Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/00055

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2020/00055

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* 1-1в тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ы Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр *******тай 2009 оноос нэг гэрт орсон. Улаанбаатар хотод амьдардаг байсан. 2012 онд хүү Б.Билгүүн мэндэлсэн. 2013 оны эхээр Дорнод аймагт шилжиж ирсэн юм. Нармандахын маань ээж нь Дорнодод амьдардаг байсан. 2015 оны 01 сарын 25-ны өдөр бага охин Б.Оюун-Эрдэнэ мэндэлсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас хоёр хүүхэд маань надаар овоглогдсон. Нөхөр маань хүүхдүүдээ өөрийнхөө овгоор бүртгүүлнэ гэж их ярьдаг байсан. Гэвч амжилгүй байсаар нөхөр Нармандах маань 2014 оны 6 сард өвчний улмаас нас барсан. Би одоо ч гэсэн хадам ээжтэйгээ амьдарч байгаа. Манай хоёр хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг байсан юм. Гэтэл саяхнаас нийгмийн халамжийн газраас шүүхэд хандаж эцэг тогтоолгох хэрэгтэй гэж зөвлөсөн.

Иймд 2012 онд төрсөн хүү Б.Билгүүн, 2015 онд төрсөн охин Б.Оюун-Эрдэнэ нарын эцэг нь Х.Нармандах мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч Н.Алтанбилэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ******* миний бэр. Миний хүүтэй 2009 онд танилцаж гэр бүл болж 2012 оныг хүртэл Улаанбаатар хотод амьдарч байгаад 2012 онд Дорнодод шилжиж ирсэн. Хамт амьдрах хугацаанд том хүү Билгүүн 2012 онд, охин Оюун-Эрдэнэ 2015 онд төрсөн. Миний хүү 2014 онд өвчний улмаас нас барсан. Нас барах хүртлээ эхнэр, хүүхдүүд болон надтай хамт амьдарч байсан. Билгүүн, Оюун-Эрдэнэ нар нь миний хүү Нармандахын төрсөн хүүхдүүд мөн гэжээ.

Гэрч Л.Энхцэцэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би *******тай садан төрлийн холбоотой. Нармандахтай гэр бүл болж 2012 он хүртэл Улаанбаатар хотод амьдарч байсан. 2012 онд энд ирсэн. Хамт амьдрах хугацаанд том хүү Билгүүн 2012 онд, охин Оюун-Эрдэнэ 2015 онд төрсөн. Нармандах нь нас барах хүртлээ эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан. Билгүүн, Оюун-Эрдэнэ нар нь Нармандахын төрсөн хүүхдүүд мөн гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн авах зорилгоор хүү Б.Билгүүн, охин Б.Оюун-Эрдэнэ нарын төрсөн эцэг нь талийгч Х.Нармандах мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хамтран амьдрагч Х.Нармандахтай 2009 оноос 2014 оны 5 сарын 24-ний өдрийг хүртэл гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх бөгөөд энэ хугацаанд хүү *******ы Билгүүн 2012 оны 10 сарын 12-ны өдөр, охин *******ы Оюун-Эрдэнэ 2015 оны 01 сарын 25-ны өдөр тус тус төрсөн, нэхэмжлэгчийн хамтран амьдрагч Х.Нармандах нь 2014 оны 5 сарын 24-ний өдөр нас барсан үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр ******* овогт ******* ******* нь Төгүүл овогт *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийн дагуу Б.Билгүүн, Б.Оюун-Эрдэнэ нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан байна.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтууд болон гэрч Н.Алтанбилэг, Л.Энхцэцэг нарын мэдүүлгээр Б.Билгүүн, Б.Оюун-Эрдэнэ нарын төрсөн эцэг нь талийгч Төгүүл овогт ******* /РД:ЖМ80062477/ мөн болох нь батлагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн эцгийг тогтоох нь насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжээ үргэлжлүүлэн авахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар  2012 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн ******* овогт *******ы Билгүүн, 2015 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн ******* овогт *******ы Оюун-Эрдэнэ нарын төрсөн эцэг нь Төгүүл овогт ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН