Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/00054

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/0005*******

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* 19Б-9 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох ******* 2011 оны 6 сарын 11-ний өдрөөс эхлэн ******* сумын ******* дүгээр баг, ******* 19-9б тоотод хамт амьдарч эхэлсэн. 201******* оны 01 сарын 03-нд охин Б.Нарансолонго төрсөн. Бид хамтдаа хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, нөхөр маань Их чулуут ХХКомпаний махны зах дээр туслах ажилтан хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Гэвч 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд охин Нарансолонго нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг байсан боловч хүүхдийн эцэг мөн болохыг шүүхээр тогтоолгосны эцэст тэтгэмжээ үргэлжлүүлэн авах боломжтой гэсэн.

Иймд 201******* онд төрсөн охин Б.Нарансолонгийн эцэг нь П.Уртнаст мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч Т.Түвшин шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ******* бид хоёр нэг айлын хүргэн,бэрүүд. Энэ хоёр 2011 онд гэр бүл болж Зангиатад хамт амьдрах болсон. 201******* онд охин Нарансолонго төрсөн. ******* гэртээ хүүхдээ хараад, талийгаач Их чулуутад махны бойн дээр ажиллаж эхнэр хүүхдээ тэжээдэг байсан. 2015 онд өвчний улмаас нас барсан. Нас барах хүртлээ эхнэр *******, охин Нарансолонго, *******ийг дагаж ирсэн Баганаа гэдэг хүүтэй дөрөвүүлээ амьдардаг байсан. Нарансолонго нь Уртнастын хүүхэд мөн гэжээ.

Гэрч С.Эрдэнэсолонго шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ******* бид хоёр найзууд. Манай урд талын эгнээнд ээжийнхээ хашаанд амьдардаг байсан. Нөхөр Уртнаст нь хөлийн урд хуруу нь тайрагдсан байсан, тэр нь олон жил идэгдээд тэрнээсээ болоод 2015 онд нас барсан. Энэ хоёрын дундаас 201******* онд охин Нарансолонго төрсөн. Нас барах хүртлээ эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг байсан гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн авах зорилгоор охин Б.Нарансолонгын төрсөн эцэг нь талийгч П.Уртнаст мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хамтран амьдрагч П.2011 оноос 2015 оны 5 сарын 07-ны өдрийг хүртэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх бөгөөд энэ хугацаанд охин *******ийн Нарансолонго 201******* оны 01 сарын 03-ны өдөр төрсөн, нэхэмжлэгчийн хамтран амьдрагч П.Уртнаст нь 2015 оны 5 сарын 07-ны өдөр нас барсан үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2015 оны 07 сарын 17-ны өдрийн *******85 дугаар шийдвэрээр ******* овогт ******* ******* нь Цээж овогт ******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу охин Б.Нарансолонго нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан байна.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон гэрч Т.Түвшин, С.Эрдэнэсолонго нарын мэдүүлгээр Б.Нарансолонгийн төрсөн эцэг нь талийгч Цээж овогт ******* Уртнаст/РД:ЖЗ85062810/ мөн болох нь батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн эцгийг тогтоох нь насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжээ үргэлжлүүлэн авахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар  201******* оны 01 сарын 03-ны өдөр төрсөн ******* овогт *******ийн Нарансолонгын төрсөн эцэг нь Цээж овогт ******* Уртнаст мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН