Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2018/00030/И |
Дугаар | 138/ШШ2018/00188 |
Огноо | 2018-02-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2018/00188
2018 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 138/ШШ2018/00188 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-*******ын *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/РД:/-ийн Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 0*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн
Нэхэмжлэгч Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, 56 настай, 1980 оны 6 сарын 26-наас эхлэн Дорнод аймгийн сумын т хөдөлмөр нэгдлийн *******00 үнээний фермд слесерьчнээр ажиллаж байгаад 1981 оны 7 сарын 10-наас эхлэн тракторчноор томилогдон ажилласан. Ингээд 1982 оны 5 сард ардын цэрэгт татагдан явсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр маань 1980 онд ажилд орсон тухай тэмдэглэгдсэн боловч үүнээс өөр ямар нэгэн бичилт хийгдээгүй байсан. Мөн 1980, 1981 онуудын тушаал архиваас гарч ирсэн боловч 1982 онд цэрэгт явах үед ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарч ирсэнгүй. сумын архиваас 1981-1982 оны ******* сар хүртэлх хугацааны цалингийн баримт байсныг түүлгэж авсан.
Иймд миний бие улсад 39 жил ажил хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагатай байх тул намайг 1980 оны 6 сарын 26-ны өдрөөс 1982 оны ******* сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын т хөдөлмөр нэгдэлд слесерьч, тракторчноор тус тус ажиллаж басан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* нь 1980 оны 6 сарын 26-ны өдрөөс 1982 оны ******* сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын т хөдөлмөр нэгдэлд слесерьч, тракторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн 1980 оны 6 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, уг дэвтрийн 6-7 дугаар хуудсанд бичигдсэн, мөн Дорнод аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн болохыг баталсан Дорнод аймгийн сумын т хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 8 сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай №123, 1981 оны 7 сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай №101, 1981 оны 10 сарын 29-ний өдрийн Ажилд томилох тухай №188 тоот тушаалуудын хуулбарууд, нэхэмжлэгчийн тус нэгдэлд ажиллаж байхдаа 1981 оноос 1982 оны 3 сарыг дуусталх хугацаанд авч байсан цалингийн түүвэр /хадгаламжийн нэгжийн дугаар бүхий/, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байснаа мэдүүлсэн гэрч Ж.Данжин, Ж.Янжмаа нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэхэмжлэгчийн сумын т хөдөлмөр нэгдлээс 1982 онд ажлаас чөлөөлсөн тухай тушаал Дорнод аймгийн Архивын тасагт хадгалагдаж үлдээгүй болох нь Дорнод аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн №209 дугаартай албан бичгээр батлагдаж байх тул шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иймд шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь 1980 оны 6 сарын 26-ны өдрөөс 1982 оны ******* сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын т хөдөлмөр нэгдэлд слесерьч, тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД:/ нь 1980 оны 6 сарын 26-ны өдрөөс 1982 оны ******* сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын т хөдөлмөр нэгдэлд слесерьч, тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН