “*******” ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,103,064 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч 1,103,064 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдөр 303,064 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас 12,084.5 төгрөгийг, улсын орлогоос 12,084.5 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА