Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2020/00058

 

 

 

 

 

*******0*******0 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ*******0*******0/00058

Дорнод аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, 90*******9443 тоот регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* 8-04 тоотод оршин суух, ЖЯ7510*******435 тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******од холбогдох

Баривчлах байрны төлбөр 36740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******0 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь *******019 оны 1******* сарын *******0-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 405 тоот шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг Цагдаагийн газрын баривчлах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 36740 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие шүүхээс 15 хоног баривчлах шийтгэл аваад биеэр эдэлсэн. Цагдаагийн газрын нэхэмжилсэн баривчлах байрны төлбөр 36740 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Энэ төлбөрийн 10 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.******* нь *******019 оны 1******* сарын *******0-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 405 тоот шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг Цагдаагийн газрын баривчлах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 36740 төгрөгийг төлөөгүй болох нь Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон *******019 оны 1******* сарын *******0-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 405 тоот шийтгэвэр, баривчлагдсан хүний 335 дугаартай хувийн хэргүүд зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Б.******* нь баривчлах байрны төлбөр 36740 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн баривчлах байрны төлбөр 36740 төгрөгийг хариуцагч Б.******* нь бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид **************75 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА