Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2018/00061/И |
Дугаар | 138/ШШ2018/00190 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2018/00190
2018 02 27 138/ШШ2018/00190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ************** регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй
А*******лаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 1 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн ******* сумын “******* *******” нэгдлийн 2-р бригадад малчнаар а*******д орсон. 1978 оны 6 сард цэргийн албанд татагдсан. Тэгээд 1981 оны 8 сард халагдаж ирсэн бөгөөд 1981 оны 10 сараас эхлэн ******* сумын “******* *******” нэгдэлд дахин малчнаар а*******лах болсон. 1992 оны ******* сарыг хүртэл тухайн нэгдэлдээ малчнаараа тасралтгүй а*******ласан. 1992 оны ******* сарын 01-ний өдрөөс “Баян тал” хоршоонд малчнаар орж байсан юм. Намайг а*******д томилсон болон чөлөөлсөн тушаалууд архиваас олдохгүй байгаа боловч миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байгаа. Намайг а*******лаж байх үеийн ганц, хоёр тушаал архиваас гарч ирсэн. Мөн миний цалингийн түүвэр ******* сумын Засаг даргын тамгын газрын архиваас гарч ирсэн юм. Иймд Д.******* намайг 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, мөн 1981 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “******* *******” нэгдэлд малчнаар а*******лаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, мөн 1981 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “******* *******” нэгдэлд малчнаар а*******лаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Д.******* нь 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, мөн 1981 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “******* *******” нэгдэлд малчнаар а*******лаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн ******* сумын “******* *******” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 12 сарын 18-ны өдрийн 112 дугаар тогтоол, “******* *******” нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоол, 1982 оны 7 сарын 01-ний өдрийн “Хүндэт жуух бичиг”, 1986 оны 11 сарын 06-ны өдрийн “Баярын бичиг”, 1986 оны 11 сарын 06-ны өдрийн “Дурсамж”, 1986 оны 2 сарын 08-ны өдрийн “Баярын бичиг”, 1987 оны 7 сарын 11-ний өдрийн “Сайшаалын үнэмлэх”, 1992 оны 2 сарын 03-ны өдрийн “Аварга малчны үнэмлэх”, “Баярын бичиг”, сумын архиваас ирүүлсэн цалингийн түүвэр, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Н.Тостоо, А.Чулуунбат нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ыг 1976 оны 1 сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл, мөн 1981 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “******* *******” нэгдэлд малчнаар а*******лаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.*******-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ