Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, Улсын яллагч: Б.Батсайхан Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Нармандал Шүүгдэгч: Л.Хүрэлтогоо Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихмонгол овогт Лхагвасүрэнгийн Хүрэлтогоод холбогдох эрүүгийн 201703000215 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Дугаар /С% Цэцэрлэг Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ихмонгол овогт Лхагвасүрэнгийн Хүрэлтогоо /РД:АР76072817/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Л.Хүрэлтогоо нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр Хар гуя гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 3.7326 м3 нойтон мод хууль бусаар мод бэлтгэж, байгаль орчинд 886.865 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн 201703000215 дугаартай хэргээс: Хохирогч М.Мөнхцэцэгийн мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 15-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас Л.Хүрэлтогоо гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн гэж сонсож мэдсэн. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Болдбаатарын захирамжаар уг хэрэгт хохирогчоор тогтоогдож уг хэрэгт байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцох болсон. Би хэргийн талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Л.Хүрэлтогоо мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авсан талаар мэдэхгүй байна. Би энэ талаар мэдэхгүй. Л.Хүрэлтогоо хэнтэй хамт, ямар газраас мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Би ажилд ороод удаагүй байна. Л.Хүрэлтогоогийн ойн санд учруулсан бодит хохирлыг буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 нугалж сумын төрийн сангийн 100010600914 дансанд тушаах ёстой. Л.Хүрэлтогоогийн хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 886.865.76 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Уг үнэлгээг Л.Хүрэлтогоо нь 3 нугалж сумын төрийн санд тушааж хохирол барагдуулах шаардлагатай. Л.Хүрэлтогоо гэх хүн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг төлүүлэхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ Гэрч Т.Батжаргалын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 2017 оны 05 сарын эхээр хэсгийн төлөөлөгч Төрбат, байгаль хамгаалагч Алтансүх, ойн ангийн дарга Мөнхнаран нарын хамт иргэн Хүрэлтогоо зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлыг шалган Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газарт Хүрэлтогоотой хамт очиж хууль бусаар бэлтгэсэн гэх Харгуя гэх газар очиж модонд үзлэг, хэмжилт хийсэн. Хүрэлтогоогийн бэлтгэсэн мод нь 83 ширхэг хуурай шургааг байсан. Энэ шургааг моднууд нь ууландаа байсан, цагаалж бэлдээгүй байсан, хэсэг хэсэг газар бэлтгэж орхисон байсан. Л.Хүрэлтогоо Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас 83 ширхэг хуурай шинэс шургааг бэлтгэсэн байсан. Энэ моднуудыг 2017 оны 05 сарын эхээр шалгаж, хэмжилт хийж тоолсон. Хүрэлтогоо тухайн үед хэлэхдээ уг модыг ганцаараа цахилгаан хөрөө ашиглаж бэлтгэсэн гэж хэлж байсан. Хүрэлтогоо бэлтгэсэн модоо тээвэрлээгүй байсан, бэлтгэсэн мод нь ууландаа байсан. Л.Хүрэлтогоогийн мод бэлтгэсэн Харгуй мод гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. Л.Хүрэлтогоо надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар уулзаж байгаагүй. Харин шалгалт хийсний дараа эрхийн бичиг авахаар уулзаж байсан. Би энэ үед эрхийн бичиг өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ Гэрч Р.Батбямбын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын үед санагдаж байна, би өдрийг нь санахгүй байна, би хэсгийн төлөөлөгч Н.Төрбат, ойн ангийн инженер Д.Мөнхнаран нарын хамтаар Л.Хүрэлтогоогийн эрхийг бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх газар очиж үзэх гэж явсан юм. Тэгээд орой мал хотолж байх үед мал дээр нь Л.Хүрэлтогоотой уулзаж ярилцаад мод бэлтгэсэн гэх газрыг нь үзэх гээд явж байтал замд машин эвдрээд саатсан, тэгээд бид нар шууд сумын төв рүү явсан. Үүнээс хойш дараа нь сумын хэсгийн төлөөлөгч Н.Төрбат, ойн инженер 2 очиж үзээд модонд хэмжилт хийж материалжуулсан байсан. Би Л.Хүрэлтогоогийн эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар нь л мэднэ, түүнээс биш юу гэдэг газар, ямар хэмжээтэй ямар мод бэлтгэсэн талаар бол үзэж хараагүй болохоор мэдэхгүй. Л.Хүрэлтогоо мод бэлтгэх үедээ эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй. Мод бэлтгэх үедээ эрхийн бичиг зөвшөөрөл авах ёстой байдаг. Би хэргийн газарт очиж бэлтгэсэн модыг биеэр нүдээр үзэж хараагүй болохоор хичнээн ширхэг ямар мод, хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй аваагүй талаар нь л мэдэж байна. Хүрэлтогоо хэнтэй хамт мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Л.Хүрэлтогоогийн шургааг моднууд бэлтгэсэн Тээл багийн Хар гуя гэх газраа ууландаа буюу модондоо байгаа, зөөж тээвэрлээгүй байсан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газар тусгай хамгаалалттай газарт орохгүй. ...Мод бэлтгэх үедээ эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/ Гэрч Д.Мөнхнарагийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн иргэн Л.Хүрэлтогоо нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны үед мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй шургааг бэлтгэсэн байна гэх мэдээллийг багийн байгаль хамгаалагч Т.Батжаргалаас сонсож мэдээд Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч Н.Төрбат, Байгаль орчны байцаагч О.Батбямба, жолооч Цогбадрах нарын хамтаар очиж хууль бусаар мод бэлтгэсэн гэх Тээл багийн Хар гуя гэх газар очсон Л.Хүрэлтогоо нь Тээл багийн Хар гуя гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй нойтон шургааг бэлтгэж ууланд модонд хэсэг хэсэг газар хураагаад үлдээсэн байсан. Л.Хүрэлтогоогийн бэлтгэсэн модонд бид хэмжилт хийж тоо ширхгийг гаргасан. Л.Хүрэлтогоо ах малын хашаа барих зорилгоор эрхийн бичиг зөвшөөрөл авалгүй шургааг бэлтгэсэн гэж ярьж байсан. Иргэн Л.Хүрэлтогоо нь Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас 4 м урттай нийт 83 ширхэг нойтон шургааг мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. ...Тээл багийн Хар гуя гэх газар тусгай хамгаалалттай газарт хамааралгүй. Миний мэдэхээр Хүрэлтогоо надтай уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авъя гэж ирж уулзаж байгаагүй. Манай сумын хувьд 2017 оны 03 дугаар сараас эхэлж мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл олгож эхэлсэн юм. 2017 оны 03 дугаар сараас хойш мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрлийг би олгож байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/ Гэрч Д.Алтансүхийн мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын үед санагдаж байна, манай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Н.Төрбат нь Засаг даргын тамгын газрын зарим нэг албан хаагчийн хамтаар Эрдэнэмандал сумын Тээл багийн нутгаар явж Хүрэлтогоо гэх хүний хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар материалжуулж ирсэн байсан. Би уг газраа өөрөө очиж үзээгүй. Л.Хүрэлтогоо мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй байсан. Мод бэлтгэх үедээ эрхийн бичиг зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Би хэргийн газарт очиж Хүрэлтогоо гэх хүний бэлтгэсэн модыг үзэж хараагүй болохоор хаанаас, нийт хичнээн ширхэг ямар мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Би хэнтэй хамт бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. ...Л.Хүрэлтогоо гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авалгүй хууль бусаар мод бэлтгэснийг л мэднэ, түүнээс биш хэнтэй хамт, хэрхэн, яаж бэлтгэсэн талаар, модоо яасан талаар мэдэхгүй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл баг Хар гуя гэх гаар тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/ Л.Хүрэлтогоогийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 15-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй хууль бусаар босоогоор нь 25 ширхэг нойтон модыг ганцаараа бэлдэж 4 м урттай тайрч нийт 83 ширхэг 4 м урттай шургааг бэлтгэсэн. Би малын хашаа барих, сэлбэх зорилгоор мод бэлтгэсэн юм. Би тухайн үед малдаа явж байх үедээ л хашаа барих, сэлбэх гээд мод бэлтгэсэн юм. Хар гуя гэх газраас манай гэрээс ойрхон 400-500 м зайтай их ойрхон байдаг юм аа. Миний бэлдсэн 83 ширхэг шургааг Хар гуя гэх газар ууландаа байгаа. Би дээрх модыг цагаалж янзлаагүй байгаа. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл авъя гэж бодож байсан боловч авч амжаагүй юм. Би мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй. Би ганцаараа модоо бэлтгэсэн. Би мод бэлтгэх үедээ ганцхан цахилгаан хөрөөгөөр л модоо бэлтгэж янзалсан. Мод бэлтгэх үедээ ашигласан хөрөө гэрт байгаа. Би мод бэлтгэх үедээ эрхийн бичиг зөвшөөрөл авах ёстой байдаг талаар мэднэ. Нэг удаа суманд очиж мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн боловч дууссан байсан тэгээд, тэр үед Цагаан сар баяр ёслол болох гээд ажил төрөл их байсан болохоор яараад мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авалгүй мод бэлтгэчихсэн юм. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас мод бэлтгэсэн. Би дан нойтон шинэс мод бэлтгэсэн. Хамгийн том нь ойролцоогоор 15-25 см хэмжээтэй мод байсан. Би модоо цагаалж зөөгөөгүй. Миний бэлдсэн бүх мод ууландаа байгаа. Намайг хууль бусаар мод бэлтгэсэн талаар манайхтай айл саахалт байдаг хүмүүс болон манай эхнэр хүүхэд мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх зүйл анги миний үйлдсэн хэрэгт тохирно. Би өөрт холбогдох хэргийн талаар урьд өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон хамгийн анх өгсөн тайлбар зэрэгт үнэн зөв мэдүүлсэн байгаа, би мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй хууль бусаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Хар гуя гэх газраас нойтон мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Надад одоо уг хэрэгт нэмж ярих зүйл байхгүй. Би ойн санд учирсан хохирлыг холбогдох газар нь бүрэн төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/ 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/ 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 тоот хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 38 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56-57 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 хуу/ Шинээр өгсөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын тамгын газрын санхүү албаны даргын тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын тамгын газрын нутгийн захиргаа эрх зүйн ажилтны тодорхойлолт зэрэг болно. Шүүхээр хэлэлцэн тогтоогдсон 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр Хар гуя гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 3.7326 м3 нойтон мод хууль бусаар мод бэлтгэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Тухайн хэрэгт шүүгдэгч Л.Хүрэлтогоо нь гэм буруутай ба 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр Хар гуя гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 3.7326 м3 нойтон мод хууль бусаар мод бэлтгэж, байгаль орчинд 886.865 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2017 оны 01 дүгээр сарын 15-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас Л.Хүрэлтогоо гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн гэж сонсож мэдсэн. Л.Хүрэлтогоогийн ойн санд учруулсан бодит хохирлыг буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 нугалж сумын төрийн сангийн 100010600914 дансанд тушаах ёстой. Л.Хүрэлтогоогийн хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 886.865.76 төгрөгөөр үнэлэгдсэн гэж мэдүүлсэн хохирогч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 2017 оны 05 сарын эхээр хэсгийн төлөөлөгч Төрбат, байгаль хамгаалагч Алтансүх, ойн ангийн дарга Мөнхнаран нарын хамт иргэн Хүрэлтогоо зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлыг шалган Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газарт Хүрэлтогоотой хамт очиж хууль бусаар бэлтгэсэн гэх Хар гуя гэх газар очиж модонд үзлэг, хэмжилт хийсэн. Хүрэлтогоогийн бэлтгэсэн мод нь 83 ширхэг хуурай шургааг байсан бөгөөд энэ шургааг моднууд нь ууландаа байсан, цагаалж бэлдээгүй байсан, хэсэг хэсэг газар бэлтгэж орхисон байсан. Энэ моднуудыг 2017 оны 05 сарын эхээр шалгаж, хэмжилт хийж тоолсон. Л.Хүрэлтогоо надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар уулзаж байгаагүй. Харин шалгалт хийсний дараа эрхийн бичиг авахаар уулзаж байсан, би эрхийн бичиг өгөөгүй гэж мэдүүлсэн гэрч Т.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, 2017 оны 05 дугаар сарын үед би хэсгийн төлөөлөгч Н.Төрбат, ойн ангийн инженер Д.Мөнхнаран нарын хамтаар Л.Хүрэлтогоогийн эрхийг бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газар очиж үзэх гэж явсан юм. Тэгээд орой мал хотолж байх үед мал дээр нь Л.Хүрэлтогоотой уулзаж ярилцаад мод бэлтгэсэн гэх газрыг нь үзэх гээд явж байтал замд машин эвдрээд саатсан, тэгээд бид нар шууд сумын төв рүү явсан. Үүнээс хойш дараа нь сумын хэсгийн төлөөлөгч Н.Төрбат, ойн инженер 2 очиж үзээд модонд хэмжилт хийж материалжуулсан байсан. Би Л.Хүрэлтогоогийн эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар нь л мэднэ гэж мэдүүлсэн гэрч Р.Батбямбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг: /хх-ийн 26-27/, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн иргэн Л.Хүрэлтогоо нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны үед мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй шургааг бэлтгэсэн байна гэх мэдээллийг багийн байгаль хамгаалагч Т.Батжаргалаас сонсож мэдээд Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч Н.Төрбат, Байгаль орчны байцаагч О.Батбямба, жолооч Цогбадрах нарын хамтаар очиж хууль бусаар мод бэлтгэсэн гэх Тээл багийн Хар гуя гэх газар очсон Л.Хүрэлтогоо нь Тээл багийн Хар гуя гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй нойтон шургааг бэлтгэж ууланд модонд хэсэг хэсэг газар хураагаад үлдээсэн байсан. Л.Хүрэлтогоогийн бэлтгэсэн модонд бид хэмжилт хийж тоо ширхгийг гаргасан. Л.Хүрэлтогоо ах малын хашаа барих зорилгоор эрхийн бичиг зөвшөөрөл авалгүй шургааг бэлтгэсэн гэж ярьж байсан. Иргэн Л.Хүрэлтогоо нь Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас 4 м урттай нийт 83 ширхэг нойтон шургааг мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан гэж мэдүүлсэн гэрч Д.Мөнхнарагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, 2017 оны 05 дугаар сарын үед санагдаж байна, манай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Н.Төрбат нь Засаг даргын тамгын газрын зарим нэг албан хаагчийн хамтаар Эрдэнэмандал сумын Тээл багийн нутгаар явж Хүрэлтогоо гэх хүний хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар материалжуулж ирсэн байсан. Л.Хүрэлтогоо мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй байсан гэж мэдүүлсэн гэрч Д.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Хар гуя гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй хууль бусаар босоогоор нь 25 ширхэг нойтон модыг ганцаараа бэлдэж 4 м урттай тайрч нийт 83 ширхэг 4 м урттай шургааг бэлтгэсэн. Би малын хашаа барих, сэлбэх зорилгоор мод бэлтгэсэн юм. Би тухайн үед малдаа явж байх үедээ л хашаа барих, сэлбэх гээд мод бэлтгэсэн юм. Миний бэлдсэн 83 ширхэг шургааг Хар гуя гэх газар ууландаа байгаа. Би дээрх модыг цагаалж янзлаагүй байгаа. Би мод бэлтгэх эрхийг бичиг аваагүй. Би мод бэлтгэх үедээ эрхийн бичиг зөвшөөрөл авах ёстой байдаг талаар мэднэ. Нэг удаа суманд очиж мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн боловч дууссан байсан тэгээд, тэр үед Цагаан сар баяр ёслол болох гээд ажил төрөл их байсан болохоор яараад мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авалгүй мод бэлтгэчихсэн юм. Би дан нойтон шинэс мод бэлтгэсэн. Хамгийн том нь ойролцоогоор 15-25 см хэмжээтэй мод байсан. Би ойн санд учирсан хохирлыг холбогдох газар нь бүрэн төлж барагдуулах болно. гэж гэм буруугаа хүлээж мэдүүлсэн Л.Хүрэлтогоогийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45, 47-48/, Л.Хүрэлтогоогийн ойн санд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-33-34/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна. Иймд шүүгдэгч Л.Хүрэлтогоог хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч Л.Хүрэтогоо нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Л.Хүрэлтогоо нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Хүрэлтогоогийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 373500 /гурван зуун далан гурван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 4 м урттай хуурай шургааг 83 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгох нь нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Их монгол овогт Лхагвасүрэнгийн Хүрэлтогоог хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хүрэлтогоог 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хүрэлтогоод оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хүрэлтогоо нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Хүрэлтогоогийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 373500 /гурван зуун далан гурван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 4 м урттай хуурай шургааг 83 ширхэг зэргийг хурааж улсын орлого болгосугай. 6. Шүүгдэгч Л.Хүрэлтогоо нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хүрэлтогоод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ