Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2020/00716

 

 

 

 

 

2020 оны 06 сарын *******7 өдөр

Дугаар *******38/ШШ2020/007*******6

Дорнод аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч Ө.*******д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 839 000 төгрөг гаргуулах тухай Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын *******4-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, 2072572 регистрийн дугаартай Мобиком корпораци ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтдээ гарган 40348296 тоот гэрээ байгуулан 99577780 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт дугаарыг, мөн Гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулан Galaxy А6 /20*******8 gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь дараа төлбөрт хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас гар утас худалдан авсан төлбөр 664 266 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр *******39 832 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 34 902 төгрөг, нийт 839 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 0-2 тоотод оршин суух, ЖЮ66022573 регистрийн дугаартай, Цахар овогт Өлзийхутагийн ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-тай 40348296 тоот гэрээ байгуулж 99577780 дугаартай утас авсан. Би утсаа барихаа больсон тул харилцаа холбоо тасарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би графикийн дагуу 2020 ондоо төлж барагдуулна. Нэхэмжилсэн 839 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Ө.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 839 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 839 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Хариуцагч Ө.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 839 000 төгрөгийг нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 686 төгрөгнөөс *******2 343 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******2 343 төгрөг, хариуцагч Ө.*******аас улсын тэмдэгтийн хураамжид *******2 343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Г.УРТНАСАН