Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01943

 

 

 

 

 

 

 

2024 04 11 101/ШШ2024/01943

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Л

 

Хариуцагч: 999999 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Г.М нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,900,801.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ч.Л, Г.М нар нь анх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын Үенч тооцооны төвтэй 88888888 дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан, 19,900,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн.

Ч.Л нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 5,627,109.99 төгрөг, хүүнээс 8,404,135.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 1,663,986.98 төгрөгийг,

Г.М нь үндсэн зээлээс 2,664,642.73 төгрөгийг, хүүнээс 16,911,642.27 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнээс 1,742,762.97 төгрөгийг тус тус төлсөн байна.

Зээлдэгч нар дээрх 2 зээлийн гэрээнд хоёулаа бие биенийхээ хамтран зээлдэгчээр оролцсон учир гэрээний үүргийг хамтад нь нэгтгэж нэхэмжилсэн. Хүүгийн тухайд зээл авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гарах хүртэлх хугацаагаар тооцсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 сард дууссан боловч зээлдүүлэгчийн зүгээс зээл төлөх талаарх мэдэгдлийг оршин суух хаягийн дагуу хүргүүлж байсан, орон нутгийн салбар учраас зээлдэгч нарыг таньж мэдэх найз нөхөд, хамаатан саданд нь хэлж анхааруулж байсан.

Зээлдэгч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардахын тулд тэднийг эрэн сурвалжлуулахад тус улсын хилээр гарсан болохыг мэдэж, албан ёсны оршин суух хаягийн дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус банкны төв болон орон нутгийн салбараас зээлдэгч нарт холбогдуулан давхар нэхэмжлэл гаргасан байсан тул нэг нэхэмжлэлээс татгалзсан, энэхүү шүүгчийн захирамжийг хэрэгт гаргаж өгсөн, ингэснээр хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээтэй холбоотой өөр нэхэмжлэл байхгүй.

Зээлийн гэрээний Хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 заалтад заасан үүргээ биелүүлэхгүй, 2001 хоног хугацаа хэтэрч байна.

Хариуцагч Ч.Лын хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 14,272,891.01 төгрөг, хүү 3,196,090,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 518,533.76 төгрөг, нийт 17,987,514.38 төгрөг, Б.Мгийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 16,335,357.27 төгрөг, хүү 5,490,962.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 677,138.13 төгрөг, нийт 22,533,758.18 төгрөг төлөгдөөгүй байна.

Гэвч тус банкны Ховд салбарын нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Ч.Л, Г.М нараас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 6.2.2 заалтад заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна.

Энэхүү зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололыг хуульд нийцүүлэн, Монгол банкны хүү тооцох аргачлалаар тооцож гаргасан учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэдгийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нар 2017.10.23-ны өдрөөс 2019 оны 05 сар хүртэл эргэн төлөлт хийсэн, тэгээд төлөлт нь тасарч байгаад 2023 оны 03 сараас хойш огт төлөлт хийгдээгүй.

Иймд хариуцагч Ч.Л, Г.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 16,238,318.41 төгрөг, хүүгийн төлбөр 15,032,946.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,535.95 төгрөг, нийт 32,900,801.26 төгрөгийг гаруулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.Л, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ч.Л, Г.М нар зээлийн гэрээ байгуулагдсан, зээл авсан үйл баримтын талаар маргадаггүй. Хэдийгээр Япон руу явсан байсан боловч зээлийнхээ төлбөрийг төлж байсан, ер нь төлбөр дууссан байх гэж бодоод банкнаас зээлийн үлдэгдлээ асуухад 30 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг зөвшөөрөхгүй шүүхээр шийдүүлэх хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн. Тэгээд хариуцагч нарын зүгээс зээлийн төлбөр төлөлтийг зогсоож байгаад надад 2023 оны 4 сард итгэмжлэл олгосон. Гэтэл итгэмжлэл буруу олгогдсоноос болоод хугацаа алдсан болохоос төлбөр төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй, төлөлтөө хийгээд явж байсан.

Банк анх нэхэмжлэл дээрээ 3,661,681,59 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж байгааг ойлгосон. Банкнаас ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийн талаарх баримтын тухайд маргах зүйлгүй, үүнээс өөрөөр төлөлт хийсэн баримт байхгүй, нэхэмжлэгчийн хүү, тооцоололын баримтыг үгүйсгэх баримт байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 16,238,318.41 төгрөгийг зөвшөөрч байна, харин зээлийн хүү 15,032,946.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,535.95 төгрөгийг зөвшөөрөхгүй. Эдгээр хүүг Монгол банкны хүү тооцох аргачлалаар тооцсон гэдгийг зөвшөөрөхгүй, буруу тооцоолол хийгдсэн гэж үзэж байна гэв.

 

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Т-ийн Ховд салбарын нэхэмжлэл, Л.Нт олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ч.Л, Г.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мемориалын баримт, зээл хүүний тооцооны хуудас, , талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 1-11, 43-55/,

3.2.Хариуцагчаас ирүүлсэн : Г.М, Ч.Л нараас 2023.12.21-ний өдөр Б.Од олгосон итгэмжлэл, 17-19,30-32/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ч.Л, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,900,801.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 16,238,318.41 төгрөгийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

4. Зээлдүүлэгч Т болон зээлдэгч Г.М, хамтран зээлдэгч Ч.Л нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11111111 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 19,000,000 төгрөгийг, жилийн 20,40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр,

Мөн өдөр Т болон зээлдэгч Ч.Л, хамтран зээлдэгч Г.М нарын хооронд №88888888 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь 19,900,000 төгрөгийг, жилийн 20,40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон байна. /хх 50-55/

4.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний зүйл 19,000,000 төгрөгийг хариуцагч Г.Мгийн, 19,900,000 төгрөгийг хариуцагч Ч.Лын дансанд тус тус шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүний тооцооны хуудас баримтаар тогтоогдож байна. /хх 46-49/

 

5. Гэрээний оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээний үүрэг шаардахаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

5.1. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2017-10-10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2019 оны 05 сараас зөрчигдсөн, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүрэг биелэгдээгүй тул үүрэг зөрчигдсөн өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.11.22-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, уг үлдэгдлээс гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсан нь хуульд нийцсэн гэж тайлбарласан.

 

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу талуудын хооронд 2017.10.10-ны өдөр тус тус байгуулагдсан 1111111111 болон 88888888 дугаартай зээлийн гэрээний үндсэн болон хамтран зээлдэгч Г.М, Ч.Л нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,

8.1.1. Хариуцагч Г.М, Ч.Л нар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11111111 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,664,642.73 төгрөг, хүүд 16,911,642.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,742,762.97 төгрөг, нийт 21,319,047 төгрөг /хх 46-47/,

8.1.2. Мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №88888888 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,627,109.99 төгрөг, хүүд 18,404,155.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,663,986.98 төгрөг, нийт 25,695,252.57 төгрөг тус тус төлсөн болох нь тогтоогдсон, зохигч үүнтэй маргаагүй. /хх 48-49/

 

9. Талуудын хооронд 2017.10.10-ны өдөр 50 сарын хугацаатай тус тус байгуулагдсан 11111111 болон №88888888 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021.12.102-ны өдөр тус тус дуусгавар болсон, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

 

10. Зохигчийн хооронд байгуулагдсан 2017.10.10-ны өдөр байгуулагдсан 11111111 болон №88888888 дугаартай зээлийн гэрээний 2.2.4-т гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан ээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй,

2.1.4-т нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацаагг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хгацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тус тус тусгажээ. /хх 50,53/

 

11. Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны аргачлалаар тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч ийнхүү маргаж буй татгалзлыг нотолсон баримтыг ирүүлээгүй болно.

 

12. Үүнээс үзэхэд Г.М, Ч.Л нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

13. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

14. Иймд хариуцагч Г.М, Ч.Л нараас нараас 2017.10.10-ны өдрийн 11111111 болон №88888888 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 16,238,318.41 төгрөг, хүүгийн төлбөр 15,032,946.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,535.95 төгрөг, нийт 32,900,801.26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байх тул хариуцагч Г.М, Ч.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид 322,454 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.М, Ч.Л нараас 32,900,801.26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.М, Ч.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид 322,454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 322,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ